Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Хэнтий аймагт албан томилолоор ажиллаж байна. Тэрээр сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бусад сайд, холбогдох албан тушаалтны хамт тус аймгийн Бэрх тосгоны Уурхайчдын ордонд нутгийн төр, захиргааны байгууллагын удирдлага болон иргэдтэй уулзав. Ерөнхий сайд Засгийн газраас явуулж байгаа бодлого, зорилт, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч …
Tag Archives: орон нутаг
May, 2019
-
7 May
Хэнтийн онцгойгийнхонд гал түймэр унтраах багаж, хэрэгсэл авч өгөхөө илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна. Ерөнхий сайд төрийн албан хаагчидтай уулзахдаа дараах үүрэг даалгавруудыг өглөө. Орон нутгийн төсвийг үр ашигтай, хяналттай зарцуулах, онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоодын томилолтоос татгалзах, үр ашиггүй найр наадам хийхгүй байх, ажлын байранд архидан согтуурахгүй байх, даруухан, ёс зүйтэй ажиллах, ажлыг цаг тухайд нь шуурхай хийх, цаг баримтлах, аливаа хурал, …
-
7 May
Баян-Өлгий аймгийн хөл хориог цуцаллаа
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон холбогдох албаныхан Увс болон Баян-Өлгий аймгийн онцгой комисс, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн удирдлагын баг, мэргэжилтнүүдтэй тарваган тахлын цаг үeийн асуудлаар өнөөдөр өглөө цахим хурал хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ. Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, эмчийн хяналтад авсан. Өнөөдрийн байдлаар …
-
6 May
Увс аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд тарваган тахал гарч, гэр бүлийн хоёр хүн нас барсан хэрэг гарсан. Энэ амралтын өдрүүдэд Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээ зохион байгуулахаар онцгой комиссын томилгоот бүрэлдэхүүн өчигдөр хөдөлжээ. Одоогоор Увс аймгийн …
-
2 May
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа хамтран хэрэгжүүлнэ
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд жил бүр хамтын гэрээ байгуулан, Эрдэнэт хотын хойч ирээдүй, иргэдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байна. Өнөөдрийн онцлох ажлын нэг нь Эрдэнэт хотын төв талбай болох Амарын талбайд үргэлжилж буй “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагаа юм. Энэхүү ёслолын үеэр Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд 2019 оны хамтын гэрээгээ үзэглэж, хийж …
-
2 May
Орон сууцны шинэ хороолол Баян-Өндөр уулын энгэрт сүндэрлэнэ
Нар ээж, урин цагийн аяс ивэлсэн энэ өдөр Баян-Өндөр уулын зүүн энгэрт орон сууцны “Москва 300” шинэ хорооллын шав тавилаа. ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдадаа зориулан “Эко-400”, “Залуус-600”, “Москва 300” буюу нийт 1300 айлын цогцолбор хороолол барихаар ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. Шав тавих ёслолд Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, гүйцэтгэгч компани, уурхайчид, ажиллагсдын төлөөлөл оролцов. Орхон …
-
2 May
Дотуур байрнаасаа гараад сураггүй алга болсон 11 настай охины эрэл үргэлжилж байна
Бага насны охин алга болсон тухай ОБЕГ-ын хоногийн мэдээнд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ. Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны …
-
1 May
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Баян-Өлгий аймагт 48 цагийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн энэ сарын 28-ны өдөр тодорхой бус өвчнөөр өвчилж, нөхөр нь нас барсан тохиолдол бүртгэгджээ. Улмаар эхнэрийнх нь биеийн байдал хүндэрч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж. Холбогдох байгууллагууд өвчилсөн болон нас барсан иргэнээс дээж авч, Улаанбаатар хотод явуулсан ч шинжилгээний …
April, 2019
-
29 April
Сураггүй алга болсон 9 настай охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт энэ сарын 14-ны өдөр гэрийнхээ ойролцоох гудамжинд тоглож байсан есөн настай охин сураггүй алга болсон юм. Охин 18.00-19.00 цагийн хооронд гудамжинд тоглож байгаад гэртээ орж ирэхгүй байсан учраас ар гэрийнхэн нь ойролцоох газраар хайжээ. Олдоогүй тул хуулийн байгууллага хийгээд Онцгойд хандсан байдаг. Улмаар ар гэрийнхэн нь энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт …
-
27 April
Маргаашнаас зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдээлснээр дөрөвдүгээр сарын 28-ны өдөр буюу маргаашнаас баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи дөрөвдүгээр сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 29-нд говь, тал хээрийн нутгаар, тавдугаар сарын …
-
25 April
Есөн настай Б.Ундармаа охины талаарх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдаж авна
Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болоод өнөөдрийг /2019.04.25/ хүртэл олдоогүй байна. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон. Охиныг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа юм. Иймд охины талаар бодит мэдээлэл өгсөн хүнд 5 сая төгрөгөөр урамшуулахыг цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байна. Мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг чандлан хадгална гэдгийг цагдаагийн байгууллага мэдэгдэв.
-
24 April
Шилийн богдод түймэр тавьсан байж болзошгүй этгээдүүдийг илрүүлжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан, Дарьганга сумын нутаг Шилийн богд ууланд энэ сарын 22-ны өдөр гал түймэр гарсан. Тус түймрийг Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт хийсэн шалгалтаар Дарьганга сумын нутаг байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал …
-
19 April
Төв аймгийн замд шороон шуурганаас болж үзэгдэх орчин хязгаарлагдлаа
Яг одоо Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна. Мөн Улаанбаатар хотод ч шуурга эхэллээ. Шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой оролцож ойролцоох амрах газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цаг уурын байгууллагаас өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи …
-
18 April
Өмнөговьчууд 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театртай болно
Өмнөговь аймаг 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадад барьж буй 850 хүний суудалтай орчин үеийн шийдэл бүхий театр юм.Барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бөгөөд 60 ажилчин тус барилга дээр ажиллаж байна. 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын ажлыг арваннэгдүгээр сард дуусгаж ашиглалтад …
-
17 April
“Тээвэрчдийн хотхон”-д төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг үүрэг болгов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав. Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа. Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын …