Дорнод аймгийн Гурванзагал сумын 2-р багийн нутаг Цавт гэх газарт 2018 оны 01 сарын 11-ний өдөр 10 иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон харамсалтай хэрэг гарсан. Аймгийн Онцгой комисс хуралдан, яаралтай арга хэмжээ авч, ажлын хэсэг, шуурхай бүлгийг томилон ажиллуулжээ. Анхны дуудлагын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний яаралтай түргэн тусламжийн баг Дашбалбар суманд ажиллаж, өвчтнүүдийг БОЭТ-д …
Tag Archives: орон нутаг
January, 2018
-
16 January
Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ алдахаас урьтан малчдад өвс, тэжээл хүргэе
Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр өвөлжилт болон малын гоц халдварт өвчний мэдээлэлтэй танилцаж, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд яаралтай үүрэг өглөө. Энэхүү шуурхай хуралдаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогтбаяр нар оролцов. Шадар сайд Ө.Энхтүвшин нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгах, хүн …
-
13 January
Өмнөговьчууд 500 мянган төгрөгийг баялгийн хишиг болгож авах хүсэлт гаргажээ
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирт хандаж аймгийн ҮЭХ-ноос албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт аймгийн бүх иргэдэд цагаан сараас өмнө баялгийн хишиг болгож 500 мянган төгрөгийг тараах санал гаргасан байна. Энэ тухай Өмнөговь аймгийн ҮЭХ-ны дарга Д.Мөнх-Эрдэнээс утсаар тодруулахад доорх албан бичгийг явуулсан нь үнэн болохыг баталлаа. Мөн аймгийн ИТХ-аас тодруулахад уг албан бичиг ирсэн гэв. Тэд 500 мянган төгрөг …
-
11 January
Ховд аймагт хоёр иргэн нуурын усанд осолджээ
Ховд аймгийн Онцгой байдлын газарт Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин “Хагын нуур”-ын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:55 цагт иржээ. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны …
-
5 January
Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөнө
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Замын- Үүдийн хилийн боомтыг өргөтгөн шинэчлэхээр боллоо. Алтанбулагийн боомтыг шинэчилснээр орох чиглэлийн гурван эгнээ найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээ 15 болох юм. Замын-Үүд хилийн боомтоор одоо нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл, долоон ачаа, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол өргөтгөснөөр цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн …
-
4 January
Ховд аймгийн Алтай сумын цагдаа хүний амь аварчээ
Ховд аймаг дахь Алтай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Маргад-Эрдэнэ галын аюулаас эрдэнэт хүний амь аварчээ. Тус сумын Тахилт багт иргэн Н-ын гэр 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед шатаж, гал түймэр гарсан байхыг мэдэж, цаг алдалгүй ажилласнаар гэрт байсан хоёр эмэгтэйн амийг эрсдэхээс аварч чадсан байна. Эрдэнэт хүний амь насыг эрсдэх аюулаас аварч, цагдаагийн …
December, 2017
-
27 December
Ховд аймгийн Дулааны цахилгаан станцад гал түймэр гарчээ
Ховд аймгийн Дулааны цахилгаан станцад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан гал түймрийн нөхцөл байдалтай танилцах, үүрэг чиглэлээр хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон Түлш эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т.Батдондог нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэг аймгийн онцгой комиссын хуралд оролцож, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, …
-
26 December
Хэнтий, Дорноговь аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх давтан вакцин хийгдэж байна
2017 оны 01 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бүртгэгдсэнээс хойш Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгийн нийт 41 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчин оношлогдож нийт 838 өрхийн 9,953 (үхэр – 7,595, хонь – 1,439, ямаа – 919) толгой мал, амьтан шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 9,487 (үхэр – 7,555, хонь – 1,220, ямаа …
-
22 December
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хотын чиглэлд автобус үйлчилж эхэллээ
Монгол Улсын Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тус боомтоор өдөрт 60-аас доошгүй зорчигч хил нэвтэрдэг бөгөөд дулааны улиралд зорчих зорчигчдын тоо эрс өсөж өдөрт 200 хүртэл зорчигчид хил нэвтэрдэг байна. Эдгээр иргэд бүгд өөрсдийн ачаа, тээшээ гараар тээвэрлэн 300 гаран метр алхаж хил нэвтэрдэг байсан бол Автотээврийн үндэсний төвөөс уг асуудлыг …
-
21 December
Ховдыг ногоон хөгжлийн загвар, Чойбалсанг аж үйлдвэрийн парк бүхий хот болгоно
Ховд, Чойбалсан, Багануур хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ховд хот баруун бүсийн олон ястны уламжлал, урлаг, соёлын өвийг хадгалан хөгжүүлж, бүсийн боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, олон улсын аялал жуулчлал, эх газрын боомт, тээвэр ложистик, хангамж үйлдвэрлэлийн парк бүхий ногоон хөгжлийн загвар хот болох юм. Чойбалсан хотыг зүүн бүсийн аялал жуулчлал, гадаад худалдаа, тээвэр …
-
20 December
“Малын генетик нөөц”-ийн тухай хууль батлагдав
Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хөдөө аж ахуйн салбар нь ДНБ үйлдвэрлэлийн 12,2 хувь, экспортын орлогын 8,7 хувийг эзэлж, нийт ажиллах хүчний 30,4 хувь нь тус салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал аж ахуйн салбар 86,5 хувийг эзэлж, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3,5 их наяд төгрөгт хүрээд байна. Орон нутгийн 85,0 орчим хувь нь мал …
-
20 December
Ө.Энхтүвшин: Замын-Үүд чөлөөт бүсийг даруй нээе
Шадар сайд Ө.Энхтүвшин Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч болон холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүсэд 58.8 сая ам.долларын хөрөнгө орсон байна. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн эхний шат хэрэгжсэн. Энэ бүсийг яаралтай эргэлтэд оруулахгүй дахиад нэг жил өнгөрөхөд Замын-Үүд чөлөөт бүсийг олон нийт сураглахаа ч больж …
-
19 December
Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа 49 км болжээ
-ЗТХЯ болон АТҮТ-өөс байгуулагдсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллажээ- Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийнхөн хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд нүүрс тээвэрлэсэн автомашины цуваа өнөөдрийн байдлаар 49 км болж буурсан байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн яам болон тус үйлдвэрийн газраас томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайт боомтод …
-
14 December
Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан Байнгын хорооны анхны цахим хуралдаан боллоо
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан анхны цахим хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд …
-
13 December
Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ
Тусгай хамгалалттай газар нутгийнханд дуулгах сайн мэдээ байна. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол улсын Засгийн газар бусад улс орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байгаа олон жишээ баримт бий. Тэдгээрээс одоогийн байдлаар хэрэгжиж байгаа хамгийн үр дүнтэй төслүүдийн нэг бол “Биологийн олон янзын байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл юм. Энэхүү төслийг Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн …