Tag Archives: орон нутаг

March, 2019

  • 26 March

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан 13 тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 7 хүний амь насыг авран хамгаалаад байна.  Мөн 03 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс …

  • 26 March

    Сүхбаатар, Хэнтий аймагт ноолуур 139 мянган төгрөгт хүрчээ

    Монгол улс дэлхийн зах зээлд ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, 1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Малчны хотноос үйлдвэрлэгчид хүрэх дамжлага тодорхойгүй, бодлогогүй явж ирснээс ченжүүдийн гараар дамжиж малчдад өгөх үр өгөөж хангалтгүй байна. Ноолуурын үнийн өсөлт бууралт малчдын амьжиргаатай шууд холбоотой учир …

  • 25 March

    Могойн голын ил уурхайн нүүрс олборлох ажиллагааг түр зогсоожээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийж уурхайн зарим хэсгийн олборлолт явуулах үйл ажиллагааг зогсоожээ. Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 дугаар огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлож байсан учраас зарим хэсэгт үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоож, энэ хугацаанд хөрс …

  • 21 March

    Дархан чиглэлийн замын ажил ирэх сараас эхэлнэ

    – Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр – Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх барилгын ажил болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг цаг алдалгүй шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав. Энэ хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээс хөрөнгө гаргах тухай эцсийн шийдвэр гарах хүртэл эхний ээлжинд Хөгжлийн банк санхүүжилт хийх …

  • 20 March

    Говьсүмбэр аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

    Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд энэ сарын.18-ны өдөр  зам тээврийн ноцтой осол гарчээ. Хэргийг тодруулбал, 03.13 цагийн орчимд Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Ч-гийн жолоодож явсан “Норд бенз” том оврын ачааны автомашины араас М-ийн жолоодож явсан “Приус 20” суудлын автомашин мөргөжээ. Ингэхдээ “Приус 20” загварын машин хоёр зорчигчтой явж байсан бөгөөд том оврын ачааны машины араас 800 метр чирэгджээ. Ослын …

  • 20 March

    Дарханы замыг дөрвөн урсгалтай болгоно

    Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг засаж, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр болсон. Тэгвэл Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг дөрвөн урсгалтай болгох ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк(ЕСБХБ)-ны 120 орчим сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлэх гэж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр мэдээллээ. ЕСБХБ Монгол Улсад нийт 99 төсөлд 1.6 тэрбум гаруй еврогийн санхүүжилт …

  • 19 March

    Хустайн аманд гарсан түймрийг цурманд оруулжээ

    Энэ сарын 18-ны өдрийн 15:23 минутад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хустайн амны “Төгөл” амралтын зүүн талд уулын оройд 4 га ой, хээрийн түймэр гарчээ. Тус бүс нутагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нийт 38 алба хаагч 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг …

  • 18 March

    Видео:Төв аймгийн Эрдэнэ суманд газар доороос булаг оргилон гарчээ

    Төв аймгийн Эрдэнэ суманд газар доороос булаг оргилон гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумаас таван километр зайтай орших дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт Ар Хустайн голын аманд  булаг  оргилон гарчээ. Ийнхүү  үзэгдэл нь 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 13.00 цагийн орчимд 2-3 метр өндөрт оргилон найман цаг орчим үргэлжилсэн гэж Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын дарга А.Мөнгөнбаяр мэдээллээ.  

  • 18 March

    Баруун болон төвийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.  Малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж …

  • 16 March

    Ховд аймгийн малчны хаваржаанаас гар бөмбөг олджээ

    Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Харгант гэх газар тус сумын иргэн С-ийн хаваржаанаас гранат олджээ. Энэ  талаарх дуудлага мэдээлэл  гуравдугаар сарын 14-ны өдөр  сумын Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад 1930 аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олджээ. Алба хаагчид гранатыг аюулгүй болгож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.  

  • 15 March

    Дархан хот “Гэрлэх ёслолын өргөө”-тэй болжээ

    Билгийн тооллын шинийн наймны билэгт сайн  өдөр Дархан хотод “Гэрлэх ёслолын өргөө” үүд хаалгаа нээлээ.Аймгийн ИТХ-аас энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Гэрлэх ёслолын өргөө”-г аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулжээ. Энэхүү өргөөг нээж  Өрх гэрийн голомтоо бадрааж, Өргөө гэрийн баганаа түшилцэх гурван залуу хосын гэрлэх ёслол боллоо. Ийнхүү Гэрлэх ёслолын өргөөтэй …

  • 14 March

    Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгчээ

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтэй холбогдуулан авто замын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөхөөр Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр сумдад ажиллажээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5,800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үеэр өдөрт 12,300 гаруй тээврийн хэрэгсэл …

  • 14 March

    Говь-Алтай аймагт 3.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд гуравдугаар сарын 14-ний 7.13 минутад 3.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тус аймгийн төвөөс баруун зүгт 46,38 өргөрөг, 96,12 уртрагт тодруулбал төвөөс 10 км-т газар хөдлөлт болж хүчтэй дуу чимээ гарсан нь иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор ямар нэгэн хохирол гарсан тухай Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд иргэдээс мэдээлэх хуудас …

  • 12 March

    Хөвсгөл нуураар зорчихыг хориглолоо

    Хөвсгөл нуурын мөс цөмөрч Цагааннуур сумын харьяат гурван иргэн “УАЗ-451” загварын автомашинтайгаа живж, амиа алдсан осол өнгөрсөн бямба гарагт гарсан тухай бид өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих, тээвэр хийхийг  хориглолоо. Хөвсгөл нуур болон гол мөрөн дээгүүр зам дөтлөх, хугацаа хожих зэргээр зорчихгүй байхыг албаныхан анхааруулж, тогтмол эргүүл хяналт тавих ажлын хэсгийг аймгийн …

  • 11 March

    Хөвсгөл далайд машинтайгаа осолдсон гурван иргэний цогцосыг гаргажээ

    Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 09-нд  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.  Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч …