Tag Archives: онцлох

December, 2017

  • 7 December

    Д.Сарангэрэл: Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 10-15 сая төгрөгөөр нэмэгдлээ

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн нүүр хуудсандаа Өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудад яагаад 300 мянган төгрөг олгогдох боломжгүй болсон талаар тайлбар хийлээ. Тэрээр хэлэхдээ “Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл зарим өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудын хамт 300 мянган төгрөгөөс ялгаварлалаа хэмээн хэвлэлийнхэнд ханджээ. Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах эрх бүх хүнд бий. Гэхдээ хуулийн хүрээнд асуудлаа тавих учиртай. 2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалин …

  • 6 December

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 3 дугаар хурал боллоо

    Өнөөдөр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 3 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан оролцов. Тэрээр хэлэхдээ нийгэмд ноцтой хохирол учруулж, сөрөг үр дагварыг үүсгэдэг олон төрлийн гэмт хэрэг болон гэмт хэргийн шинжтэй болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд Нийслэлийн төр, захиргааны шат шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоо, харилцан хамтын …

  • 6 December

    Олон Улсын Олимпийн Хороо ОХУ-ыг 2018 оны Өвлийн Олимпод оролцуулахгүй гэв

    2018 оны Өвлийн Олимпийн 23-р наадам Өмнөд Солонгосын Пёончан хотод зохиогдохоор болсон билээ. Олимпийг угтсан томоохон тэмцээн уралдаан, арга хэмжээнүүд “Сайн байна уу? Пёончан” нэрийн дор 2 жилийн хугацаанд өрнөж байгаа. Тэгвэл Олон Улсын Олимпийн Хороо өчигдрийн хурлаараа ОХУ-ыг Өвлийн Олимпод оролцуулахгүй болсон шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Хорооны ерөнхийлөгч Томас Баах допингтой холбоотой асуудлаас болж ийм шийдвэр гаргахад хүрсэн болохыг хэлсэн. …

  • 1 December

    С.Амарсайхан:Нийслэлд явагдаж буй бүх шатны ажлыг иргэдэд ил тод нээлттэй болгоно

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Авлигатай тэмцэх газрын олон нийтийн дэд зөвлөлтэй хамтран авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гурвалсан гэрээ байгууллаа. Нийслэлд авилгаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөл байгуулагдсанаар төрийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн хяналт оролцоог …

November, 2017

  • 28 November

    Улс төр ингэж өрнөж байна

    Улс төрийн тогтвортой байдал бол Монгол улсын хөгжлийн үндсэн нөхцөл. Улс төр үндсэндээ тогтворжих, 2020 он хүртэл УИХ нь урдах ажлаа Засгийн газар нь өмнөх зүйлээ хийх боломж нөхцөл бүрдлээ. МАН 28-р их хурлаа хийж шинээр сонгогдсон дарга У.Хүрэлсүх намын бүлэг дэх 32, 33 гэдэг яриа энэ цаг мөчөөс эхлэн үгүй боллоо гэж хэлсэн. Намын даргын хувиар ингэж хэлсэн нь …

  • 25 November

    НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа

    НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т заасны дагуу нийслэлийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Төсвийн тодотголоор нийслэлийн төсвийн орлого 2017 онд батлагдсан дүнгээс 12 тэрбум 227.4 сая төгрөгөөр буурч, 686.4 тэрбум төгрөг, хотын …

  • 20 November

    У.Хүрэлсүх намаа ялагдлаас аварна

    УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ тоогоор давамгайлан улс төрийн эрх мэдлийг атгаж буй МАН-ын 28-р их хурал өнөөдөр эхэллээ. Зарим нэг улс төр судлаач “28-р их хурлаа хийх болсон гол учир нь өдгөө МАН-ыг даргалж байгаа М.Энхболдын “хутгасан бантан”, “зуурсан жонхуу”-наас салах гэсэн дотоод хувьсгал” хэмээн үзэж байгаа юм. Энэ үнэн байх магадлалтай. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ард түмний дийлэнх олонхийн итгэлийг …

  • 20 November

    МАН-ын XXVIII Их хурал эхэллээ

    МАН-ын XXVIII Их хурал эхэллээ. Их хуралд 1,309 төлөөлөгч оролцох уг хурал энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 28-Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, ерөнхий нарийн бичгийн дөрвөн жилийн ажлын тайлан, хяналтын ерөнхий хорооны тайлан,XXVII Их хурлаас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, МАН-ын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын чиглэлийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэх талаар МАН-ын …

  • 19 November

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н. Түвшинбаярт“ Чингис хаан” одон гардууллаа

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт  “Чингис хаан” одонг гардууллаа.  Найдангийн Түвшинбаяр нь Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртсэн 11 дэх хүн болж байна. Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд: Төрийн …

  • 17 November

    Уул уурхайн сайд Д.Сумьяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллаа

    Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар ажлаа хүлээж аваад нэг жилийн хугацаа өнгөрчээ. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдийн санал хүсэлтийг авч, цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусган ажиллах зорилгоор 2017 оны 11-р сарын 16-ны өдөр “Дүүргийн ИТХ, ЗД нэг жилийн үйл ажиллагааны тайлан” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, …

  • 17 November

    Х. Амгаланбаатар: Хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажлыг эхлүүлнэ

    МҮЭ-ийн холбооноос хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хангуулах чиглэлээр хугацаагүй кампанит ажил эхлүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнөөдрийн байдлаар МҮЭХ-нд 11,933 сонгуульт, идэвхтэн сонгуультан байна. Нийт 2,300 гаруй төрийн бус байгууллага нийслэл болон аймаг, орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна. Эдгээр гишүүдийг хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь ажил олгогчдын зүгээс ажлаас халах, дарамт шахалт …

  • 14 November

    Хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дууслаа

    Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ. Улмаар маргаашаас нь буюу баасан гаригаас МонголУлсын 1043180 хүүхдийн найм, ес, арав дугаар сарын мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг …

  • 9 November

    Төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн урамшуулал олгохыг дэмжлээ

    УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 85.2 хувь нь дэмжээгүй тул Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн урамшууллыг олгохоор боллоо. Энэ үеэр гишүүд өөрсдийн байр …

  • 8 November

    Биеэ магтуулах дон ба долигонуур араншин

         Манай өнөөгийн ний+гэмд биеэ биедээ тал засаж, тэнгэрт гартал үндэслэлгүй магтдаг, улайм цайм долигонож долдгонодог, бялдуучилж зусарддаг ааш араншин газар авч байгаа бололтой юм. Хэн гэдэг этгээд анх эрүүл ухаантай хүн ичиж үхмээр ийм гаж сэтгэлгээг сэдэж манайд гаргаж ирж хэрэглэдэг болгосон юм бол доо. Уул нь манай шударгуу Монголд ийм ёсон бус гаж, мулгуу үзэгдэл байгаагүй л юмсан. …

October, 2017

  • 31 October

    Ерөнхийлөгчийн “уянгын халилтай” хориг

    Монгол улсын Ерөнхийлөгчийн хоригт дурдагдсан агуулга нь хийсвэрлэл ихтэй яруу найргийн өнгө аястай байгаа тухай шүүмжлэл ойрын хэдэн өдөрт их өрнөж байна. Тэрээр сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хориг тавьсан үндэслэлээ Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автлаа! хэмээн тайлбарласан байдаг. Гэтэл өмнөөс нь намынх нь гишүүн хүртэл ичиж байна гэдгээ …