Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Б.Махбал тус яамны газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэг наймдугаар сарын 9-ний өдөр гарсан. Хэрэг гарснаас хойш талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт хоёр дахь удаагаа мэдээлэл хийлээ. Талийгаачийн аав Р.Төмөрхуяг“Би 49 хоног дээр нь мэдээлэл хийж байсан. Үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө.Хуулийнхан үнэн мөнийг олчих болов уу гэж хүлээсэн. Бодсоноор болсонгүй. Хуулийн …
Tag Archives: онцлох
December, 2018
-
11 December
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлжээ
Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар зохицуулж, автобусны тоог нэмэгдүүлжээ. Өглөөний оргил ачааллын цагаар дараах богино эргэлтийн чиглэлүүдэд өглөөний 7:10, 7:25 цагуудад тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдсэн. “Саппоро – МУБИС” “25 дугаар эмийн сан – Зүүн 4 зам” “5 богд – МУБИС” “7 буудал – МУБИС” …
-
7 December
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
Уул уурхайн яамнаас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа. Цаашид шатахууны үнэ үе шаттайгаар буурахыг салбарын яамнаас мэдэгдлээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн …
-
7 December
Энхийг сахиулагчид 30 хүний амийг аварчээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. Тодруулбал 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, гурван нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ. Тухайн үед Парианг суурингаас найман км зайтай …
-
6 December
УИХ-ын даргыг огцрохыг шаардаж чуулганы үүдэнд суулт зарлалаа
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлалаа. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан Уг хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсон тул түүнийг чуулган даргалах эрхгүй хэмээн …
-
6 December
Төв цэвэрлэх байгууламжийн тендерт олон улсын ХАР ЖАГСААЛТАД орсон компани ялах уу?
Манай нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж Улаанбаатар хот 230 орчим мянган хүн амтай байхад буюу 1964 онд ашиглалтад оржээ. Энэ цагаас хойш хагас зуун жил өнгөрөхөд нийслэлийн хүн ам зургаа дахин буюу 1,4 сая болсон ч цэвэрлэх байгууламжид ямар нэгэн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэнгүй.ТиймээсТөв цэвэрлэх байгууламжийн даац хэтэрсэн, элэгдэж хоргодсон учраас нийслэлчүүд лагийн өмхий үнэрт эрүүл мэндээ хордуулсаар олон жилийн нүүр үзлээ. Харин …
-
5 December
Л.Болд, Д.Батзандан нар шинэ нам байгуулах нийгмийн захиалгатай тулгарав
Рейтинг муутай байгаа Ардчилсан намынхан гялалзсан хоёр гишүүдээ шийтгэж хөөснөөр Ардчилсан Коммунист нам болсноо энэ өдрүүдэд батлав. С.Эрдэнийн сэргэн мандалт Ардчилсан намд хүчээ авснаас эхлэн нам аажмаар өөрийгөө боомилж эхэлсэн юм. 2016 оны сонгуулиар Ардчилсан нам есхөн суудал авсны хоёр нь нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Хан-Уул дүүргээс сонгогдсон Л.Болд, Д.Батзандан нар. Нэр хүнд нь шалдаа буугаад байсан үед …
-
5 December
ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Монголбанкны Хууль эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан Б.Ганбатыг томилсон байна. Тэрбээр хуульч мэргэжилтэй 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг …
-
5 December
АИ92 шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарна гэв
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өчигдөр нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрлээ. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт …
-
1 December
ХӨСҮТ-д улирлын томуугийн вакцин хийж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийгдэж байна.Вакциныг 6 сараас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийсэнээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина. Сүүлийн 0.25мл нь үнэ төлбөргүй хийгдэнэ.3-аас дээш насны хүүхүүдэд 0.5 мл хэмжээгээр нэг удаа хийнэ.Улирлын томуугийн вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд …
November, 2018
-
30 November
У.Хүрэлсүх: Монголын баялгийг завшсан нөхөдтэй хатуу тэмцэнэ
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ“Би үндэснийхээ эв нэгдлийг илүүд үзнэ. Шударга ёсонд суурилсан эв нэгдэл хамгийн бөх бат байдаг. Би нэг жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо шударга ёсны төлөө ажиллахаа хэлсэн.Тэрнийхээ төлөө ажиллаж байна. Би Засгийн газрын …
-
30 November
ХДХВ/ДОХ-ын тохиолдол нэмэгджээ
Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Know your status”буюу “Яг одоо шинжилгээнд..”гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 2018 оны эхний 11 сарын 15-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгджээ. Харин 2018 онд шинээр 16 …
-
30 November
Нийслэлийн бага ангийн сурагчид 12 сарын 22-нд амарна
2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа. Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд: НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД 2 дугаар улирлын амралт I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг …
-
29 November
Л.Оюунжаргал:Ирэх сарын 2-нээс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л. Оюунжаргал“Ойрын өдрүүдэд цаг агаарын эрс өөрчлөлт болох гэж байна. Гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна. 2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар, 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, …
-
29 November
С.Чинзориг:ЖДҮХС-аас зээл аваагүй
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд тайлбар өглөө. Тэрбээр”Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байгаатай холбогдуулан гишүүд бие биенээ ор үндэслэлгүй гүтгэх явдал газар авч байна. Надтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүнээс намайг “Бээвэр” компаниар дамжуулж ЖДҮХ-сангаас 300 сая төгрөгийн зээл …