Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”Засгийн газар байгуулаад нэг жилийн хугацаа өнгөрлөө. Би хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байна. Гадуур нийгмийн уур амьсгал их бухимдуу байна. Надад хоёр зам байна. Нэгдүгээрт шударга ёсыг бэхжүүлэхийн тулд амь насаа үл хайхран ажиллах. Эсвэл зарим хүнийг ажилтай байлгахын тулд буулт хийх. Харин би эхний замыг сонгосон. Би …
Tag Archives: онцлох
November, 2018
-
22 November
С.Жавхлан:Намайг тойроод гүйлдээд эхэллээ
Төрийн ордонд ойрын хэдэн өдрүүдэд У. Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудал яригдаж байна. Энэ цаг үед УИХ-ын гишүүн С. Жавхлангаас энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар нь сонслоо. Тэрбээр” Би хоёр талыг хоёуланг нь дэмжихгүй. Монгол Улсаар хулгайчид тоглож байна. Төрийн ордонд ямар хүмүүс бугшсан байгааг Монгол түмэн харж байгаа. Дараагийн Засгийн газрыг ч дэмжихгүй. Шаардлагатай гэж …
-
22 November
“Хүрэлтогоот-2018” хурлын шилдгүүд БСШУС-ын сайдын нэрэмжит Грант хүртлээ
“Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаанаас шалгарсан 14 залуу судлаачдад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит Грантын батламж гардууллаа. Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухаан, технологийн сангийн дарга Д.Энхжаргал нар гардуулан өглөө. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр “Грант авч байгаа судалгааны бүтээлүүдэд өвчлөлийн дээгүүрт бичигдэж байгаа сахарын өвчлөл, монгол махны …
-
21 November
Талийгаач охины эмээ С.Оюунцэцэг: Зул, зураг хоёроор өнөөдөр голоо дэвтээж байна
Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Хуралд шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, …
-
21 November
Ш.Лхамсүрэн, Ц.Ням-Осор нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор энэ сарын 19-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн юм. Г.Нараа
-
20 November
Хан-Уул дүүрэг хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх төвтэй болов
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн санаачлагаар 2017 оны 06 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхүүднээс “Түр хамгаалах байр”-ыг нийслэлийн хэмжээнд анхдагч болон нээсэн юм. Тэгвэл НҮБ-ын Хүн амын …
-
20 November
Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газраас шүүхийн гадаа жагсаал хийхийг хоригложээ
Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болно. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос маргааш болох шүүх хуралд ажиглагчаар оролцох, мөн шүүхийн гадаа жагсаал хийх хүсэлтийг гаргасан юм.Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралд тухайн …
-
19 November
Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэх нь үр дүнгүй
Эрүүл мэндийн яамнаас ОХУ-аас импортоор орж ирдэг “Виферон” лааг лааг эмчилгээнд хэрэглэж болох эсэх талаар албан ёсны мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар“Эмчилгээний үр дүн нь батлагдаагүй, олон улсад бүрэн судлагдаагүй лааг хавтгайруулан хэрэглэж, үүнээс гадна ЭМД-ийн сангаас багагүй хэмжээний хөрөнгийг тус эмийн үнийн хөнгөлөлтөд зарцуулж ирсэн байна”гэлээ. Мөн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн хэлснээр “Виферон лааг хэрэглэсэн хүүхдийн дархлаа 2-3 жилийн …
-
19 November
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүх хуралдаанд оролцсон шүүгчийг огцруулжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал өнөөдөр /2018.11.19/ боллоо. Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, хянан шалгагч Ж.Халиун нар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийлээ. Шүүхийн ёс зүйн хороонд нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол ирсэн байна. Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд давхардсан тоогоор 1641 шүүгчид иргэдээс гомдол …
-
16 November
Х.Сугар: Төр үймэлдэж байх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн ч гарч болзошгүй
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугар Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралтын талаар Монгол Ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тавантолгойн уурхай 100 хувийн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой” гэсэн гурван компани нүүрс олборлож, экспортод гаргадаг. Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл 239 км засмал замаар тээврийн 161 компани үйл …
-
16 November
УЕП-ын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулжээ
Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Тодруулбал, “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюутолгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”, “60 …
-
15 November
С.Оюунцэцэг: Д.Жавхлан, Э.Амарболд нарыг гадуур байцаасан нь гэмт хэргээ нуун дарагдуулах боломж олгосон
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэрэгтэй холбогдуулан жагсаал хийх болсон талаараа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл“Хүчирхийллийн золиос болж, амь насаа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөв шийдэгдэх хүртэл анхаарлаа хандуулж ажиллана. Шүүх засаглалыг хэрэгжүүлэгч Монгол Улсын шат шатны шүүхүүдэд “Очир” төвд 13 настай охины амь насыг …
-
15 November
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй гэв
“Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн оролцогч,”Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан хэрэг аравдугаар сарын 24-ний өдөр гарсан билээ.Тухайн өдөр хэргийн газарт цагдаа, шүүх шинжилгээний байгууллагынхан оролцож үзлэг хийн, улмаар цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгч талийгаачийн задлан шинжилгээний хариуг 21 хоногт гарна гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Талийгаачийн шүүх эмнэлгийн …
-
14 November
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгааллын төвийг Улиастайн эцэст байгуулахаар боллоо
Ч.Ганжавхлан тэргүүтэй “Лантуун дохио” ТББ-ын залуус хүүхэд хамгаалал хөгжлийн “Ид шидийн орон 2″төвийг Улиастайн эцэст байгуулахаар боллоо. Улиастайн эцэс буюу Баянзүрх дүүргийн 23-р хороон дахь 4200 мкв талбай бүхий газар байгуулах “Ид шидийн орон 2” төслийн нээлтийг өнөөдөр албан ёсоор эхэллээ. “Ид шидийн орон 2” төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн …
-
12 November
Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа:Миний хүүг Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа болон түүний өмгөөлөгч Г.Баянбилэг нар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Саяхан хүүтэйгээ уулзаад яаж дарамтлуулж байсныг нь сонсоод ирлээ. Миний хүүг баривчилж явсныхаа дараа тусгайлан бэлдсэн өрөөнд оруулаад Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна. Ингэхдээ үсдэж, зодож, чихийг чинь огтолно, нүдийг чинь сохолно, энэ хэргийг …