Манай Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Үндсэн хуулийн ойд зориулсан энэхүү барилдааныг анх 1992 онд зохион байгуулж, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ. Тэгвэл өчигдөр болсон тус барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, …
Tag Archives: онцлох
January, 2017
-
6 January
МХЕГ-аас 482.3 гр алтыг Монголбанкинд хүлээлгэн өгч улсын орлого болголоо
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өглөө. Энэхүү алтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 …
-
3 January
А.Тлейхан:Хоёр тарифтай тоолуур тавиулж, шөнийн цагаар цахилгааны хөнгөлөлт 100 хувь эдлэх боломжтой
Эрчим хүчний зохицуулах хорооноос нийслэлийн гэр хорооллын айлуудын шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртлэх тэглэсэнтэй холбогдуулан дөнгөж сая мэдээлэл хийлээ. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын санаачилгаар Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх асуудлыг Засгийн газар хэлэлцээд мөн Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28- ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр …
-
2 January
Турк улсын Истанбул хотод гарсан халдлагад монгол иргэн өртөөгүй байна
Турк улсын Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01:15 цаг орчимд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, дотор байсан иргэд рүү гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарлаа. Турк улсын Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр одоогоор нас барсан 21 хүний мэдээллийг тодорхой болгосон бөгөөд эдгээр …
-
2 January
Өнөөдрөөс эхэлж хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр хэрэгжиж эхэллээ
Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны …
-
1 January
УИХ-ын дарга М.Энхболдын шинэ жилийн мэндчилгээ
Эх сайхан Монгол орныхоо бүрэн эрхт эзэн, Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ угтан ирж буй шинэ тоолол, 2017 оны шинэ жилийн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Энэхүү мэндчилгээг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч, ажиллаж буй Монгол Улсынхаа нийт иргэдэд хамтатган дэвшүүлж буйг минь хүлээн авна уу? Улиран одож буй 2016 он монгол түмний хувьд чухал үйл явдал, онцгой содон …
-
1 January
Хотын удирдлагууд нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2017 оныг нийслэлчүүдтэйгээ хамт угтлаа. Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглан, шинэ оноо хамтдаа угтдаг уламжлалтай. “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, “Камертон” хамтлаг, дуучин Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцсон …
December, 2016
-
30 December
Шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе
MNBC Агаарын олон сувагт тоон телевизээс харилцагч, хэрэглэгч, нийт Монголчууддаа шинэ он, шинэ жилийн мэнд хүргэж байна.
-
27 December
С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдэд 24-25 жилийн хорих ял оноолоо
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулж шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргалаа. Б.Содномдоржаад оноосон 25 жилийн 23 жилийг …
-
26 December
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өнөөдөр эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлд: “ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин танаа Москва хот ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 онгоц осолдож, 92 иргэн амь үрэгдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирсан мэдээг цочирдон хүлээн авлаа. Танд болон Танаар уламжлан найрсаг харилцаат Оросын ард түмэн, …
-
21 December
ЦЕГ: Зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулсан зөрчил илрээгүй байна
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоомын мөрийтэй тоглох. үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг шалгасан, 2016 оны 12 дугаар сард архи согтууруулах ундаатай холбоотойгоор үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар цагдаагийн ерөнхий газар мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 тоглоомын газрыг шалгаж, 19-ынх нь 149 ширээ бусад эд зүйлийг …
-
21 December
Мексикт салют борлуулж байсан талбайд дэлбэрэлт болж 29 хүн амиа насаа алджээ
Өчигдөр Мексикийн нийслэл Мехико хотын төвөөс 30 километрийн зайд орших Сан Паблито салют борлуулдаг задгай талбайд дэлбэрэлт болжээ. Дэлбэрлэлтийн улмаас 29 хүн амиа насаа алджээ. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй хэдий ч гал алдсаны улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй гэсэн таамаглаж байгаа юм. Цагдаа, түргэн тусламжийнхан хэргийн газарт хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Мексикт өмнө нь 2005 онд тусгаар тогтнолын баярын өдөр мөн салют …
-
19 December
С.Баярцогт Швейцарийн банкинд 1 сая ам.доллар бус 9.2 сая ам.доллартай
Үндэсний мэдээллийн төвд дөнгөж сая УИХ-ын гишүүн асан, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтын оффшор дансны талаар Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн асан, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтыг анх Швейцарийн банкинд 1 сая ам доллартай гэж мэдээлсэн эх сурвалж бол Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум юм. Тухайн үед С.Баярцогт миний тэр дансанд 3 …