Tag Archives: спорт

October, 2017

  • 28 October

    Есдүгээр сарын шилдэг тамирчин Д.Батсүрэн шагналаа гардаж авлаа

    Монголын үндэсний олимпийн хорооноос тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчаар Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин болсон билээ. Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн дэх анхны эрэгтэй …

  • 28 October

    MУГТ Г.Одбаяр алтан медаль хүртлээ

    Жүдо бөхийн Их дуулга “Абу Даби-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-д МУГТ Г.Одбаяр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Мусо Могушковыг юүко, базари, иппон үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн эзэн болов. Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Италийн жүдоч Фабио Басилег цэвэр ялсан. Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Бельгийн Ван Тичелттэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан юм.

  • 27 October

    П.Орхон: Дэлхийн аваргаа дахин баталж олимпийн аварга болох зорилготой байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхонд өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо. Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон:”Ажлынхаа амжилтыг үнэлүүлээд Монгол улсын гавьяат тамирчин гэх эрхэм хүндтэй цол тэмдгийг авсандаа үнэхээр их баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж хоёртоо маш их баярлалаа. Дасгалжуулагч багш нар, бэлтгэл хангагч тамирчиддаа баярлаж талархаж буйгаа …

  • 27 October

    П. Орхон Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  зарлигаар   “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхонд өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо. Тэрээр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин бөгөөд “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан …

  • 27 October

    Унадаг дугуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулахаар болжээ

    Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо ТББ нь “Унадаг дугуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх” зөвлөхөөр шалгарч тус тендерийн захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, гүйцэтгэгч МАЗЗХолбооны Тэргүүн Н.Мөнхбаясгалан нар ажлын даалгавар болон гэрээний ерөнхий нөхцөлд 2017 оны 10 сарын 20-ны өдөр гарын үсэг зурлаа.  2012 оноос “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо” ТББ нь нийслэл хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, авто машины түгжрэлийг бууруулах, эрүүл зөв амьдралын хэвшлийг бий болгох, …

  • 27 October

    Д.Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгоно

    Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, алтан соёмбот далбаагаа мандуулж буй тамирчдад өнөөдөр 11.40 цагаас төрийн дээд одон медаль гардуулна. Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Тэрбээр өчигдөр Абу Дабигийн их дуулгаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлээд буй юм. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхонд Монгол Улсын …

  • 26 October

    П.Орхонд маргааш Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ

    Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар гавьяат тамирчин цолоор шагнуулахаар боллоо. Тэрээр гавьяатын цол тэмдгээ баасан гаригийн 11:00 цагт төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардахаар боллоо. Тэрбээр  “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит …

  • 24 October

    Өсвөрийн дэлхийн аварга Д.Батсүрэн есдүгээр сарын шилдэг тамирчнаар тодорлоо

    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчийн нэр тодорлоо. Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан Шатрын Өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин боллоо. ФИДЕ мастер Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн …

  • 23 October

    Хакүхогийн нэрэмжит сүмо бөхийн тэмцээн эхэллээ

    Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээн Спортын төв ордонд эхэллээ. Найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээнд энэ жил 9, 10, 11, 12, 13-15 гэсэн таван насны ангилалд өсвөрийн 290 гаруй сумоч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээнээс шалгарсан хүүхдүүд ирэх хоёрдугаар сард Японы Токио …

  • 19 October

    Улсын арслан Ц.Содномдорж дипломоо гардаж авлаа

    Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын арслан Ц.Содномдорж өнөөдөр бакалаврын дипломоо гардан авлаа. Тэрээр “Идэр” их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын менежментийн ангийг төгсгөж байгаа нь энэ юм. Энэ үеэр “Идэр” их сургуулийн ерөнхийлөгч доктор пропессор Д.Зоригт хэлсэн үгэндээ “Манай Ц.Содномдорж энэ жил улсынхаа баяр наадамд түрүүлж ард түмнийхээ хүслийг биелүүлсэн сайхан …

  • 9 October

    2017 оны Засгийн газрын цомыг Сангийн яам хүртлээ

    Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом-2017” тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болж өндөрлөлөө. 2005 оноос 13 дахь жилдээ болж буй уг тэмцээнийг энэ жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газар амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны …

  • 9 October

    Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

    Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Уг тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. 40 орны 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насанд 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Мөн Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, …

  • 5 October

    “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөг болно

    Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг энэ сарын 7-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл …

  • 4 October

    Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулна

    Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулахад бэлэн боллоо. Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг 10 дугаар сарын 3-9-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохион байгуулах уг ДАШТ нь 134 орны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг маш том хүчтэй холбоо юм. Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо /World Bodybuilding Physique …

September, 2017

  • 30 September

    Д.Сумъяа, П.Орхон нар наймдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын санаачилгын дагуу энэ оны 8-р сараас эхлэн тодруулж буй “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтаар Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон  Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар шалгарч шагнууллаа. …