Tag Archives: орон нутаг

June, 2018

  • 15 June

    Булган аймгийн Хутаг-Өндөр суманд уруйн үер бууснаас зургаан настай хүү амиа алджээ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа. Зургаадугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр Сүхбаатар, Булган аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буужээ. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж, үерийн усанд 6 настай хүүхэд осолдож нас …

  • 14 June

    “Улаан бөглөөт” гэж нэрлэгдсэн архийг хэрэглэхгүй байхыг анхааруулав

    Дорноговь аймгийн Замын –Үүд суманд өнгөрсөн тавдугаар сард нийт 12 гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтооход ихэнх нь  ахуйн нөхцөлд архидалтаас үүссэн байгааг тогтоосон аж. Мөн хоёр иргэн архины хордлогоос болж нас баржээ.

  • 13 June

    Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөөр байна

     Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг жил тутамд өссөн үзүүлэлттэй байна. 2013 онд энэ төрлийн гэмт хэрэг 12 удаа бүртгэгдэж байсан бол дараагийн жилүүдэд 25, 32 гэх мэтчилэн өсчээ.

  • 13 June

    Хөвсгөлд автобус шатжээ

    Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан том оврын автобус өнөө өглөө Төв аймгийн Баян-Чандмань сумын нутагт шатсан байна. Тус автобус өчигдөр орой 18 цагаас Мөрөнгөөс хөдөлсөн бөгөөд 40 гаруй иргэд зорчиж явжээ. Автобусанд сууж явсан бүх иргэд бууж гадна тээшинд хийсэн ачааг гаргаж авч амжсан бөгөөд автобус хойноосоо эхэлж шатсан учраас араар болон автобус дотор байсан зарим ачааг буулгаж …

  • 13 June

    Иргэдийг хүнсэндээ гарал үүслийн гэрчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалав

    Завханы Мэргэжлийн хяналтын газраас Нөмрөг суманд “Эрүүл мал эрсдэлгүй бүтээгдэхүүн” сарын аяны хүрээнд ажиллаж иргэн байгууллага, аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.

  • 13 June

    Дорнодод тариалалт 87.7 хувьтай байна

    Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын наймны өдрийн байдлаар тариалалт 87.7 хувьтай үргэлжилж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.

  • 12 June

    Есөн хөлт цагаан тугийн дагуул найман тугийн нэг Дорноговийн музейд бий

    Дорноговь аймгийн Сайншанд хотын орон нутгийг судлах музейд эзэн богд Чингэс хааны төрийн есөн хөлт цагаан тугийн дагуул найман тугийн нэг  бий.

  • 12 June

    Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурчээ

    Баянхонгор аймагт өнөөдрийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэн 1081 байна.

  • 11 June

    Хөвсгөлд хаврын тариалалт дууслаа

     Хөвсгөл аймгийн тариаланчид үр тариагаа тариалж дууслаа. “Аймгийн хэмжээнд 15924 га-д үр тариа тариалснаас 15696 га-д улаанбуудай, 140 га-д арвай, 44 га-д хөх тариа, 21 га-д овъёос, 23 га-д вандуй тарьжээ.

  • 9 June

    Хяргас суманд эмнэг булгиулах, бугуйл шүүрэх тэмцээн боллоо

    Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, өв соёлыг өсвөр үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой Үндэсний спортын аймгийн 6-р их наадмын эмнэг булгиулах, морь бугуйлдах, уурга шүүрэх тэмцээн өчигдөр Хяргас суманд боллоо.

May, 2018

  • 22 May

    Дорнод аймагт “Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” хөшөө сүндэрлэлээ

    Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд Онцгой байдлын газраас санаачлан “Аврагчийн гараас Амьдрал цэцэглэнэ” хөшөө босгожээ. Тус хөшөөг албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, үе үеийн аврагч, гал сөнөөгчдийг алдаршуулах, баатарлаг үйлсийг нь ард иргэдэд сурталчлах, шинэ үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор бүтээсэн аж.

  • 18 May

    Сэлэнгийн Ерөө суманд гал  түймэр гарчээ 

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т) ойн түймэр гарчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганболдоор ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газрын 12 хүн нийт 32 хүн, 3 автомашин, 6 морьтойгоор гал түймрийн …

  • 11 May

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Говь-Алтай аймагт ажиллахдаа шийдсэн 15 асуудал

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь БСШУС, ЭМ, ХНХ, ХХААХҮ-ийн сайдуудын хамт Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрбээр иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа. Ерөнхий сайд илтгэлдээ “Манай Засгийн газар асуудлыг шийддэг Засгийн газар байна” гэдгийг онцолсон. Тиймээс танхимын сайдуудын хамтаар ажиллаж байгаа юм. Тодруулбал орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар …

  • 10 May

    Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэжээ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж, хөдөөгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу очсон аймаг бүрт шийдлээ хүлээсэн асуудлуудыг шийдвэрлэж явна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь авто ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа. Өнчин охидыг нагац эгч нь харж, ханддаг аж. Бага охин нь 5 настай, том эгч нь …

  • 9 May

    “Боловсролыг шинэчлэх” зөвлөгөөн Ховд их сургууль дээр явагдана

    Энэ сарын 10-аас 14-ны өдрүүдэд БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-БАГШИЙН ХӨГЖИЛ” сэдэвт бүс нутгийн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн онол практикийн бага хурал Ховд аймагт зохион байгуулагдана. Баруун бүсийн ууган их сургууль, Ховд их сургуулийг түшиглэн зохион байгуулж буй энэ хурлыг анх 2008 онд Ховд их сургуулийн 30 жилийн ойгоор тус сургуулийн эрдэмтэн багш нар санаачлан “Баруун бүсийн мэргэжлийн боловсролын тулгамдсан асуудлууд” …