Tag Archives: орон нутаг

February, 2018

  • 23 February

    Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа

    Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан шинийн 8-15-ны хооронд Сүх­баатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрханд мөргөх, хийморь сэргээх, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо нэмэгд­дэг. Иймд орон нут­гийн холбогдох байгуул­лагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжлүүлэгт Шилийн Богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан байгааг сануулав. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийл­гэн зорчих …

  • 22 February

    Дорнод аймгийн Халхгол суманд алга болсон 10 настай хүүг олжээ

    Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Халх гол сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид алга болсон хүүг цаг алдалгүй олжээ. Тус сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Д-ийн хүү 10 настай М алга 2018 оны хоёрдугаар сарын 20-ны 18:00 цагийн үед алга болсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж өнөөдөр /2018.02.21/ өглөөний 09:00 цагт олсон байна. М нь гэрээсээ гарч сумын …

  • 21 February

    Шилдэг цаатанг шалгаруулдаг боллоо

    Засгийн газар жил бүр шилдэг цаатанг шалгаруулдаг болжээ. Хамгийн анхны шилдэг цаатангаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн Ч.Батбаярыг шалгаруулсан байна. Тэрээр 147 цаа бугатай. Манай цаатан ард түмэн баруун хойд зүгт орших Дархадын хотгороор нутагладаг бөгөөд зуны цагт жуулчдад цаа бугаа сонирхуулж, гар урлалын зүйлс худалдаалдаг. Тэд 7-10 долоо хоног тутамд нутаг сэлгэн нүүдэллэдэг. Өндөр настай цаатан хүмүүс эртний ёс …

  • 21 February

    Ерөнхийлөгч Сэлэнгэ, Дархан, Зүүнхараагийн иргэдтэй уулзана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа энэ долоо хоногт үргэлжлүүлж байна. Төрийн тэргүүн хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдөр : 13:00 цагт Сэлэнгэ аймгийн иргэдтэй 18:00 цагт Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах бол Хоёрдугаар сарын 22-ны өдөр: 12:30 цагт Зүүнхараагийн иргэдтэй уулзана. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийслэлийн долоон дүүрэг, 10 аймгийн иргэдтэй уулзсан юм.

  • 20 February

    Шороон нохой жилийн төрийн нэгдсэн золголт болов

    17-р жарны “Тийн унжлагат” хэмээгч нөхөрсөг шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хүндэтгэлийн өргөөнд “Төрийн нэгдсэн золголт” боллоо. Төрийн золголтонд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, төр захиргааны байгууллагын дарга, удирдлагууд болон хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд оролцов. …

  • 14 February

    Ховд аймгийн Дарви сумын малчин Д.Баатарцогт “Улсын хошой аварга малчин” боллоо

    Ховд аймгийн Дарви сумын хувьд энэ он амжилт бүтээл арвинтай жил байж 20 орчим жилийн дараа Монгол Улсын Хошой аварга малчинтай боллоо. Ирж буй шар нохой жилийн босгон дээр эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг дээшлүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлсан Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Дамдинхүүгийн Баатарцогт “Улсын Хошой аварга …

  • 8 February

    Хэнтий аймагт 160 тонн өвс, 200 тонн тэжээл хүлээлгэж өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг дарга, Онцгой байдлын албаны дарга нарт 160 тонн өвс, 200 тонн тэжээл хүлээлгэж өглөө. Цаг хатуурч, өвөлжилт хүндэрч буй орон нутагт Монгол Улсын Засгийн газраас өвс тэжээлийн тусламж үзүүлж байгаа. Өвсийг үнэ төлбөргүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттөй үнээр олгох юм. Малчдын гар дээр очих өвс …

  • 7 February

    Цагааннуур, Рэнчинлхүмбэ сум шилэн кабельд холбогдоно

    Хөвсгөл аймгийн  24 сумаас Цэцэрлэг, Ханх, Рэнчинхлүмбэ, Цагааннуур сумд интернэтийн сүлжээнд холбогдоогүй байсан. Тус сумдын иргэд, хүүхэд залуучуудын зүгээс өндөр хурдны шилэн кабельд холбуулах талаар тавьсан хүсэлтийг “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”-т уламжилсны дагуу 2017 онд Цэцэрлэг сумыг шилэн кабельд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Ханх, Рэнчинлхүмбэ суманд үүрэн холбооны 3G сүлжээ, интернэт оруулах …

  • 5 February

    Д.Батчулуун:Бид эх дэлхийгээ, газар шороогоо ухаж хөгжих ёсгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, иргэдтэй хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар оролцов. Төрийн тэргүүн аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцон, алслагдсан зарим сумдыг дахин төлөвлөх асуудлаар санал нэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт 65 мянга гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд арилжааны банкинд 70 мянга гаруй …

January, 2018

  • 31 January

    Иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов

    Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна. Тэрээр аймаг, нийслэлийн удирдлагуудад ажилдаа, нутаг орондоо эзэн нь байж, иргэдийнхээ …

  • 29 January

    Ө.Энхтүвшин:Бэлчээрийнхээ хэрээр малаа өсгөмөөр болжээ

    Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, гамшгаас хамгаалах албадыг шалган үүрэг чиглэл өгөхөөр орон нутагт ажиллаж байна. Улсын Онцгой комиссын дарга, …

  • 29 January

    Хөвсгөл нуур дээгүүр зорчихыг хоригложээ

    Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж, ирэх хоёрдугаар сарын 25 хүртэл Хөвсгөл нуураар зорчихыг хоригложээ. Учир нь тус аймгийн хэмжээнд нийт нутгаар дулаан өвөл болсонтой холбогдуулан гол мөрний ус өмнөх жилээс нимгэн хөлдсөн байна. Үүний улмаас гол мөрний мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчиж яваад осолдох тохиолдол цөөнгүй гарчээ. Тухайлбал, энэ сарын 21-ий шөнө Ханх сумыг зорьж явсан 11 зорчигчтой фургон машин Хөвсгөл …

  • 26 January

    Ө.Энхтүвшин Өвөрхангайд хуваарилсан өвс, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор шийдлээ

    Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх,гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөхөөр орон нутагт ажиллаж байна. Шуурхай бүлэг өчигдөр …

  • 25 January

    Д.Бямбадорж: Миний хамгийн их сонсох дуртай дууны нэг бол “Монголын өглөө”

    “Уяачид дуулж байна” улсын уралдаанд газар газрын олон уяач оролцож, сонсож, дуулах дуртай хамгийн сайхан дуугаараа өрсөлдөж байна. Иймд үзэгчидээс хамгийн олон санал авч буй оролцогчдын нэг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уяач Д.Бямбадоржоос цөөн асуултад тодруулга авсан юм. -Энэ уралдаанд та өөрийн хүсэлтээр орсон уу. Эсвэл хэн нэгний ятгалаг байв уу? -Өөрийн хүсэлтээр орсон. Ер нь би дуулах дуртай л …

  • 18 January

    Монгол Улс “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно

    Монгол Улсын сайд,  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 21 аймгийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай цахим хурал хийлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-г байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд  ЗГХЭГ-ын даргын тушаалаар аж үйлдвэрийн нэгдсэн тооллого хийж цахим сан бүрдүүлж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийг бүртгэлжүүлснээр үйл …