Tag Archives: онцлох

July, 2016

  • 19 July

    МОНЦАМЭ агентлагынхандаа 95 жилийн ойн баярын мэнд хүргэе

    Өнөөдөр Монголын цахилгаан мэдээ буюу МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойн өдөр тохиож байна. Монгол Улсыг гадаадад сурталчлах, дэлхий нийтэд өрнөж буй үйл явдлын мэдээ, мэдээллийг дотооддоо хүргэх зорилгоор тэртээх 1921 онгы долдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын гишүүдийн зургадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулсан байна. Энэ нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон …

  • 12 July

    Төрийн гурван өндөрлөг соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхлоo

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс уламжлал ёсоор Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхлоо.

  • 12 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ. Үндэсний их баяр наадам төрт ёсныхоо бүхий л уламжлалыг агуулсан түүхэн сайхан нээлтээр эхэллээ.  Туурга тусгаар улсын эзэд нийт монголчууддаа болон хилийн чанадад амьдарч …

  • 12 July

    Мэндчилгээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсны 810, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Миний монголын ард түмэн дэнж хотойтол сайхан наадаарай.      

  • 12 July

    Учиртай гурван толгой дуурийн гол дуурийн жүжигчдэд шагнал гардууллаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран  Монголын анхны үндэсний сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ тоглов. Жил бүр тус дуурийн гол дүрийн жүжигчдийг  сонгон шалгаруулдаг бөгөөд энэ жил гол дүрд шалгарсан  УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү,    УДБЭТ-ын  гоцлол …

  • 9 July

    Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Засгийн газрын тамгаа хүлээж авлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тамгыг шилжүүлэн өглөө. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргээд Засгийн газрын санаачлан эхлүүлсэн ажлуудын талаар танилцууллаа. Мөн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, АСЕМ-ын уулзалт, зуны олимп, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг ойрын үед анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг …

  • 8 July

    Ж.Эрдэнэбат:Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана

    Монгол Улсын иргэдийн их итгэл, эрэлт хэрэгцээ, хүсэлт, хүлээлт дагуулсан, улс орон маань хямралт нөхцөл байдал нүүрлэсэн, хүндхэн энэ цаг үед, Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна. Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, …

  • 8 July

    Байнгын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

    Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2016.07.07.Пүрэв гараг/ 15 цаг 25 минутад 69.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харьяалалгүй гишүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн Улсын …

  • 6 July

    Боловсролын сайдыг ялж гарч ирсэн Боловсролын салбарыг дэндүү мэдэгч Ц.Цогзолмаа

    Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар яамдуудыг өөрийн бодлогоор урагшлуулж, ард иргэдийнхээ амьдралын төлөө ажиллуулах боломж бүрдсэн юм. Олон нийтийн зүгээс энэ удаад МАН-аас цоо шинэ атлаа мэргэжлийн Засгийн газрыг хүсч буй. МАН ч ингэж амалсан, улстөрчид ч үүнийг нь сануулсаар байна. Тэгвэл МАН-аас энэ удаад яамдын сайд нарт нэлээд боломжийн, нэр цэвэр, боловсрол өндөртэй, хамгийн гол нь …

  • 6 July

    НИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдөд тэмдэг, үнэмлэхийг нь гардууллаа

    Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар чуулган боллоо. Тус чуулганаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Сундуйн Батболдыг нэр дэвшүүлсэн бөгөөд төлөөлөгчид олонхийн саналаар дэмжлээ. НИТХ-аас гаргасан тус шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьж, албан ёсоор түүний бүрэн эрхийг баталгаажуулах юм. Мөн тус хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлсэн бөгөөд олонхийн саналаар сонгогдлоо. Одоо та бүхэнд НИТХ-ын төлөөлөгчид үнэмлэх …

  • 6 July

    1072 хувьцааны 3-р ээлжийн 100 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ

    Эрдэнэс Тавантолгой 1072 хувьцааны 30 хувийн 300 мянган төгрөгийн иргэдийн дансанд долоо хоногт 100 мянган төгрөг ороод хоёр долоо хоног өнгөрлөө. Харин  гуравдугаар ээлжийн 100 мянган төгрөг иргэдийн дансанд оролгүй хоёр  хонож өнөөдрөөс эхэлж иргэдийн дансанд орж эхэллээ. Хувьцаагаа бүртгүүлсэнээс хойш долоо хоногийн дараа иргэдийн дансанд ордог билээ. Харин энэ удаагийн олголтийн мөнгө хоёр хонож иргэдийн дансанд орж эхэлж байгаа …

  • 5 July

    БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орчин үеийн тайз, тоног төхөөрөмж хүлээн авлаа

    Монгол Улс, БНХАУ-ын харилцан хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг нэг салбар бол батлан хамгаалах салбар юм. Хоёр улсын батлан хамгаалах салбар олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн түүхтэй. 2015 оны 10 дугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюаний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр “Монгол Улсад Хятад …

  • 5 July

    Ж.Батзандан:МАН-ынхан дөрвөн жил хулгайчтай тэмцэнэ гэж ярьсан, хулгайчтайгаа тэмцээрэй

    УИХ-ын анхдугаар чуулган  өнөөдөр нээлтээ хийж байна.  Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна.  Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийсний дараа гишүүд СЕХ-ноос асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Хар машиныг луйвар хийсэн гэж бодохгүй байгаа. Хар машиныг шатаая гэж гудамжинд жагсаж явсан хүмүүс хар машины ачаар орж ирсэнд баяр хүргье. Хар машиныг үзэн яддаг хүмүүс …

  • 5 July

    УИХ-ын анхдугаар чуулган эхэллээ

      УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт гаргасан .УИХ-ын 2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч С.Жавхлан нар ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Анхдугаар чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөх юм. Ингэснээр тэдний УИХ-д …

  • 5 July

    Ц.Элбэгдорж: Монгол Улс цаашдаа Ази, Европын ард түмний чуулга уулзалтад улам идэвхтэй оролцоно

    Энэ долдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний XI чуулга уулзалт болно. АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы дагалдах хурлуудын нэг болох Ази, Европ түмний иргэний XI чуулган өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Иргэний чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд Төрийн ордонд үргэлжлэх юм. Тус чуулган нь “Шударга,тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” …