Орон нутагт салхи шуурга ихтэй байгаагийн улмаас ой хээрийн түймэр гарсан, салхинд байшингийн дээвэр хууларсан, хашаа унасан зэрэг дуудлага харьяа Онцгой байдлын байгууллагуудад иржээ. Сэлэнгэ, Ховд, Дорнод аймагт ой хээрийн түймэр гарсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан байна. Түймэрт нийт 2,400 орчим га талбай …
Tag Archives: орон нутаг
March, 2018
-
26 March
Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад хурдан морины уралдааныг зургаадугаар сарын 1-н хүртэл хориглов
Сүхбаатар аймгийн зарим суманд энэ сарын 24-25-нд хурдан морины уралдаан зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсний дагуу Шадар сайд Ө.Энхтүвшин (2018.03.23) Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрд шуурхай үүрэг өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшинээс өгсөн үүрэгт “Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад шүлхий өвчин тархах эрсдэлтэй тул хурдан морины уралдааныг энэ оны зургадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахгүй байх талаар холбогдох …
-
22 March
Баян-Өлгий аймагт эмнэлэг, цэцэрлэг барих хөрөнгийг 2019 оны төсөвт тусгахаар шийдвэрлэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа төрийн байгууллагын бүх шатанд сахилга, хариуцлага тогтоох, энэ талаар Засгийн газраас гаргасан Албан даалгаврыг ягштал мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгов. Баян-Өлгий аймагт эмнэлгийн барилга хамгийн тулгамдсан асуудал болсон байна. 1974 онд ашиглалтад орсон Нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудан, шаардлага хангахгүй болжээ. …
-
22 March
Н.Наранбаатар: Уул уурхайгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэртэйгээ холбож хөгжүүлэхэд онцгой анхаарч байна
Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа. -Аймгийн Засаг даргын хувьд та өнгөрсөн 600 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Иргэд хэр хүлээж авч байна. – Өмнөговь аймгийн засаг даргын ажлыг хүлээж авсныхаа дараа аймаг орон нутгаа хөгжүүлэх “Бид хамтдаа” төлөвлөгөөг боловсруулсан. Энэ төлөвлөгөөг боловсруулахын тулд иргэдийнхээ саналыг авсан, салбарт бүрийн төлөөлийн үгийг сонссон. Аймаг орон нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд …
-
21 March
Өмнийн говьд өрнөсөн бүтээн байгуулалт
Уул уурхайн асар их баялаг, Тавантолгой, Оюутолгойн их ордууд Өмнөговь хэмээх энэ нэрийг дэлхийн тавцан дээр дуудуулах болсоор багагүй хугацааг элээж байна. Тэгвэл асар их баялагтай ард түмэн хэрхэн амьдарч байгааг сурвалжлахаар Өмнөговь аймгийг зорьлоо. Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд, Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уулаараа алдартай, Монгол Улсын хамгийн том нутаг дэвсгэртэй аймаг болох Өмнөговь аймагт Оюутолгой, …
-
16 March
Дорнод аймагт ихэр ботго төржээ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байгаа Улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго төржээ. Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс Монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй. Х.Мөнхболд одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө …
-
10 March
Шар усны үерээс сэрэмжлүүлж байна
Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 42 хувь нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км байна. Жишээлбэл, Сэлэнгэ, Орхон, Туул голын савын 70-75 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км бол Хараа, Ерөө, Хэрлэн , Улз, Халх голын савын 90 хувь цастай, цасны усны нөөц …
-
9 March
12 аймгийн 66 сум Цагаан зудтай байна
Гуравдугаар сарын 7-ны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан үнэлгээгээр: Архангай аймгийн 7, Баян-Өлгий аймгийн 1, Булган аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4, Дархан-Уул аймгийн 2, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 18, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 8, Сүхбаатар аймгийн 10, Сэлэнгэ аймгийн 3, Төв аймгийн 16, …
-
9 March
Өвөрхангай аймгийн төвд шүлхий гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр батлагдсан тул аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Энэ хүрээнд хот хоорондын зам дагуух худалдаа, үйлчилгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. Мөн халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэн даруй хийж гүйцэтгэх гэж байна.
-
6 March
11 аймгийн 27 суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ
Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд өчигдөр танилцуулга хийлээ. Хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ХАА-н хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцсон юм. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл хийсэн. Өнөөдрийн …
-
5 March
Хөвсгөлд мөс цөмөрсний улмаас нэг иргэн амиа алджээ
Өчигдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар автомашин мөсөнд цөмөрч, нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, гуравдугаар сарын 4-ний 11.54 цагт “Ланд-200” маркийн автомашин мөсөнд цөмөрсөн, дотор нь 1 цогцос байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Улмаар Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, Цагдаагийн газрын 7 алба хаагч, орон нутгийн 7 хүн, …
-
1 March
ЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Гуравдугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас анхаарууж байна. 02 дугаар сарын 28-ны 20:00 цагаас 03-р дугаар сарын 01-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины …
-
1 March
Ховд аймгийн Зэрэг суманд газар хөдөлжээ
Ховд аймгийн Зэрэг сумын Буриа багийн “Дэлийн булаг” гэдэг газар газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс урд зүгт 7 км-т, Ө 47000/0.5//, У 92084/00/// 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар Зэрэг сумын Засаг даргын орлогчоос 10:44, 13:58 цагуудад тодруулж асуухад “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэсэн мэдээллийг …
February, 2018
-
28 February
Борцгор хотонтой хамт ирсэн “Мөнгөлөг шагшуурга” наадам
Олон ястны өлгий Ховд нутгийн Хар ус нууранд 2018 оны 2-р сарын 24-25-нд “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг 7 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ жил 18 мянга гаруй зочин гийчин хүрэлцэн иржээ. Байгаль орчноо хайрлан хамгаалах, нийтийн биеийн тамирыг дэмжих, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, давтагдашгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой наадмын …
-
27 February
Есөн аймгийн 19 суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна
Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуунхороот сум зэрэг 9 аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. 2018 он гарсаар нийт 404 өрхийн 4,468 толгой мал шүлхий …