Тэсвэр хатуужлын спорт гэгдэх триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ 27-29-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуурт болжээ.Тус тэмцээн нь Элит, сонирхогч, багийн буухиа ангилал гэсэн гурван төрөлд явагдаж нийт 220 тамирчид өрсөлдсөн байна. Энэ жилийн тэмцээний хамгийн содон оролцогчийн нэг нь Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр байлаа. Тэрээр “Сонирхогч”-ийн 45-аас дээш насны ангилалд 300м сэлэлт-5км дугуй- 2км гүйлтэд амжилттай оролцож дөрөвдүгээр байр эзэлжээ.
Tag Archives: спорт
July, 2018
-
30 July
Даншиг наадамд барилдах бөхчүүдийг ирэх сард бүртгэнэ
“Даншиг-Хүрээ цам 2018” шашин, соёлын арга хэмжээ ирэх наймдугаар сарын 4, 5-нд Хүй долоон худагт болох юм. Тус арга хэмжээний үеэр морь уралдуулж, бөх барилдуулдаг. Энэ жилийн даншигт өмнөх шигээ 256 бөх барилдуулах юм байна. Барилдах бөхчүүдийг ирэх долоо хоногийн баасан гариг буюу наймдугаар сарын 3-нд 09.00—17.00 цагийн хооронд бүртгэх болжээ. Бүртгэлийг Чингэлтэй дүүүргийн Биеийн тамир спортын заал /хучнаар Хоршоолол …
-
27 July
“Тал нутгийн Монгол” олон улсын марафон наймдугаар сард болно
Анх 1996 онд Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анхлан санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил наймдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна. Тус тэмцээнд 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” …
-
27 July
Улсын харцага Н.Золбоо цолны хишиг болгон 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэжээ
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо харцага цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулжээ. Тэрээр Баянхонгор сумын 9 багийн 90 хүүхдэд цүнх, дэвтэр ном, дүрэмт хувцас гээд хичээлийн иж бүрэн хэрэгсэл олгосон байна. Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг судалж, тэднээс нэн шаардлагатайд нь Н.Золбоо бэлгээ гардуулжээ. Н.Золбоогоос сэтгүүлч …
-
24 July
Н.Батсуурь Алтан дарь овооны их тахилгын барилдаанд барилдана
Төрийн их тахилгат Алтан дарь овооны их тахилга долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болохоор тов гарсан билээ. Төрийн их тахилгыг энэ жил Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа тахихдаа Алтан овоог анх тахисны 105 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаар болсон байна. Алтан дарь овооны их тахилгын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь барилдахаар болжээ. Тулгар төрийн 2227, …
-
23 July
Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарчээ
Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарч, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ.Түүнийг зодог тайлах болсон нь нутагт нэгт сүмочтойгоо гар зөрүүлсэнтэй холбоотой билээ. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн …
-
19 July
С. Тулгыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнажээ
Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Сүхбаатарын Тулгын сагсан бөмбөгийн спортын хөгжилд оруулж буй хөдөлмөр зүтгэл, Монголын багуудаа удирдан Олон Улсын хэмжээнд үзүүлсэн өндөр амжилтуудыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын 2018 оны долдугаар сарын 06-ны өдрийн 92 тоот зарлигаар Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнагдсаныг өчигдөр Төрийн Ордонд гардуулан өглөө. Түүний хувьд Үндэсний Их Баяр Наадмын …
-
18 July
Азийн шатрын АШТ-д Монгол сурагчид багаараа алтан медаль хүртжээ
Шри-Ланк улсын Калатура хотод болсон Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Стандарт төрлийн 7 насны ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль, А.Ану-Үжин тусгай 4-р байр, багийн дүнгээр алтан медаль, цом, Рапид төрөлд А.Ану-Үжин алтан медаль, цом, Э.Зол-Учрал мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль, цом, Блиц төрөлд А.Ану-Үжин мөнгөн медаль, Э.Зол-Учрал …
-
17 July
Mонгол Улсын Ахмад шатарчдын баг Дэлхий аварга боллоо
Олон улсын мастер С.Хандсүрэн ахлагчтай спортын мастер Д.Сэржмядаг, П.Бүжинлхам, Б.Мягмарсүрэн зэрэг ахмад шатарчид долдугаар сарын 7-15-ны өдрүүдэд Герман Улсын Дрезден хотноо зохиогдсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Дэлхийн аварга болжээ. Дэлхийн 25 орны 127 багийн нийт 570 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд манай шатарчид оролцож ийнхүү амжилт үзүүлсэн байна.
-
16 July
Шинэ харцага Т. Бэгзсүрэнд “Ланд-200” бэлэглэжээ
Энэ жилийн баяр наадмын хүчин бөхийн барилдааны үеэр гурван харцага цолтон төрсөн. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их …
-
16 July
Н.Батсуурь дөрөв, Б.Санжаадамба хоёр өрөө байртай боллоо
Улсын их баяр наадмын үзүүр, түрүү авсан бөхийг нутгийнхан нь байр, машинаар байлдаг уламжлал тогтоод буй. Өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүүг авч, улсын аварга цол хүртсэн “Увс нуур” дэвжээний бөх Н.Батсуурьд Увс аймгийн нутгийн зөвлөлөөс “Хүннү” хороололд дөрвөн өрөө байр бэлэглэжээ. Харин улсын наадмын үзүүрт үлдсэн улсын аварга Б.Санжаадамбыг Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний хамт олон хоёр өрөө …
-
13 July
Монгол Улсын “Даян мэргэн” төрлөө
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад цол гардууллаа. Тухайлбал Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол, 40 сумнаас 35 онож 2 дугаар байр эзэлсэн …
-
10 July
ДАШТ-2018-ын бэлэгдлийн шигшээ багт Д.Черышев, А.Зюба нар багтжээ
Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Артем Зюба, хагас хамгаалагч Денис Черышев нар телевизийн ESPN сувгийн гаргасан хувилбараар ДАШТ-2018-ын бэлгэдлийн шигшээ багт багтжээ.. Черышев 4 гоол, Зюба 3 гоол оруулснаар Оросын шигшээгийн шилдэг мэргэн буучид болсон билээ. Бэлгэдлийн шигшээг бүрэн бүрэлдэхүүнээр нь танилцуулбал: хаалгач Чо Хён У /Өмнөд Солонгос/, хамгаалагчид Бенжамен Павар, Лукас Эрнандес /Франц/, Мортеза Пурлиганжи /Иран/, Харри Магуайер/Англи/, хагас хамгаалагчид …
-
10 July
Токиогийн олимпоос зургаагаас доошгүй медаль авах зорилт тавьжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдан хорооны дүрэм болон энэ оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Олимпод бэлтгэж байгаа спортын холбоод болон тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан дүнг 12 дугаар сард багтаан танилцуулахыг хорооны орлогч, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад даалгав. Мөн “Токио-2020” олимпийн наадамд оролцох Буудлагын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилтад шаардагдах сум, Булган аймгийн Хангал сум дахь …
-
9 July
Урианхай сурын харваанд Т.Очироо түрүүлж “Мэргэн” цолны болзол хангалаа
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа долоодугаар сарын 7-нд боллоо. Энэ жилийн харваанд нийт 185 харваач оролцож онч мэргэнээ сорьжээ. Дүн: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын Eрөнхий газрын харваач Төхөөний Очироо 27 онож түрүүлж “Урианхай сурын мэргэн” цолны болзол хангав. Баян-Өлгий аймгийн Буянт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл