Тагнуул, цагдаа, прокурор зэрэг хууль хяналтын холбогдох байгууллагууд өнгөрсөн оны сүүлээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулсан. Ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах “Жи Пи Эф” компанийн тусгай зөвшөөрлүүдийг нь энэ үеэр эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрээр цуцалсан шийдвэрийг танилцуулж, төрийн мэдэлд авсан юм. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэвлэлд анх …
Tag Archives: орон нутаг
January, 2019
-
3 January
Өмнөговь аймгийн Номгон сумд 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Хараат- Уулын хэц гэдэг газрын ойролцоо/2019.01.02/ өчигдөр 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Хараат-Уулын хэц гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т нэгдүгээр сарын 2-ны өдрийн 11:12 цагт 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хзрээлэнгээс 11:18 цагт утсаар …
-
3 January
Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо
Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг өчигдөр ашиглалтад орлоо.Тус аймаг нь 30,000 гаруй хүүхэдтэй. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн асар их ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт зэрэг өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлдэг байсан байна. Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх …
December, 2018
-
21 December
Малчны хотонд хагалгаа хийж, хүний амь аварлаа
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг 25 настай эх умайн гаднах жирэмсэний улмаас 74 хувийн цус алдалттай, тээвэрлэх боломжгүй байсан тул гэрт нь хагалгаа хийн цус сэлбэж, эхийн амь насыг аварчээ. Энэ сарын 19-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас цааш 70 км газар Баянзүрх багийн нутгаас тус аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 утсанд яаралтай холын дуудлага ирүүлжээ. Хагалгааны багт Хэнтий …
-
20 December
“Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” компанийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 40 жилийн ой энэ оны арванхоёрдугаар сарын 14-нд тохиосон. Энэхүү түүхт ойн баярыг тохиолдуулан “Цэдэнбалын академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн 02 тоот шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчдыг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнасан юм. Шагналыг тус Төрийн бус байгууллагын удирдлага уурхайчдын баярын хурал дээр гардуулан өглөө. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2016 онд …
-
19 December
Орхон аймагт насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн 29 тохиолдол бүртгэгджээ
Орхон аймгийн прокурорын газар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бага насны хүүхэд, насан хүрээгүй хүн жирэмсэлсэн, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдлыг орон нутаг дахь эмнэлэг, сургууль зэрэг байгууллагуудаар судалгаа хийжээ. Судалгаагаар тус аймгийн хэмжээнд 2017, 2018 оны 10 сарын байдлаар бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн 29 тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх судалгааг үндэслэн аймгийн хэмжээнд бага насны …
-
15 December
Маршал Ю.Цэдэнбалын хөшөө Орхон аймагт сүндэрлэлээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эхний ээлж ашиглалтад орсон энэхүү түүхэн өдөр Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрын өмнө босголоо. “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэт хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан түүний энэ гавъяаг хүндэтгэн тус үйлдвэр, Ю.Цэдэнбал академи, Увс нутгийн зөвлөлтэй хамтран уг хөшөөг бүтээжээ. Хөшөөний нээлтэд “Эрдэнэт …
-
13 December
Гурван ихэр охинтой болсон Э.Одхүүгийн гэр бүлд гурван өрөө байр бэлэглэлээ
“Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан энэ оны тавдугаар сард гурван ихэр охинтой болсон Э.Одхүүгийн гэр бүлд орон нутгийн удирдлагууд нь “Евро Эко” хороололд гурван өрөө байр бэлэглэлээ. 2018 оны 5 дугаар сарын 1-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их-Залуу багийн иргэн Э.Одхүүгийн гэргий Б.Цэрэннадмид БОЭТ-ийн Төрөх тасагт гурван ихэр охин төрүүлж, тэд охиддоо О.Номин-Эрдэнэ, О.Амин-Эрдэнэ, О.Нандин-Эрдэнэ хэмээн нэр хайрлажээ.
-
12 December
А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан тэмээн жин тээх аялал боллоо
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Болор цомын эзэн, МУСГЗ, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан ном тээсэн тэмээн жингийн аялал энэ сарын 6-8-ны өдрүүдэд боллоо. Талийгаачийн хүү Э.Цагаан-Уул, “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гийн санаачилгаар гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд, нутгийнхан, найз нөхөд нь хамтран зохион байгуулж байгаа аялалд яруу найрагчид нэгджээ. Э.Цагаан-Уул, О.Цэнд-Аюуш, Э.Энхболд Б.Жамбалдорж зэрэг арваад яруу найрагчид Дорноговийн Хамарын …
-
11 December
Гурван сартай хүүхдийн үхлийн шалтгааныг тогтооно
Говь-Алтай аймгийн Бигэр сумын эмнэлэгт арванхоёрдугаар сарын 6-нд гурван сартай хүүхэд нас баржээ. Шалтгаан нь эмнэлэгт тог тасарснаар аппарат унтарч улмаар хүүгийн амьсгал хураагдсан гэх мэдээлэл сошиалд тархаад байгаа юм. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Хүүхэд эмнэлэгт тухайн өдрийн 08.10 цагт биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай ирсэн. Ингээд 10.40 цаг хүртэл аппаратад ороод нас …
-
3 December
Мотоцикль унахыг хориглолоо
Орхон аймгийн Засаг дарга захирамж гарган, хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гаргасан дээрх захирамж 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд мотоцикль, хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглоод байна.
November, 2018
-
30 November
Тор ашиглан загас барьж байсан иргэдийг шалгаж байна
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан 11 дүгээр сарын 22-ны өдөр тор ашиглан загас барьж байсан иргэдийг илрүүлэн шалгаж байна. Эдгээр иргэдийн зарим нь өнгөрсөн онд зөвшөөрөлгүйгээр загас барьж, худалдан борлуулж байжээ. Тус аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, малын хулгайг таслан зогсоох, мал амьтны халдварт өвчин, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт шалгалт-2018” нэгдсэн арга хэмжээг холбогдох …
-
26 November
Хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ
Энэ сарын 24-ний шөнө Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас нийт 50 гаруй айлын гэр, 13 айлын болон 10 гаруй ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр салхинд хийсч, нурсан байна. Хүчтэй салхи, шуурганы үеэр Увс аймгийн Улаангом сумын малчин Ц / 46 нас, эмэгтэй/, Б /23 нас, эрэгтэй/ нар 11 дүгээр сарын 25-ны …
-
26 November
Гамшигт үзэгдлийн улмаас 4 аймгийн 50 сумын цахилгаан тасарчээ
Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13 төмөр тулгуур багана унасан байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий аймгийн 12, Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15, Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 …