Tag Archives: орон нутаг

May, 2019

  • 27 May

    Улаанбаатар-Дархан чиглэлийн түр замын ажлыг эхлүүллээ

    Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ. Дээрх чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ авто замын шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийх бөгөөд сонгон шалгаруулалтыг 5 хэсэг болгон зарлаж, засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх  компаниудын зөвшөөрлийг Азийн Хөгжлийн Банкнаас ирүүлээд байна. Өнгөрөгч баасан гаригт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон  түр замын …

  • 27 May

    Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя

          Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийх юм. Одоогоор тариалалтын явц улсын хэмжээгээр 60 орчим хувьд хүрээд байна. ХХААХҮ-ийн сайд 5-р сарын  24нд Газар тариалангийн бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явц байдалтай танилцлаа. Сэлэнгэ аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 иргэн, 305,5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна. Хаврын тариалалтад  дугуйт трактор 765, анжис 143, үр тарианы механик үрлүүр 654, үр …

  • 23 May

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ

    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Гацуур гол гэдэг газар Монгол Улсын хилийн 745 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг өчигдөр /05.22/ 18:15 цагт хүлээн авжээ. Түймэр орж ирсэн газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км зайтай бөгөөд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын нэг алба хаагч, Үндэсний …

  • 20 May

    Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн замыг нээлээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар хүндэрсэн тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн зарим чиглэлийн замыг хаасан байгаа. Тодруулбал, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргасан. …

  • 17 May

    Баянхонгор аймгийн Заг суманд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Баянхонгор аймгийн Заг сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т орших Хүрэнбэлчир багийн “Хос улаан-Уул” гэдэг газар тавдугаар сарын 16-ны өдрийн 19:46 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг тавдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим хаяг болон телефон радио станцаар мэдэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Мөнхнасангаас тодруулахад …

  • 16 May

    Сүмбэр сумын сургуульд 6 сурагч сүрьеэгээр өвчилж, 200 гаруй сурагч халдвар авчээ

    Энэ сарын 14-нд Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Тэгвэл өнөө өглөө гэхэд Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн 6 шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгджээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр чуулганы хуралдаанд сүрьеэгийн өвчлөлийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “ЭМ-ийн сайдын тушаал гарч, бүх Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байна. …

  • 15 May

    Маргааш нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна

    Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг нийт малчид, тээвэрчид, иргэдэд Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, өнөө шөнө /2019.05.15/ Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна. Харин маргааш өдөр /2019.05.16/ Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд хэсэг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим …

  • 15 May

    Зүүн аймгуудын замын хөдөлгөөнийг зогсоолоо

    Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим чиглэлд орон нутгийн замыг хаагаад байна. Тодруулбал, зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг хальтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул  УБ-Хэнтий-Сүхбаатар-Дорнод,УБ-Говьсүмбэр- Дорноговь, УБ-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны 11:00 хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ шийдвэрийг ЗТХ-ийн сайдын тушаалаар гаргасан байна. Түр хаасан замын цасыг цэвэрлэж тээврийн хэрэгсэл …

  • 15 May

    У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газар импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах, дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станцын төслийн явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлнэ гэв. Усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг …

  • 15 May

    Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хаалаа

    Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим чиглэлд орон нутгийн замыг хаагаад байна. Тодруулбал, зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг хальтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ. Тиймээс иргэд, жолооч, тээвэрчид замын нөхцөл сайжиртал тус чиглэл дэх орон нутаг руу зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байгаа юм.

  • 15 May

    Орон нутгийн зам мөсөн бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүсчээ

    Орон нутгийн зам нэлэнхүйдээ мөсөн бүрхүүл тогтож, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүссэн байна. Тиймээс хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нар анхаарал болгоомжтой тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хурдаа тохируулж явах, онцын шаардлагагүй бол цаг агаар, замын нөхцөл сайжиртал замд гарахгүй байхыг анхааруулж байна. Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Ховд, Баянхонгорын хойд, Дундговийн зүүн, Хэнтийн …

  • 14 May

    “Ховд эко цемент”-ийн үйлдвэр 2020 онд ашиглалтад орно

    Ховд аймгийн Буянт суманд “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил өнөөдөр эхэлж байна. Засгийн газрын 21:100 хөтөлбөрт багтсан энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220 мянган тн байгаа бөгөөд Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин өндөр буюу нэг …

  • 13 May

    Ховд аймгийн Жаргалант суманд хүүхдийн эмнэлэг барьж эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон ястны өлгий нутаг Ховд аймагт томилолтоор ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн жил тус аймагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна. 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Барилгыг “Мотоблок” компани …

  • 13 May

    Ховд аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид таван хүүхдийн амь насыг аварчээ

    Ховд аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар 2019 оны 05 дугаар сарын 07-наас 08-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр байрлах байрны орцноос утаа гарч байгааг мэдэж, дотогш орж шалгахад 03 тоотод оршин суух иргэн Д.Мөнхсүхийн гэрт таван хүүхэд угаартсан байдалтай байсныг …

  • 11 May

    Өнөөдөр говийн аймгийн зарим хэсгээр цасан шуурга шуурна

    Өнөөдөр Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өнөөдөр Өвөрхангай өмнөд, Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-12 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор /-2/-/-4/ градус …