Булган аймаг анхдагчдаараа алдартай. Хэн ч маргахгүй. Энэ нутгаас олимпийн анхны аварга тодорч, монгол хүн сансарт анх удаа ниссэн гэх мэтээр бидний бахархалт танил түүхүүд цааш хөвөрнө. Гэхдээ Булган аймаг хөгжлөөрөө, иргэдийнхээ амьжиргааны төвшингөөр улсдаа цуутай юу гэвэл тийм биш. Аймгуудыг өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлэн жагсаахад араасаа айргийн тавд бичигдсэн гашуун үнэн бий. Газар зүйн байрлал, байгалийн үндсэн өгөгдлөө …
Tag Archives: орон нутаг
August, 2019
-
27 August
Ховд аймаг дахь Гянтболдын далд уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Алтай, Мөст сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Талст молор”, “Булган стар” компаниудын далд уурхайн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геолгоги уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Талст молор” ХХК-ий эзэмшдэг MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гянтболдын далд уурхайд “уурхайг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комисс” ажиллуулаагүй нь нотлогджээ. Тиймээс улсын байцаагчийн …
-
26 August
Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа
УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан баруун бүсийн аймгуудад ажиллаж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцан, зарим бүтээн байгуулалтын ажлын явцад тулгарч буй асуудлуудад газар дээр нь шаардлагатай арга хэмжээг авч, үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Тэрбээр наймдугаар сарын 17, 18-ны амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг …
-
24 August
Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо
Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай автозам ашиглалтад оржээ. Энэ зам нь Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл асфальтаар хучигдсан юм. Харин 2020 он гэхэд Улиастай – Загастайн даваа хүртэлх 67 км шороон замыг хатуу хучилттай болгож дуусгах аж. Монгол улсын Засгийн газар, БНХАУ -ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 сая долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын компани гүйцэтгэгчээр, дотоодын гурван …
-
22 August
Хараа, Хэрлэн, Хархираа, Хариг, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-60 см давжээ
Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 76 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 60 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг …
-
21 August
17 кг дэрэвгэр жиргэрүүг хил гаргахыг завджээ
Гашуунсухайт боомт дахь ЭИХХЦХХ-ийн хүнсний чанар стандартын улсын байцаагч 8-р сарын 15-ны өдөр нүүрсний экспортын чиглэлд хяналт шалгалт хийх явцдаа 0771 ӨМА улсын дугаартай “Лхас транс” компанийн тээврийн хэрэгсэлээс хучлагны доор ачсан ууттай зүйл илрүүлэн шалгахад 17 кг дэрэвгэр жиргэрүү /1995 оны 153-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд орсон/ нэг килограммаар тус бүрд нь уутлан гадуур нь уутанд хийж нүүрсний дээд …
-
20 August
Байдраг-Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замыг энэ онд багтаан ашиглалтад оруулна
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа. Албан томилолтын хүрээнд Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв. Энэхүү автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэх юм. Төслийг Зам, тээврийн хөгжлийн яамны …
-
19 August
Өсвөрийн аврагчид хог хаягдал цэвэрлэжээ
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Од” цогцолбор болон дөрөвдүгээр дунд сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчидтай хамтран “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ үеэр өсвөрийн аврагчид голын эрэг дагуу хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологодоо хувь нэмрээ оруулсан байна. Мөн тэд Хараа голын эрэг орчмоор амарч, аялж байгаа иргэдэд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажиллажээ.
-
16 August
“Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг тус компанийн уурхайд ажиллаж, улсын ахлах байцаагчийн актаар 2019.08.14-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоолоо. Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав. Тусгай зөвшөөрөл дуусгавар …
-
13 August
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна. Архангай аймаг руу салдаг уулзвараас 361-ийн гарам хүртэл, 361-ийн гармаас хойш 3 км, Баянчандмань сумын нутаг Хар усны үзүүр гэх газраас хойш 3 км хүртэл үндсэн замыг хэсэгчлэн хаажээ. “Хажуугийн туслах замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Замын нөхцөл байдал тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саадгүй, хөдөлгөөн бага зэргийн удаашралтай, хэвийн зорчиж байгаа” тухай Тээврийн …
-
12 August
Өсвөрийн аврагч сурагчид сургагч багшаар бэлтгэгдэв
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын Дархан салбарын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөлтэй хамтран “Өсвөрийн аврагч” клубийн хүүхэд багачуудад зуны сургалт, дадлагыг зохион байгууллаа. Тус дадлага сургалт нь албаны хэмжээнд анх удаа зохион байгуулагдснаараа онцлог бөгөөд 30 сурагчийг хамруулсан аж. Өсвөрийн аврагч сурагчид “Бэлэн бай” сургалтын багцийн хүрээнд гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхан …
-
9 August
Хэрлэн голд осолдсон хоёрдахь иргэний цогцсыг гаргажээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /43 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэний цогцсыг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12:35 цагт тус сумын Тахилгат багийн ”Цантын хушуу” …
-
7 August
“Хэрлэн” голд осолдсон иргэний цогцсыг гаргажээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчимд 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/, Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ 08.04-ний өдрийн 12:30 цагт тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ ногоо …
-
7 August
Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд автобусаар тогтмол үйлчилнэ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж …
-
6 August
Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөжээ
Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн хойд зүгт дөрвөн километрийн зайд орших Хужирт багийн “Хужирт” гэдэг газар өчигдөр 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөсөн тухай Одон орон геофизикийн хүрээлэн цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Өлгий аймгийн Булган сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.