Tag Archives: онцлох

March, 2018

  • 20 March

    Соёолон насны уралдааныг хойшлуулах санал гарсан ч өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан

    Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Дүнжингарав уралдааны онцлог нь Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос …

  • 20 March

     С. Баярцогтыг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ

    Ардчилсан намаас өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын хуулийн газрын дарга Д.Батхуяг “Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ардчилсан намын даргын тушаал гарч С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гарлаа. Тушаалд “Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг Ардчилсан намыг гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай” гэжээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Ардчилсан нам бол …

  • 20 March

    Уяачдад хариуцлага тооцохыг үүрэг болгов

    Монголын Морин спорт уяачдын холбооноос энэ жилийн хаврын уралдааныг Говьсүмбэр аймагт зохион байгуулж шөнө дөлөө морио уралдуулж уралдааны үеэр 9 хүүхэд мориноосоо унаж, 3 нь эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэ асуудалд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг …

  • 17 March

    Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 97 жилийн ойн мэндчилгээ

    Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь, бүлээн цусаа зориулсан баатарлаг эр цэргүүд, өнөө цагт Монгол Улсынхаа энхийн манаанд төдийгүй шинэ үеийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий дахинд энх тайвныг тогтооход ч хүчин  зүтгэж байгаа эр цэргүүддээ “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяр”-ын мэндийг Нийслэлийн удирдлагын  зүгээс өргөн дэвшүүлж байна. Төрийн далбаандаа бөхийж, …

  • 15 March

    МҮЭХ:Тэтгэврийн насны нэмэгдэлд  хүнд, хортой нөхцөлд ажиллагсдыг хамруулахыг шаардаж байна 

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн нас, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах асуудалтай холбогдуулан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл  хийлээ. МҮЭХ–ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар“Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт  улсын хэлэлцээрийн хүрээнд тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн  шийдвэрийг эргэн авч үзэх, өөрчлөх санал зөвлөмжийг Хөдөлмөр, нийгэм зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаас 2018 оны 1 дүгээр …

  • 15 March

    С.Амарсайхан: Улаанбаатар хотын эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажлыг эхлүүлнэ

    НИТХ-ын дарга С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та НИТХ-ын даргаар ажиллаад таван сарын хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд хэрхэн  ажиллав. Ямар асуудалд илүүтэй  анхаарч ажиллаж байна вэ? -Нийслэлийн 2018 оны батлагдсан төсвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ жил дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэхээс гадна Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхийг урт …

  • 14 March

    Э.Бөхбат: Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон

    Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат өнөөдөр нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”2012 онд Нийслэлийн засаг дарга, НИТХ-ын тогтоолоор нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон шийдвэр гаргасныг хууль бус гэх ташаа мэдээлэл ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа хууль журмын хүрээнд явуулж байгаа. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь огтхон ч хууль …

  • 14 March

    МАН-ын долоон гишүүн “Дэвшилтэт холбоо” байгууллаа

    Нэлээд хэд хоногийн өмнө дөө, эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд Дэвшилтэт холбоо нэртэй фракц байгуулж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн нэгдэж МАН-ын Дэвшилтэт холбоог байгуулж, ажилдаа орцгоосон байна. Энэхүү Дэвшилтэт холбоо нь авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн …

  • 12 March

    Фото: Хүмүүний амьдралын торгон агшин, дотоод мөн чанарыг илэрхийлсэн 49 хөрөг зураг дэлгэгдлээ

    Монголын Уран Зургийн Галерейд “Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон нийт 49 эрхмийн хөрөг зургаас бүтсэн “Хүн” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус хөрөг зургуудыг уран бүтээлч Мягмаржавын Алтанхундага зурсан юм. Нээлтийн ёслолд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П. Очирбат, Монгол улсын Төрийн соёрхолт МУГЖ Д. Сосорбарам, Шог зураач СГЗ С.Цогтбаяр, Ардын уран зохиолч, СГЗ зохиолч Б.Бааст, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн …

  • 10 March

    Таван бөхөөс хориотой бодис илэрчээ

    Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 оны 12 дугаар сард 31 бөхөөс Допингийн шинжилгээ авч БНСУ-ын лабораторид шилжүүлсэн байна. БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд 5 бөхөөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодис илэрсэн гэжээ. Эдгээр …

  • 9 March

    Геополитикийн шинжлэх ухаан ба үзмэрдэлт

         Цагаан цаасан дээр хараар бичсэн зүйл юун түрүүнд бичсэн эзнээ юун хүн бэ, хэр зэргийн мэдлэг чадвартай этгээд вэ гэдгийг барьж өгч байдаг нэгэн онцлогийг агуулж байдаг. Бүр тодруулж хэлбэл нэгэн удаад бичиг зохиж хэвлүүлсэн хүн уншигчдын хувьд гэрэлд цохиулж, дугтуйгүй захидал аятай болох нь бий. Чухам эл учир “Геополитик тоглоом” хэмээх өгүүллийг уншжээ суухад Геополитикийн шинжлэх ухааны талаар …

  • 7 March

    Монголын эмэгтэйчүүд өнөөдөр

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан  Үндэсний статистикийн хорооноос Би Монгол эмэгтэй  нэртэй стастик мэдээлэл гаргажээ. Өрх гэрийнхээ тулах багана нь болж, ар гэр, аж амьдралынхаа олон хүнд ачааг нуруундаа үүрч,  гэрийг гийгүүлэгч хүмүүн бол  яахын аргагүй эмэгтэйчүүд билээ.   Би Монгол эмэгтэй 1. Бидний 69 хувь нь хотод 31 хувь нь хөдөө амьдардаг 2. Бидний …

  • 7 March

    Хүнсний аюулгүй байдал ба хооллох соёл 

    Түмэн олноо сонордуулах нь “Эрүүл хүнс – эрүүл хүн ам, эрүүл хүн – бүтээлч хөдөлмөр – хөгжил дэвшил” энэ бол хүнсний аюулгүй байдал юм. Эдгээрийг зөв удирдлагаар хангах бодлого зангидаж чадвал улс орны хүнсний аюулгүй байдлын бодлого гарч ирж байгаа нь тэр. Харамсалтай нь “ухаандаа ухна ишиг унагаачихсан” манай удирдлага үүнийг огт ойлгохгүй өөрсдийнхөө халаас хармааг түнтийлгэхийн төлөө л худлаа …

  • 6 March

    Энэ өдрийг яагаад Үндэсний сэтгүүл зүй үүссэн өдрөөр тэмдэглэв

    Johann Callors-ийн 1605 онд хэвлэгдсэн “Relation aller Fьrnemmen Und Gedenskwьrdigen Historien” сонин нь сэтгүүл зүйн түүхэнд хамгийн анхны сонин гэж тооцогдож байв. Харин хамгийн анхны Английн өдөр тутмын сонин болох Daily Courant 1702-1735 онд хэвлэн нийтлэгдэж байлаа. Эндээс л дэлхийн сэтгүүлзүйн үүсэл хөгжлийг ярьдаг. Гэхдээ орчин үеийн сэтгүүл зүйн үүслийг хожуу буюу 1950 онд Бразил улсад хэвлэгдсэн Diario Cariocia сониноор …

  • 6 March

    Х. Мандахбаяр: Монголын  сэтгүүлчийн үг бүр нь үнэ цэнэтэй, үйлс бүхэн нь өөдлөн дэвжих болтугай 

    ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛЗҮЙН 105 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт сэтгүүлч нөхөд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, идэвхтэн бичигч болон Монгол улсынхаа нийт ард иргэд, Монгол улсад суугаа гадаадын дипломат ажилтнууд, зочид төлөөлөгчид та бүхэндээ Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжлийн төлөө хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэлээ зориулсан ахмад сэтгүүлчдэдээ гүн талархал …