Tag Archives: орон нутаг

April, 2019

  • 16 April

    Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд есөн настай охин алга болжээ

    Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болжээ. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон байна. Охиныг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажил …

  • 16 April

    Гурван аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

    Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 15-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 33 удаагийн ой, хээрийн  түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1,1 мянган га ой, 1,8 мянган га хээрийн талбай, нийт 2,9 мянган га талбай шатжээ. Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хил, Цагдаагийн байгууллага болон …

  • 16 April

    Өнөө шөнө төв, зүүн аймгуудад, маргааш ихэнх нутгаар шороон шуурга шуурна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: …

  • 13 April

    “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг алслагдсан 67 сумаас бэлтгэж үзэгчдэд хүргэнэ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран “Төл таван эрдэнэ” төслийг энэ жил зургаа  дахь жилдээ хэрэгжүүлнэ.  Энэхүү төслийн 2019 оны нээлт Төв аймгийн Архуст сумын Улсын сайн малчин Ч.Пүрэвжалын хотонд болсон юм. Нээлтэд ХХААХҮ -ийн дэд сайд Ж.Сауле, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Төв аймгийн Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар, нэвтрүүлгийн уран бүтээлчид оролцлоо. “Төл таван эрдэнэ” нэвтрүүлэг …

  • 11 April

    Монголд анх удаа ЭКГ-12К экскаватор ашиглалтад орууллаа

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор угсарч Ил уурхайд өнөөдөр ашиглалтад орууллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн 12м3 шанаганы багтаамжтай ЭКГ-12К маркийн экскаваторыг хүлээн авах ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, ОХУ-ын “Из Картекс” компанийн төлөөлөл болон Эрдэнэтийн уурхайчид оролцов. ЭКГ-12К экскаваторыг Ил уурхайн ажилчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан хугацаанаас нь 1 сарын өмнө амжилттай угсарч дуусжээ. Угсралтын ажилд хоёр гадаад мэргэжилтэн …

  • 10 April

    Улаанбаатар-Дарханы замыг 4 эгнээ болгох санхүүжилт шийдэгдлээ

    Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд …

  • 8 April

    Хэнтий, Дорнод аймгийн нутагт гарсан түймрийг цурманд оруулжээ

    Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хээрий түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан дөрөвдүгээр …

  • 6 April

    Улсын хэмжээнд 7 сая төл бойжиж байна

    Монгол нутагт энх улирал айлчлан ирж, малчны хо­тонд нялх төлийн дуу цанги­наж эхэллээ. Энэ үе бол малчин монгол түмний нойр, хоолоо ч умартан зүт­гэ­­дэг ха­риуцлагатай цаг. 2019 оны  дөрөвдүгээр сарын 04 ний өдрийн байдлаар оны эхний 29.7 сая эх малын 27.1 хувь буюу 8 сая 50.3 мянган хээлтэгч төллөж 7 сая 914.2 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх долоо …

  • 5 April

    Загастайн давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ

    Завхан аймгийн цагдаагийн газрын даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар тус аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр дэх зарим авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах болсон байна. Тодруулбал, шар усны үерийн улмаас Загастайн даваа хаагдаж, авто замын байгууламжаар зорчих боломжгүй, аюултай нөхцөл байдал үүссэн тул Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах буюу уг даваагаар зорчих орон нутгийн болон …

  • 4 April

    Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд түймэр гарчээ

    Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 230 км зайд орших “Хэвэнгийн нарийны эх” гэдэг газарт ойн түймэр гарсан тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 30 алба хаагчийг түймрийн голомтод нисдэг тэргээр энэ сарын 02-ны өдөр хүргэж, гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн түймрийн голомтод Хөвсгөл аймгийн Онцгой …

  • 4 April

    УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллаа

    УИХ-ын гишүүн М.Энхболд 3 сарын 29-өөс 4 сарын 2-ны өдрүүдэд тойрогтоо ажиллаж УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг танилцуулан сум орон нутгийн амьдрал, хаваржилтын байдал, иргэдэд тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцон өргөдөл, хүсэлтүүдийг хүлээн авлаа. Санал хүсэлтүүдийг холбогдох яам, харьяалагдах газруудад уламжлан бүх санал, өргөдөл шийдэгдэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Эрдэнэ суманд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн байр, Баян суманд 75 …

  • 3 April

    1350 кг дэрэвгэр жиргэрүүг нууцаар хил давуулахаар завджээ

    Дэрэвгэр жиргэрүү хэмээх өвсийг их хэмжээгээр түүж  хил гаргахыг завджээ.  Тодруулбал, энэ сарын 01-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол буюу нийт 1350 кг дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж, улсын хилээр давуулахыг завдсан  байна. Энэ ургамлыг  түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг …

  • 2 April

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний хамт олон Өмнөговь аймгийн онцгой байдлын газарт 5 сая төгрөг хандивлалаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажиллагсад, уурхайчид өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлжээ. Ааяны хүрээнд цугларсан 5 сая төгрөгөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гардууллаа. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Дэнзэн хамт олноо төлөөлж, хандивын  мөнгөө хүлээж авч компанийн нийт ажилчдад талархсанаа илэрхийлж, үр дүнтэй зарцуулна гэдгээ хэлжээ. Аймгийн …

March, 2019

  • 29 March

    Өмнөговь аймагт “Төлчин хүүхэд-3” эхэллээ

    Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, баруун болон хойд талын талын сумдаар бага зэрэг цасан бүрхүүлтэй бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна. Мал төллөлт: Оны эхний 1150,0 мянган хээлтэгчээс 3 сарын 28-ны байдлаар 255,7 мянган толгой хээлтэгч төллөж, ботго 7788, унага 233, …

  • 26 March

    Ховд аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Өнөөдөр орон нутгийн цагаар 14:20 минутад Дуут сумаас зүүн хойш 34 км-ийн зайд урьдчилсан байдлаар 3.6 магнитудтай газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлийн чичирхийлэл Ховд аймгийн төв Жаргалант сумын иргэдэд мэдрэгджээ. Одоогоор Одон орон геофизикийн Ховд салбар газар хөдлөлийн магнитутыг нарийн тогтоохоор ажиллаж байгаа аж.