Архангай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймгийн баяр наадмыг 2018 оны 07-р сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын шийдвэр гарлаа. Мөн тус аймгийн шүлхий өвчин гараагүй бусад сумдын баяр наадмыг энэ сарын 8-11-ний хооронд байсныг хойшлуулж, 2018 оны 07-р сарын 19, 20-ны өдрүүдэд нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэв. Харин зарим сум, сургууль, байгууллагын ойн баяруудын …
Tag Archives: орон нутаг
July, 2018
-
4 July
Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгуулийн хороог байгуулжээ
Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Сонгуульд бэлтгэх ажил болон сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын цаг хугацааны хуваарийг нарийвчлан гаргаж, Хэнтий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. …
-
4 July
Говийн бүсийн хурдан морины уралдаан Дорноговьд болно
Засгийн газрын тогтоолоор говийн бүсийн хурдан морины уралдааныг энэ сарын 27-29-нд Дорноговь аймагт зохион байгуулахаар боллоо.
June, 2018
-
28 June
Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлжээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнөөдрийн байдлаар 1200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаа ажээ.
-
28 June
Ирэх сард Завхан аймагт 32 градус хүрч халах төлөвтэй байна
Завхан аймагт ирэх долдугаар сард нутгийн хойд хагаст уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд болон эцсээр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр …
-
22 June
Баянхонгорт 670 булаг шанд тоологджээ
Баянхонгор аймаг усны нөөцөөр 21 аймгаас 15 дугаарт ордог бөгөөд усны тоо бүртгэлийн сүүлийн мэдээгээр тус аймагт 670 булаг шанд тоологджээ. Мөн ширгэсэн 13, рашаан 19, гол горхи 211, нуур тойром 53 тоологдсоноос ширгэсэн 3, гүн өрөмдмөл худаг 365, гар худаг 1571 тоологдсон байна.
-
22 June
“УАЗ-469” автомашины жолооч нарыг хуулийн хүрээнд тээвэр эрхлэхийг Ерөнхий сайд санууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй тус сумын спорт танхимд уулзаж, хилийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Сумын иргэд Ерөнхий сайд болон Дорноговь аймгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, аймаг, сумын удирдлагуудад санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, хариулт авав. Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд суманд зорчигч, ачаа тээвэр эрхэлдэг иргэдийн дунд “гаальтай машин” хэмээн нэрлэгддэг “УАЗ-469” автомашин эзэмшигч, жолооч нарыг БНХАУ-ын Эрээн …
-
22 June
Хар зүрхний Хөх нуурын хогийг цэвэрлэжээ
Монгол орны байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудын нэг Хар зүрхний Хөх нуурын ойр орчимд тэнд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз болон аялагчдын балгаар хогонд дарагдаж, бохирдсон тухай мэдээлэл, зураг цахим орчинд түгсэн. Үүнийг олон мянган хүн фэйсбүүк, твиттер түгээж, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын удирдлага болон нуурын ойролцоох жуулчны бааз, кэмп ажиллуулагчдын чихнээс хонх уясан юм. Олон нийтийн сүлжээнд …
-
22 June
Замын- Үүд суманд 15 МВт-ийн нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт Замын-Үүд суманд үргэлжиллээ. Бүс нутгийн логистикийн төвийн барилгын ажлын явц, Хилийн цогцолборын үйл ажиллагаа, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх ажилтай газар дээр нь танилцаж, сумын иргэдтэй уулзалт хийж, 15 МВт-ийн “Гэгээн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулах нээлтийн ёслолд оролцов. 15 МВт-ийн Гэгээн нарны цахилгаан станц нь Замын-Үүд сумын гуравдугаар багт 40 га …
-
21 June
Өвөрхангай аймагт тариалалт 80 хувьтай байна
Энэ онд Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 10496 га талбайд тариалалт хийхээс 6 дугаар сарын 19-ний байдлаар 8406.3 га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаан буудай 5818 га, бусад үр тариа 75.5 га, тосны ургамал 1394 га, малын тэжээл 571 га, төмс 351 га, хүнсний ногоо 196.8 га-д тус тус тариалж, улаан буудайн тариалалт 72.3 хувь, төмс 86.2 хувь, хүнсний ногоо …
-
21 June
Нийтийн их цэвэрлэгээгээр 70 шахам мянган малын сэг зэмийг устгажээ
Завхан аймагт цэвэр орчин уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг хоёр сарын турш зохион байгуулж 2851,3 га талбайгаас 1004,3 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Энэ их цэвэрлэгээний ажилд 3300 орчим айл өрх, 343 албан байгууллагын 4000 шахам албан хаагч оролцсон байна. Их цэвэрлэгээгээр 70940 малын сэг зэм, 1012 бүртгэлгүй буюу золбин нохой, муурыг устгаж, эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. …
-
20 June
Эртний эдлэл хууль бусаар хил давуулах гэж байжээ
Гаалийн байгууллагын хэмжээнд 2018 оны зургаадугаар сарын 11-15-нд хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс 13 зөрчил нь татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдол гарсан байна. Мөн бүртгэлийн болон эрүүгийн гэхчлэн 32 зөрчил илрүүлжээ. Тухайлбал, Замын-Үүд дэх гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн 513 вагоны дөрвөн тасалгаанд шалгалт хийхэд зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар …
-
20 June
Улсын хэмжээнд төл бойжилт 96,8 хувьтай байна
6 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 28,1 сая толгой эх малын 98,2 хувь буюу 19,2 сая эх мал төллөж, 18,2 сая толгой төл хүлээн авлаа. Төл бойжилт 96,8 хувьтай байна. Малын халдварт, гоц халдварт, малаас хүнд дамжин халдварлах өвчний гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх сарын аяныг …
-
20 June
Отгон сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна
Завханы Отгон сум малын сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжүүлж малчидтай хамтран 19 өвөлжөөн дээр малын хашааг шинээр барьжээ.
-
15 June
Өвөрхангай аймагт газар хөдөлжээ
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар өчигдөр 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар ОБЕГ “Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/, /Ө-44094/00//, У-101039/00/// зургаадугаар сарын 14-ний өдрийн 21:40 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн …