Tag Archives: орон нутаг

August, 2018

  • 30 August

    Үерт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

    Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал гарч, нийтийн орон сууц болон айл өрхүүд усанд автан ихээхэн хэмжээний хохирол үүссэн. Харин Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон …

  • 27 August

    ЗТХ-ийн дэд сайд орон нутагт ажиллалаа

    ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, Авто замын хөгжлийн төвийн дарга Р.Буд нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймгуудад  ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын засвар арчлалт, Дархан- Сэлэнгийн  ургацын замын нөхцөл байдалтай танилцаж, УБТЗ-ын “Дархан-2” өртөөнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэд сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа. АО401 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замд судалгаагаар …

  • 27 August

    Гэрээт малчнаар ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Гэрээт малчин-Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг энэ жилээс эхлэн туршилтаар хэрэгжүүлэхээр болжээ.  Одоогоор гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлсэн байна. Хөтөлбөрт 520 гаруй гэр бүлийг хамруулах бөгөөд төв суурин газраас хөдөө, орон нутагт нүүдэллэж очих тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох юм. Мөн гэрээт малчнаар ажиллаж буй өрхийн гишүүний эрүүл мэндийн даатгалын хураамжийг тус …

  • 24 August

    Ховд аймгийн Буянт, Жаргалант сумын ЕБС-иудын хичээл есдүгээр сарын 10-наас эхэлнэ

    Ховд аймгийн Буянт, Жаргалант сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт боом өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын өчигдрийн хурлаар Хорио цээрийн дэглэмийг 2018 оны есдүгээр сарын 7-н хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн Буянт, Жаргалант суманд есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, есдүгээр сарын 10-н хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. ЕБС-ийн …

  • 21 August

    Алга болсон таван настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Дархан-Уул аймгийн Ширээ нурууны нутаг гэдэг газар тус сумын харьяат таван настай охин уржигдар /2018.08.19/ 16.00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Охины ар гэрийнхэн аймгийн Онцгой байдлын газарт хандаж эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эрлийн багийнхан охиныг  Хараа голын усанд живсэн байж болзошгүй  гэж үзэн Орхон сумын Бүрэн толгой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Хараа голын гүүр хүртэл 52 км-т …

  • 17 August

    Cири Улсын иргэд зөвшөөрөлгүйгээр шонхор барьсныг илрүүлжээ

    Хэнтий аймгийн  Галшар суманд Арабын Сири улсын иргэн I, A, R нар зохих зөвшөөрөлгүй шонхор шувуу барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. Мөн Баянхутаг сумаас иргэн М, М нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж зургаан тооны адууг бэлчээрт нь төхөөрч, шулсан хэргийг тус аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг халуун мөрөөр нь …

  • 16 August

    Төв аймгийн Борнуур суманд уруйн үер бууж 100 өрхийн хашаа, байшин усанд автжээ

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг долоо, наймдугаар сард тохиолдсон үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа. Тус сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар …

  • 15 August

    Өгий нууранд хоёр иргэн амиа алджээ

    Архангай аймгийн Өгий нууранд наймдугаар сарын 11-ний өдөр хоёр иргэн хийлдэг завьтай явж байгаад живжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат 34 настай эрэгтэй А, 31 настай эмэгтэй Э нар тус нууранд 22 цагийн үед живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 12-ны өдрийн 07 цагт иргэн А-ийн цогцсыг эргээс 200 …

  • 14 August

    Улсын онцгой комиссын ажлын хэсэг айраг суманд ажиллаж байна 

     Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар нараар ахлуулсан Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг Дорноговь аймгийн Айраг суманд ажиллаж байна. Энэ үеэр байгалийн гэнэтийн гамшиг үер усны аюулд өртсөн Улаанбаатар төмөр замын суурь бүтэц болон вагоны сэргээн босголтын ажилтай газар дээр нь танилцлаа. Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01.35 цагаас эхлэн усархаг …

  • 14 August

    Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ

    Наймдугаар сарын 12-нд Дорноговийн нутгаар орсон усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрчээ. Сайншанд сумаас тав, 14, 29 дэх км орчимд авто зам дээгүүр ус хальж урсан авто замын далан суурийг угааж хөвөөг урсгасан бөгөөд мөн авто замын хийц болон зорчих хэсэгт эвдрэл үүсэн замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн аж. Борооны …

  • 14 August

    Осолдсон галт тэрэгний зорчигчдын биеийн байдлыг нь хянаж байгаа гэв

    Улаанбаатраас Сайншандын чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан үйл явдал болж өнгөрсөн билээ. Дорноговь аймгийн түргэн тусламжид галт тэрэгний осол болж зарим хүн гэмтэж, бэртсэн байдалтай байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Айраг, Даланжаргалант сум болон Төмөр Замын эмч ажиллагсад хамтран осол болсон газар дээр очиж яаралтай арга …

  • 13 August

    Замын-Үүд рүү суудлын автомашинаар явж байсан хоёр иргэн үерт урсаж амиа алджээ

    Дорноговь аймгийн Айраг суманд наймдугаар сарын 12-ны өдрийн 14:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлага 04:40 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум …

  • 13 August

    Орон нутагт малын угаалгын ажил үргэлжилж байна

    Малын угаалгын ажил орон нутагт амжилттай үргэлжилж байна. Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө бог малыг банндаж буюу усанд умбуулан угаадаг байсан уламжлалт арга хэмжээг сэргээж, зориулалтын зөөврийн тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ-наас аймгуудад хүлээлгэн өгч байгаа юм. Энэ удаад салбарын төвийн бүсийн зөвлөгөөний үеэр Өвөрхангай аймагт уг төхөөрөмжийг үзүүлэх сургалт боллоо. Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 225 ширхэг мал угаалгын зөөврийн …

  • 13 August

    Үерт авсан 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлжээ

    Дорноговь аймгийн Айраг суманд энэ сарын 12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 04:40 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги,  Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн …

  • 11 August

    МСНЭ-ийн ерөнхийлөгч “Лениний зам” сонины 70 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв 

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Баянхонгор аймгийн “Лениний зам”сонины 70 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ Хөдөөгийн ард түмэнд соёлын үр тарьж, шинэ соргог мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр 1948 оны тавдугаар сарын 1-нд анх байгуулагдсан ‘Лениний зам’ сонин эдүгээ 70 жилийнхээ түүхт ойтой золгож байна. Монгол Улсад Сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэх, тэр тусмаа орон нутагт мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх, дөрөв …