АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов. Гэрээнд монголын талаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын Аюулгүй байдлын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Роберт Бартоло нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу хууль бусаар …
Tag Archives: онцлох
September, 2019
-
28 September
“Сарьдагийн хийд” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн өчигдөр /2019.09.27/ Үндэсний музейд нээлтээ хийлээ. ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн үндэсний шинжилгээний анги Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдэд зургаан жилийн турш малтлага, судалгаа, шинжилгээ хийсэн. Үүний дүнд энэ хийд Халхын Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд байгуулсан Рибогэжайлин ганданшадублин буюу Номын их хүрээний туурь болохыг …
-
27 September
Жуулчдыг далласан Mongol nomadic-т өнжсөн нь
Манай улс эдийн засгаа солонгоруулъя, аялал жуулчлалыг хөгжүүлье гэж олон жил ярьсан. Жуулчид хангалттай хэмжээнд ирэхгүй байгаа нь бидний санал болгодог үйлчилгээтэй холбоотой. Яг үнэндээ манай байгаль, тал нутаг, байшин барилга, рестораны үйлчилгээ тэдэнд тийм ч сонин биш. Энэ зэргийг өөр улсад очоод үзэж болно. Харин хөдөөгийн малчдын амьдрал гаднынханд сонирхолтой. Үйлдвэрийн архи, пиво биш айраг, шимийн архи. Стеак, барбикю …
-
25 September
Нийслэлийн 380 жилийн ойгоор төв талбайгаас тусгай зориулалтын сансарын бөмбөлөг хөөргөнө
Нийслэлийн 380 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлаж байгаа юм. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ. “Уралдааны шилдэг бүтээлийг тусгай …
-
23 September
Ц.Чулуунбат : “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтын үеэр Буянт-Ухаа цогцолбор руу 10 автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын рок хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтыг аравдугаар сарын 19-ний өдөр “Буянт-Ухаа “ дахь спорт цогцолборт хийх болсон талаараа өнөөдөр /2019.09.23/ хэвлэлийн бага хурал хийлээ. “Харанга 30 жил – Замд гаръя…” хуралд “Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай, МУУГЗ Ц.Чулуунбат / гитарчин, дуучин/, …
-
23 September
Хотын ажлыг хойш нь татсан компаниудыг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд зарлана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж үйлчилгээнд гаргана Нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Улаанбаатар хот доторх болон хот …
-
20 September
Б.Шоовдор дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо
“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17, эмэгтэйчүүдээс долоо дахь тамирчин болж байна. Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор тус …
-
18 September
ЗГ: Улаан буудайн урамшууллыг 100 мянган төгрөг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.18/ боллоо. Тус хуралдаанаар үр тарианы болон дотоодын гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын үнэ өсөх эрсдлээс сэргийлэн энэ оны ургацаас үйлдвэрүүдэд нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаан буудайд олгох урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж 100 мянган төгрөг байхаар тогтов. Урамшууллын хэмжээг нэмснээр гурилын үнэ тогтвортой байх бүрэн боломжтой гэж тариалан эрхлэгчид үзэж байна. Буудайн …
-
18 September
Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хоёр хоног хаана
Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийж байгаатай холбоотойгоор энэ сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд таван буудлаас долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн …
-
18 September
Х.Болдбаатар жүдо бөхийн Ерөнхий дасгалжуулагчийн үүрэгт ажлаа хүлээж авлаа
Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалчуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилсон. Шигшээ багийн шинэ Ерөнхий дасгалжуулагч өчигдөр /2019.09.17/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжиннямаас үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авсан байна. Х.Болдбаатар дасгалжуулагч 2020 оны Токиогийн олимпод Монголын жүдогийн шигшээ багийг удирдан оролцох хариуцлагатай үүрэг хүлээж байгаа бөгөөд хамтран ажиллах дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх …
-
17 September
Монголбанкнаас Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2019.09.17/хуралдаж ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргажээ. МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРООНООС ГАРГАСАН МЭДЭГДЭЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА. Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь байна. Мах, хүнсний ногоо, их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон бусад төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад өсч, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүллээ. Эрэлтийн шалтгаантай …
-
16 September
Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ
Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ. Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт …
-
16 September
Өнөөдрөөс эхлэн сайжруулсан түлш авах “Сайн карт” иргэдийн гар дээр очно
Хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 14-ны өдөр Сүхбаатарын талбайд холбон “Цэвэр агаартай-машингүй өдөр”-ийн нээлтэд оролцоод, үдээс хойш “Таван толгой түлш” компани дээр очиж ажиллалаа. Түүнтэй хамт Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчины бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс байлцлаа. “Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг хороодын …
-
12 September
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг зарлалаа
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг зохион байгуулах болсон талаараа өнөөдөр тус газрын орлогч дарга Н.Мандуул, НГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул “Уг аяныг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 2018 онд “Би хариуцлагатай аав ээж” аяныг 2018.04.01-07.01 хүртэлх …
-
11 September
Н.Цэрэнбат: Ноён уул орчмын газрыг дархан цаазат газар болгон ангилал ахиулах шийдвэр гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн /2019.09.11/ ээлжит хуралдаанаар Ноён уул орчмын 21600 га газрын улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2019.09.11/ мэдээлэл хийлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрын улсын тусгай хамгаалалтад авахдаа дархан …