Монгол Улсын иргэдийн их итгэл, эрэлт хэрэгцээ, хүсэлт, хүлээлт дагуулсан, улс орон маань хямралт нөхцөл байдал нүүрлэсэн, хүндхэн энэ цаг үед, Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна. Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, …
Tag Archives: онцлох
July, 2016
-
8 July
Байнгын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2016.07.07.Пүрэв гараг/ 15 цаг 25 минутад 69.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харьяалалгүй гишүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн Улсын …
-
6 July
Боловсролын сайдыг ялж гарч ирсэн Боловсролын салбарыг дэндүү мэдэгч Ц.Цогзолмаа
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар яамдуудыг өөрийн бодлогоор урагшлуулж, ард иргэдийнхээ амьдралын төлөө ажиллуулах боломж бүрдсэн юм. Олон нийтийн зүгээс энэ удаад МАН-аас цоо шинэ атлаа мэргэжлийн Засгийн газрыг хүсч буй. МАН ч ингэж амалсан, улстөрчид ч үүнийг нь сануулсаар байна. Тэгвэл МАН-аас энэ удаад яамдын сайд нарт нэлээд боломжийн, нэр цэвэр, боловсрол өндөртэй, хамгийн гол нь …
-
6 July
НИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдөд тэмдэг, үнэмлэхийг нь гардууллаа
Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар чуулган боллоо. Тус чуулганаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Сундуйн Батболдыг нэр дэвшүүлсэн бөгөөд төлөөлөгчид олонхийн саналаар дэмжлээ. НИТХ-аас гаргасан тус шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьж, албан ёсоор түүний бүрэн эрхийг баталгаажуулах юм. Мөн тус хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлсэн бөгөөд олонхийн саналаар сонгогдлоо. Одоо та бүхэнд НИТХ-ын төлөөлөгчид үнэмлэх …
-
6 July
1072 хувьцааны 3-р ээлжийн 100 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ
Эрдэнэс Тавантолгой 1072 хувьцааны 30 хувийн 300 мянган төгрөгийн иргэдийн дансанд долоо хоногт 100 мянган төгрөг ороод хоёр долоо хоног өнгөрлөө. Харин гуравдугаар ээлжийн 100 мянган төгрөг иргэдийн дансанд оролгүй хоёр хонож өнөөдрөөс эхэлж иргэдийн дансанд орж эхэллээ. Хувьцаагаа бүртгүүлсэнээс хойш долоо хоногийн дараа иргэдийн дансанд ордог билээ. Харин энэ удаагийн олголтийн мөнгө хоёр хонож иргэдийн дансанд орж эхэлж байгаа …
-
5 July
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орчин үеийн тайз, тоног төхөөрөмж хүлээн авлаа
Монгол Улс, БНХАУ-ын харилцан хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг нэг салбар бол батлан хамгаалах салбар юм. Хоёр улсын батлан хамгаалах салбар олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн түүхтэй. 2015 оны 10 дугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюаний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр “Монгол Улсад Хятад …
-
5 July
Ж.Батзандан:МАН-ынхан дөрвөн жил хулгайчтай тэмцэнэ гэж ярьсан, хулгайчтайгаа тэмцээрэй
УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийсний дараа гишүүд СЕХ-ноос асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Хар машиныг луйвар хийсэн гэж бодохгүй байгаа. Хар машиныг шатаая гэж гудамжинд жагсаж явсан хүмүүс хар машины ачаар орж ирсэнд баяр хүргье. Хар машиныг үзэн яддаг хүмүүс …
-
5 July
УИХ-ын анхдугаар чуулган эхэллээ
УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт гаргасан .УИХ-ын 2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч С.Жавхлан нар ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Анхдугаар чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөх юм. Ингэснээр тэдний УИХ-д …
-
5 July
Ц.Элбэгдорж: Монгол Улс цаашдаа Ази, Европын ард түмний чуулга уулзалтад улам идэвхтэй оролцоно
Энэ долдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний XI чуулга уулзалт болно. АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы дагалдах хурлуудын нэг болох Ази, Европ түмний иргэний XI чуулган өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Иргэний чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд Төрийн ордонд үргэлжлэх юм. Тус чуулган нь “Шударга,тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” …
-
4 July
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. …
-
4 July
МАН-ын Засгийн газар 11 яамтай ажиллана
УИХ болон НИТХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан энэ долоо хоногт Засгийн газар, парламент болон Нийслэлийн удирдлагад гишүүдээсээ нэр дэвшүүлэн томилох гэж байна. Одоогоор МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Су.Батболдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэр дэвшүүлээд байна. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлэхээр болжээ. НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, дарга, Засаг даргаа …
-
4 July
Монголын жүдочид амжилтаараа тэргүүллээ
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны хөтөлбөрт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Олимпийн өмнөхөн болсон тус тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид цөөн ирсэн ч залуучуудад өөрийгөө нээн харуулах боломж олгосон тэмцээн боллоо. Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо болон Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран …
-
4 July
Д.Баяндүүрэн: Ирц хангалттай тул дахин сонгууль явуулах шаардлагагүй
Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын болон аймаг нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн явц, үр дүнгээр мэдээлэл хийлээ. СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээллийнхээ эхэнд энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө өндөр ирцтэй буюу нийт сонгогчдын 73.5 хувь нь сонгуульд оролцсон. Ирц хангалттай байсан тул дахин сонгууль явуулах шаардлагагүй гэдгийг тэмдэглэв. Тэрбээр цааш хэлэхдээ, “Энэ удаагийн сонгуульд автоматжуулсан техник хэрэгсэл ашигласан. Нийт 1998 санал …
June, 2016
-
30 June
Налайхчууд “Хоёр Сайхан”-даа итгэж, үнэмлэхүй ялалтыг “бэлэглэв”
УИХ-ын дарга З.Энхболд ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч, “өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг минь ард түмэн дүгнэлээ” хэмээн мэдэгдэл хийсэн билээ. Тийм ээ, Монголчууд хүнд итгэж, олууланг нь дэмжиж чаддаг. Хэрвээ итгэл алдвал олууланг нь буулгах эрх мэдэлтэй гэдгээ энэ өдөр батлан харууллаа. Гэхдээ үндсээр нь өөрчилж бус харин хийсэн ажлыг нь дэмжиж, дахин урам зоригтой ажиллах …
-
30 June
2016 оны УИХ-ын сонгуулийн дүн эцсийн байдлаар гарлаа
Энэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн тул Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсныг СЕХ мэдээллээ. Өмнөх буюу 2012 оны сонгуулийн ирц 65,2 хувьтай байсан бөгөөд энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдээс ирц сайтай байгааг онцоллоо. Нийт аймгуудыг хамарсан сонгогчдын ирц 75,5 хувь байсан бол нийслэлд 68 хувьтай байлаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл