Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Амгалангийн баталсан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга /УИХТГ/ Б.Эрдэнэбилэгтээр ахлуулсан бүрэлдэхүүн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймагт ажиллалаа. Удирдамжид хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудыг хамруулан хэлэлцүүлэг, ярилцлага …
Tag Archives: орон нутаг
December, 2017
-
7 December
Малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй
Малын тэжээл, өвсийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөллөө. Энэ дагуу малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй юм. Жагсаалтад тэжээлийн өвс, хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш, царгасны бутмал болон хорголж, царгаснаас бусад ургамлын болон багсармал хорголжин тэжээл, ясны гурил, шар айраг …
-
5 December
Увс аймагт эртний хүний олдвор олджээ
Увс аймгийн Давст сумын нутгаас өчигдөр буюу 12-р сарын 4-ны өдөр эртний хүн “муми” олдвор олджээ. Одоогоор тус олдворыг цагдаа нар хамгаалалтад авч холбогдох байгууллагуудад мэдэгдсэн аж. Давст сумын эртний олдвор олдсон тухайн газарт мэргэжлийн байгууллага томилогдон ажиллаж эхэлжээ.
-
5 December
Б.Батзориг:Оторлож байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлэх хууль эрх зүйн орчин, тогтоол шийдвэр байхгүй
Одоогоор нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Улсын хэмжээнд өвөлжилт 80 гаруй хувьтай байгаа. Энэ жил улсын хэмжээнд 9,8 сая мал отроор өвөлжиж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан ХХААХҮ-ийн яамны дэргэдэх “Шуурхай штаб” өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутгуудад ажиллалаа. Зарим аймгийн хил залгаа сумуудын засаг захиргаа отроор нүүдэллэж байгаа …
-
4 December
Төмөрлөгийн үйлдвэрийн эмнэлэгт хүргэгдсэн ажилчдын оношийг химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзжээ
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцлаа. Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн …
-
4 December
Импортоор авах малын тэжээлийг гааль болон НӨАТ-аас чөлөөлжээ
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан “Шуурхай штаб” Булган, Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өвөрхангай аймаг нийт 28446 малчинтай, 2017 оны урьдчилсан дүнгээр нийт 5548,3 мянган мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 58.1 хувьтай бэлтгэсэн байна. Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зориулж төсвийн тодотголоор аймгуудад нийт 4.5 тэрбум төгрөг олгосон. Үүнээс Өвөрхангай аймагт мал болон сумын тоонд харьцуулан …
November, 2017
-
29 November
Галын машин авах мөнгөөр бут сөөг усалдаг машин авч, улаан өнгөөр буджээ
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газраас хэвлэлийн бага хурал хийж, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сумдад худалдан авах ажиллагаатай холбоотой гарсан зөрчлийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Худалдан авалтыг зохион байгуулахдаа төсөвт өртгийг нэмэгдүүлж төсвийн үр ашигтай байх зарчмыг алдагдуулдаг, гэрээт ажлыг хүлээн аваагүй байж санхүүжилт бүрэн олгосны улмаас үлдэгдэл ажлаа хийлгэж …
-
18 November
Өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна
Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ, хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 82 хувьтай гарчээ. Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг бэлтгэлээ 80-86 хувь хангасан бол бусад аймаг 80-аас доош хувьтай байгаа тухай мэдээ ирүүлжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн …
-
13 November
Гашуунсухайт боомт дахь албан хаагчдын ундны усны асуудлыг шийдвэрлэв
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах асуудал олон жил яригдсан ч шийдвэрлэгдэхгүй удааширснаас шалтгаалан тэнд ажиллаж байгаа албан хаагчид Цагаан хадаас зөөвөрлөн авчирсан усыг худалдан авч хэрэглэж байна. Хатуулаг ихтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хэрэглэх нь албан хаагчдын хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн …
-
13 November
Г.Сэнгэдорж: Солонгосоос нутагтаа ирээд мал маллаж амьдралаа баталгаажуулсан
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Г.Сэнгэдоржийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Эднийх өвлийг өнөтэй давах бэлтгэлээ бүрэн базаасан байлаа. Өвөлжилтийн бэлтгэл гэдэг малчид биднээс их шалтгаална. Малынхаа өвс, тэжээлээс гадна түлээ түлш, аргал, хоол ундаа базаах, өвөлжөөгөө төхнүүлэх гээд малчин бидний холч ухаан, хөдөлмөрч зан маш чухал хэмээн Г.Сэнгэдорж хуучилсан. Тэрбээр биеийн тамирын багш мэргэжилтэй. 1992 онд БНСУ-д ажил …
-
11 November
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулахаар болжээ
Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан нь аймгийн Засаг даргаар сонгогдсоноос хойш хууль зөрчиж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь улмаас аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн 16 гишүүн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауржанд засаг даргыг огцруулах үндэслэлээр ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага хүргүүлжээ. Гэвч ИТХ-ын дарга Д.Бауыржан нь ээлжит бус чуулган зарлаагүй тул хуулийн дагуу 15 …
-
7 November
Дэлгэрмөрөн голд живж байсан иргэдийг аварчээ
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд тус сумын харьяат иргэн 55 настай,Н, 57 настай М нар живж байна гэсэн дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газрын ирсэн байна. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, хоёр иргэний амийг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газарт 13-86 …
-
7 November
Цасанд суусан автомашиныг татаж гаргав
Ихэнх нутгаар их хэмжээний цас орсонтой холбогдуулан Өвөрхангай аймаг, Бүрд сум Их-Боригдой багийн “Шартын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т/ Улаанбаатар хотоос Өвөрхангай, Ховд, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны болон суудлын автомашин цасанд суусан дуудлагаар /2017.11.06-ны өдрийн 08:35, 10:10 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12-р ангийн алба хаагчид ажиллан нийт …
-
6 November
Сэрэмжлүүлэг: Өвөрхангай аймгийн Шарт, Бумбатын даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ- аас орон нутгийн автотээврийн төвүүд, холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдож замын нөхцөл байдлын талаар мэдээг тогтмол авч байгаа бөгөөд өнөөдөр /2017.11.06/-ны 11.00 цагийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна. Гэхдээ ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд …
-
4 November
Ихэнх нутгаар цас орж, зам даваа хаагдаж болзошгүйг анхаарууллаа
Энэ сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, малын бэлчээрлэлт хүндрэх зэрэг зам, тээврийн салбар болон мал аж ахуйн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг зорчигчид, тээвэрчид, малчидад ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа. 11 дүгээр сарын 03-ны 20 цагаас 11 дүгээр сарын …