Tag Archives: онцлох

July, 2020

  • 3 July

    А.Амбасэлмаа: Өчигдөр 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх  мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Долдугаар сарын 2-нд дөрвөн лабораторид нийт 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, өчигдөр АНУ-аас ирсэн 25 хүн, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг, Сэлэнгэд байгаа тав, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр, тандалтын зорилгоор …

  • 2 July

    Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

    Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2020 оны 07 дугаар сарын 02/ Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт орон даяар нэгэн зэрэг Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэллээ. 2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Шалгалтыг 7 дугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулах юм. Өнөөдөр Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалт явагдах бол 7дугаар сарын 3-нд …

  • 2 July

    У.Хүрэлсүх: Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах үлдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-д оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн юм.  Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудалтай холбогдуулан Улсын …

  • 2 July

    Г.Нэргүй: Бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулахгүй байхад эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, “Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь хүргэв. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Туул, Тэрэлж голын …

  • 1 July

    Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа бодлогын баримт бичгийн хамт хүлээлгэн өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон бодлогын баримт бичгүүд болох Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” …

  • 1 July

    Л. Мөнхтүшиг: Долдугаар сард Сөүл хот руу зургаан удаа тусгай нислэг үйлдэнэ

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.07.01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр долдугаар сард  хийгдэх  тусгай нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Энэ сард Сөүл хот -зургаа, Япон улсын Токио хот -2,  Франкфурт-1, Истанбул-1 нийт 10 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөжээ.  Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гадаадад байгаа иргэдээ долдугаар сард татан авна, энэ тухай  мэдээллийг өгье. Тусгаарлах …

  • 1 July

    Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг оюутан эдгэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 406 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж танилцуулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 370 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-т сэжигтэй гэж үзэн тусгаарласан хоёр, тандалтын зорилгоор хийсэн долоон шинжилгээ, ачаа тээврийн 19 жолоочид коронавирус илрээгүй. Өнөөдөр 21 настай нэг оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, …

  • 1 July

    Хоёр давхар цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ

    70 хүний суудалтай, 2 давхар цахилгаан автобус өнөөдрөөс нийтийн тээвэрт явж эхэллээ. Энэ сард нэмж хоёр давхар цахилгаан автобус 9, энгийн цахилгаан автобус 36 ширхэг явж эхэлнэ. Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны 6 жилийн хугацаат зээлээр авч байгаа ажээ. 100 хувь цахилгаанаар ажилладаг учраас нэг цэнэглэлтээрээ хоёр өдрийн …

  • 1 July

    Ж.Батбаясгалан: Үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээнэ

    Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд коронавируст цар тахлын халдварын нөхцөл байдал болон товчоодод эрүүл мэндийн хяналт явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хүргэлээ. Тэрбээр “Монгол Улсад сүүлийн 24 цагт дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод өнөөдрийн байдлаар ЭМБ, НОБГ, ЦЕГ, НМХГ, мал эмнэлгийн …

June, 2020

  • 30 June

    УОК:Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ДОЛДУГААР сарын 15-ны өдөр хүртэл сунгалаа

    Улсын Онцгой Комисс өнөөдөр 11 цагт хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг долдугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нар мэдээлэл хийлээ. Энэ талаар Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг …

  • 30 June

    Х.Баттулга:Иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна

    Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “УИХ-ын эрхэм гишүүд ээ! Найм дахь удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж …

  • 30 June

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлэгдэж эдгэрсэн жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 07:20 цагт төрж охинтой боллоо

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 29-нд гурван лабораторид нийт 357 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнд давтан шинжилгээ хийсэн. Энэ бол Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс голчлон байгаа. Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. …

  • 30 June

    Цагдаа, эрүүл мэндийн салбарынханд туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

    Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 90 ширхэг автомашиныг Сүхбаатарын талбайд гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард …

  • 29 June

    Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”-т зохион байгуулна

    Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн …

  • 29 June

    Б.Халиун:Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах ажлын хүрээнд ямар ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 …