АНЭУ-ын Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн өнгөрөгч өдрүүдэд (X.30-XI.01) боллоо. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 88 орны 489 жүдоч зодоглосноос манай улсаас Гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүтэй 16 жүдоч (эрэгтэй ес, эмэгтэй долоо) хүч үзэж, нэг алт, мөнгөн медаль, шагналт V байрт орсон амжилтаар VI байрт жагслаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар алт, 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн …
Tag Archives: спорт
November, 2015
-
2 November
7 өргийн дараах байдлаар Монголын баг 6 байрт орж ирлээ
Грекийн Порто Каррас хотноо явагдаж буй өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. 2015 оны Өсвөрийн Шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7-р өргийн дараахь байдлаар манай шатарчдын онооны жагсаалт Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдөж байгаагаас долдугаар тавилын дараах байдлаар охидын 10 хүртэлх насанд Б.Мөнгөнзул тэргүүлж, 8 хүртэлх насанд Б.Энхсаран нар 3 байрт бичигдэж байна. Тодруулбал, …
October, 2015
-
30 October
Дүрвэгч тамирчдыг “Рио-де-жанейро 2016” олимпийн наадамд урьж оролцуулна
“Рио-де-Жанейро 2016” олимпийн наадмын үеэр олимпийн эвлэрлийг сахиулах тухай тогтоолыг сайшаан баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах даваа гаригт үг хэлэхдээ “Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох Зуны олимпийн наадамд дайны хөлөөс дайжин зугтаж европ тивд дүрвэн ирсэн өндөр зэрэглэлийн тамирчдыг ОУОХ-ноос урьж тус наадамд оролцуулна. Үндэсний шигшээ багтаа багтаж чадаагүй тэдгээр тамирчдад Зуны олимпийн наадамд олимпийн далбаан …
-
30 October
“Их нүүдэл” шатрын тэмцээн өнөөдөр болно
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсны 376 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө. Өчигдөр “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд болсон. Үүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл цан цохиж албан ёсоор эхлүүлсэн билээ. Дараа нь нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлсэн юм. Ийнхүү Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын …
-
29 October
Волейболын цомын медалийн төлөөх тоглолтууд эхэллээ
Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдөх багууд тодорхой болсон. Тодруулбал, Эрэгтэй багуудаас хүрэл медалийн төлөө “Хасу Мегастарс”, “Эрчим”, аваргын цомын төлөө “Тэнүүн-Огоо”, Булган аймгийн багууд шалгарчээ. Харин эмэгтэй багуудаас “Эрчим”, Булган аймгийн баг хүрлийн төлөө, “Монти”, Сүхбаатар аймгийн багууд алтан медалийн төлөө өрсөлдөнө. Түрүүлж хоёр хожсон …
-
29 October
Рио 2016 зуны олимп, паралимпид оролцох тамирчдын бэлтгэлийг Бразилд хангуулахаар санал солилцлоо
Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ нар Бразилийн алдарт Fluminense спортын клубэд зочилсон байна. Уг клуб нь 1902 онд байгуулагдсан Бразилийн хамгийн анхны клуб бөгөөд буудлага, жудо, бокс, усанд сэлэлт, хөл бөмбөгийн тамирчдаараа алдартай аж. Тухайлбал хөл бөмбөгийн баг нь 4 удаагийн Бразилийн дээд лигийн …
-
29 October
Дэлхийн уугуул иргэдийн спортын наадамд монгол тамирчид оролцож байна
Дэлхийн Уугуул иргэдийн анхдугаар наадам Бразил Улсын Палмас хотноо 10 дугаар сарын 23-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уугуул иргэдийн эрхийг хамгаалах, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг наадмыг Рио – 2016 Зуны Олимпийн тоглолтын гараа болгон дэлхийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм. Наадмын нээлтийн ажиллагаанд Бразил Улсын Ерөнхийлөгч Дилма Руссеф хүндэтгэл үзүүлэн оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн …
-
24 October
Манай бөхчүүд гурван медаль хүртлээ
“Абу Даби-2015” жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль зүүлээ. Эмэгтэйчүүдийн 44 кг-д хүч үзсэн “Женко” клубийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг торгуулийн тойрогт Турк, Недерландын бөхчүүдийг дараалан ялж хүрэл медалийн тавцанд зогссон. Ийнхүү тэрбээр залуучуудын дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн юм. Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан “Женко” клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Баяраагийн Амартүвшин …
-
22 October
Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид Грекийг зорилоо
Грек улсад болох Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ сарын 24-нөөс ирэх сарын 06-ны хооронд болох уг тэмцээнд дэлхийн аварга Д.Мөнхзул, мөнгөн медальт Б.Мөнгөнзул, Е.Төгстөмөр болон ФМ С.Билгүүн, Э.Баасансүрэн нараас бүрдсэн 26 тамирчин өрсөлдөх юм. Баг тамирчдыг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, Г.Эрдэнэбаяр нар өнөө өглөө үдэж өгчээ. Дашрамд …
-
20 October
Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн замтай болно
Олон улсын олимпийн хороо, Олон улсын олимпийн хорооны дэргэдэх Олимпийн эв санааны нэгдэл, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар барьж байгаа хөнгөн атлетикийн олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог замын резинэн бүрээс, дагалдах бусад тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх, агуулахын хадгалалт, тээврийн зардалд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. …
-
19 October
Монголын тамирчид алтаараа тэргүүллээ
Гүрж Улсын Батуми хотод 2015 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон Байт харвааны 11 дэх удааагийн Олон Улсын тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд 12 орны эрэгтэй 52, эмэгтэй 32 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний өдрүүдэд бороотой, цаг агаар төдийлөн тааламжтай байгаагүй ч манай тамирчид медалийн хур буулгаж чадлаа. Эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Н.Ариунбилэг алтан медаль, эрэгтэй …
-
15 October
Жүдочид “Их дуулга”-ыг зорилоо
Францын нийслэл Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн энэ сарын 17-18-нд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр Парисыг зорьсон бөгөөд Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Одвогийн Балжинням баг тамирчдаа удирдан явж байгаа юм. 2008 оныг хүртэл Супер Дэлхийн цом гэгддэг байсан тус тэмцээнд тив, …
-
15 October
Зуны Олимпийн одод
Зүүдэндээ барилддаг Номура Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн XXXI дэх наадам болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон тус наадмыг угтаж, Олимпийн шилдэг тамирчдын тухай цувралаар уншигч танд хүргэж байна. Зуны Олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд Японы тамирчин Т.Номура гурван алтан медаль хүртсэн. Тэрээр 1996 онд АНУ-ын Атланта хотод орчин үеийн Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсний 100 …
-
13 October
Армийн олимпоос “Алдар”-ын тамирчид 13 медаль хүртлээ
Дэлхийн цэргийн спортын 6 дугаар Их наадам БНСУ-д 10 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. 117 орны Зэвсэгт хүчний тамирчид хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн цэргийн олимпоос Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид 13 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Бокс, жудо, чөлөөт, сонгомол бөх, буудлага, байт харваа, таэквондо, хөнгөн атлетик, дугуй зэрэг найман төрлөөр өрсөлдөж 3 алт 4 мөнгө …
-
12 October
Дэвид Бэкхэм хүүхдүүдийн төлөө талбайд ахин гарна
Дэвид Бэкхэм 2013 онд хамгийн сүүлд өөрийг нь нэр алдарт хүргэсэн хөл бөмбөгийн тэмцээнд орсон бөгөөд түүнээс хойш тун ч завгүй яваа. Өдгөө 40 настай тэрбээр ЮНИСЕФ-н элч бөгөөд ирэх сард ЮНИСЕФ-с зохион байгуулах тэмцээнд оролцох аж. Энэ тухай өөрийн инстаграмм хуудсанд тавьсан бөгөөд хүүхдүүдийн сайн сайхны төлөө хөл бөмбөгийн ногоон талбайд ахин гарах нь ээ. Мөн эхнэр Викториа ч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл