“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчдөө илт давуу илүүрхэж алтан медаль хүртэв. 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг “Шар тив”-ийн олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр …
Tag Archives: онцлох
August, 2018
-
20 August
Зургаан настнуудын бүртгэл эхэллээ
2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх аж. Бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана. Бүрдүүлэх материал: Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт Нэг хувь цээж зураг
-
20 August
Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсд юу юу ордог вэ?
Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Багачууд догдолж, эцэг эхчүүд бэлтгэлээ базааж эхлээд байгаа энэ үед цэцэрлэгийн багачууд юу юу бэлдэх ёстойг сануулъя. БСШУС-ын сайдын тушаалаар сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлдэнэ. Улсын цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд хавсралтад заасан хэрэглэгдэхүүнүүдийг бүрэн авч цэцэрлэгтээ очих ёстой бол хувийн цэцэрлэгүүд төлбөрөөсөө хамаараад бэлдэх зүйлсийн жагсаалт өөр өөр байдаг. Цэцэрлэгт …
-
15 August
Д.Жигжиднямаа: 18 хүн УБТЗ-ийн Төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын галт тэрэгний сэргээн босголтын ажлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар мэдээлэл хийлээ. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “2018 наймдугаар сарын 12-ны өглөө 05:00 цагийн үед Улаанбаатар- Сайншанд чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний замын шороо үерийн усанд угаагдсанаас зүтгүүр болон дөрвөн вагон замаас гарсан. Мэдээлэл 05:15 цагт ирсний дараа замыг хааж, шуурхай ажлыг эхлүүлсэн. …
-
15 August
Өөрсдөө хүсэхгүй бол ядууралтайгаа байж л байг!
Энэ үгийг монголчууддаа зориулж хэлмээр санагддаг юм. Тавлаж байгаа юм биш шүү. Цөхрөлийн үг гэж бодоорой. Үүнээс цааш надаас үг гарахгүй! Өмнөд хөрш ядуурлаас хэрхэн гарсан тухай хур туршлагаас танилцуулах хүсэлтийг олон талаас тавьсан тул үзэг цаасаа нийлүүлэн үгээ билүүдлээ. Нэг. Хятад Хятадад нэгэн лут үйл явдлын түүхт 40 жилийн ойг энэ 2018 онд тэмдэглэж буй. Тэр нь ХКН-ын XI …
-
15 August
Д.Сарангэрэл: “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 8:00 цагт эхэлсэн.Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр“Монгол Улсын Засгийн газар дөнгөж сая хуралдаж “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг баталлаа. Шүд цоорох өвчин хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож олон өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Тиймээс 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэхээр тогтлоо.Хөтөлбөрт …
-
14 August
Н.Лхагвадорж: Сургалтын төлбөрийг үндэслэлгүй нэмсэнг эсэргүүцэж албан бичиг хүргүүлнэ
Ардчилсан оюутны холбооноос өнөөдөр сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадорж ”Монголын 155 мянга гаруй оюутны эрх ашиг найман зүйлээр зөрчигдөж байна. 2017-2018 оны хооронд нийт 96 их дээд сургуульд 155 мянга 248 оюутан суралцсан юм. Оюутнуудын эрх ашгийг зөрчиж буй найман асуудлыг хөндөж байна. Жил ирэх тусам их дээд сургуулийн сургалтын төлбөр, нэг кредитийн үнэ нэмэгддэг. …
-
14 August
ТЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлжээ
Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан тус яамны удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тухайн үед яаманд жижүүрлэж байсан төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчдад хариуцлага тооцжээ. Тодруулбал, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь …
-
13 August
Оюуны тамирчид Дэлхийн цомын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулав
БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan” дэлхийн цомын тэмцээн энэ сарын 10-12-нд болж дүнгээ танилцууллаа. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцсоноос Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн тэргүүн байр эзэллээ. Тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг …
-
13 August
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл …
-
10 August
Ц.Нямдорж: Ерөнхий сайдтай ам мурийж үзээгүй
Хууль Зүй Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаа мэдэгдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсантай холбогдуулан тэрбээр тодруулга өглөө. Тэрбээр “Улс төрийн зорилготойгоор тарааж буй гүтгэлэг, цуурхал бүрийн араас хөөцөлдөх амаргүй байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанд сууж байхад миний талаар худал мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн. Өнөөдөр нэмээд “Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс урвалаа” гэсэн мэдээлэл мөн гарч, …
-
9 August
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөв амьдрах ухаан” төвд ажиллалаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Зөв амьдрах ухаан” төвд ажиллан, тэнд амьдарч байгаа иргэд болон 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд багачуудтай уулзав. “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи, мансууруулах бодисонд донтсон, хорих ангиас суллагдсан, өнчин, ядуу, орох оронгүй, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн болон ажил хөдөлмөр эрхлэх сургалт явуулж, нийгэмд эзлэх байр сууриа …
-
9 August
ТАНИЛЦ: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжсэн 26 гишүүд
УИХ-ын хаврын чуулган завсарлахтай зэрэгцэн ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна. Тиймээс олны анхаарлыг татаад буй сэдвийн нэгэнд ээлжит бус чуулган зарлах эсэх тухай асуудал ороод байгаа юм. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, АТГ-ын даргыг чөлөөлөх саналыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 26 гишүүн гаргаж, УИХ-ын даргад …
-
8 August
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ээлжит бус чуулганыг нэн даруй зарлахыг УИХ-ын даргаас шаардлаа
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулганыг энэ сарын 20-ний дотор зарлан хуралдуулах албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр /2018.08.08/ өргөн барих болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ талаар хэлэхдээ”Миний хувьд Ардчилсан тогтолцоо битгий хил, дарангуйллын засаглалд тавигддаг энгийн ёс зүй, улс төрийн наад захын хариуцлага, товчхондоо үнэнээ хүлээх асуудлыг хөндсөн. Гэвч үнэнээ хэлээгүй мэлзэж байгаа нь …
-
8 August
Хүүхдийн тоглоом мэт ашиглагдсан лалын шашин
Миний алба хааж байсан Египет оронд одоогоос 5 жилийн өмнө “Тахрирын хоёрдугаар хувьсгал”-аа египетчүүд мөн ч дуулиантай хийсэнсэн. Тэгж хийхээс ч аргагүй болсон. Эртний соёлтой, хүн төрөлхтөний иргэншлийн өлгий энэ нутагт лалын мухар сүсгээр төр барих гэж хөглөсөн. Ард түмнээ амьдын тамд унагах гэж байхад нь цэргийнхэн улс үндэстнээ аварсан билээ. Энэ тухай дүн шинжилгээ эргэж хийе. Лалын ахан дүүс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл