Дэлхийн цэргийн спортын 6 дугаар Их наадам БНСУ-д 10 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. 117 орны Зэвсэгт хүчний тамирчид хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн цэргийн олимпоос Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид 13 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Бокс, жудо, чөлөөт, сонгомол бөх, буудлага, байт харваа, таэквондо, хөнгөн атлетик, дугуй зэрэг найман төрлөөр өрсөлдөж 3 алт 4 мөнгө …
Tag Archives: спорт
October, 2015
-
12 October
Дэвид Бэкхэм хүүхдүүдийн төлөө талбайд ахин гарна
Дэвид Бэкхэм 2013 онд хамгийн сүүлд өөрийг нь нэр алдарт хүргэсэн хөл бөмбөгийн тэмцээнд орсон бөгөөд түүнээс хойш тун ч завгүй яваа. Өдгөө 40 настай тэрбээр ЮНИСЕФ-н элч бөгөөд ирэх сард ЮНИСЕФ-с зохион байгуулах тэмцээнд оролцох аж. Энэ тухай өөрийн инстаграмм хуудсанд тавьсан бөгөөд хүүхдүүдийн сайн сайхны төлөө хөл бөмбөгийн ногоон талбайд ахин гарах нь ээ. Мөн эхнэр Викториа ч …
-
12 October
Залуу дугуйчид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубээс бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан “Эх дэлхийдээ мод бэлэглэе” аянаа 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн мод тарих өдрөөр “Нэг дугуйчин-хоёр мод” уриан дор Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 30 гаруй дугуйчин залуус нийлж 100 улиас тарьсан юм. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь манай улсын ботаникийн шинжлэх ухааны судалгаа, туршилтын цорын ганц түшиц …
-
12 October
Армийн олимпоос “Алдар”-ын тамирчид 13 медаль хүртлээ
Дэлхийн цэргийн спортын 6 дугаар Их наадам БНСУ-д 10 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. 117 орны Зэвсэгт хүчний тамирчид хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн цэргийн олимпоос Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид 13 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Бокс, жудо, чөлөөт, сонгомол бөх, буудлага, байт харваа, таэквондо, хөнгөн атлетик, дугуй зэрэг найман төрлөөр өрсөлдөж 3 алт 4 мөнгө …
-
11 October
“Доха-2015” боксийн тэмцээнд манай тамирчид “луйвардуулжээ”
“Доха-2015″ Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын 4 тамирчин маань ШҮҮГЧИДИЙН увайгүй үйлдэлээс болж тэмцээнээ дуусгалаа. Би боксын спорттой амьдарлаа холбоод 30 гаруй жил болохдоо ийм муухай заваан хэт нэг талыг барьсан тэмцээн үзэж байсангүй. Энэ нь AIBA буюу Олон улсын боксын холбооны шүүгчид (мэдээж бүгд биш) авилгал хээл хахуульд хэт автасныг харуулсан ялзарсан үйлдэл байлаа. AIBA-д …
-
8 October
Цэргийн олимпоос байт харвааны тамирчид алтан медаль хүртлээ
Цэргийн спортын зургадугаар тоглолт БНСУ-д амжилттай болж байна. Манай улсаас оролцож байгаа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн олимпод амжилт дүүрэн оролцож байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдүүллээр байт харвааны төрлөөр оролцсон эрэгтэй, эмэгтэй холимог багийн тамирчид алтан медаль хүртсэн байна. Одоогоор үзүүлээд байгаа амжилтыг дурдвал, жудо бөхийн эрэгтэй багийн тамирчид мөнгөн медаль, жудо бөхийн тамирчин, Олон Улсын хэмжээний мастер …
-
6 October
“Алдар”-ын тамирчид 117 орноос 11 дүгээр байрт жагсаж байна
Дэлхийн цэргийн олимп буюу CISM-ийн 6 дах удаагийн тоглолт тав дахь өдрөө БНСУ-ын Мүнген хотод үргэлжилж байна. Манай зэвсэгт хүчний \”Алдар\”-ын тамирчид тэмцээнээ амжилттай оролцож буй мэдээллийг ирүүлсээр байна. Тухайлбал, өчигдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Батсуурь мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний цаг үеийн дүнгээр манай “Алдар” спорт хороо хоёр мөнгөн медальтайгаар дэлхийн 117 орноос 11 дүгээр байранд жагсч байна. …
-
6 October
О.Хадбаатарыг Монголын Шатрын Холбооны Дэд ерөнхийлөгчөөр томиллоо
Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Ц. Сайнбаярын тушаалаар Очирбатын Хадбаатарыг Монголын Шатрын Холбооны Дэд ерөнхийлөгчөөр томиллоo. О.Хадбаатар нь Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр 7 жил ажиллаж байгаа бөгөөд Монголын шатрын холбооны баруун бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах юм. О. Хадбаатар нь Хөвсгөл аймгийн прокурорын газар ажилладаг хурандаа, шатрын “спортын мастер” цолтой, Хөвсгөл аймагт Дэлхийн Шатрын Холбооны “CIS”-зөвлөлийн “Шатрын хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа …
-
5 October
Цэргийн олимпоос мөнгөн медаль хүртлээ
БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгдэх Цэргийн их наадмын 6 дах удаагийн тоглолт “Нөхөрлөл, эв нэгдэл” уриан дор энэ сарын 2-нд нээлтээ хийлээ.Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 7045 тамирчин цэргүүд 24 спортын төрлөөр 10 хоногийн хугацаанд өрсөлдөж байна. Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Баг Гин Хэ болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга болон бусад оролцогч орнуудын …
September, 2015
-
28 September
Месси тоглолтон дээрээс шууд эмнэлэгт хүргэгджээ
“Барселона” багийн довтлогч Месси “Лас Пальмас” багтай хийсэн тоглолтонд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хөлбөмбөгчний зүүн өвдөгний шөрмөс тасарсан гэнэ. Энэ тухай «Барселона» багийн албан ёсны Twitter-т мэдээлсэн байна. Энэхүү гэмтлээс болж Месси найман долоо хоног талбайд гарч чадахгүй гэнэ. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигийн тоглолтуудаас гадна Испаний лигийн тоглолтуудад ч багтаа тусалж чадахгүй болоод байна. Аргентин залуу бямба гариг буюу энэ …
-
28 September
“Sync”-ийн Оргил Таеквондогийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
MN25-р суваг телевизээс зохион байгуулсан “Миний гэр” реалити шоунаас төрөн гарсан “Sync” хамтлагийнхан сүүлийн үед фэнүүдээ багагүй хүлээлгэж байгаа ч тус хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил спортын олз омог дүүрэн явна. Тэрбээр энэ сарын эхээр Болгар улсад болсон Олон Улсын Таеквондогийн насанд хүрэгчдийн 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртжээ. Оргилын хувьд 18 жил энэ спортоор хичээллэж …
-
25 September
Х.Цагаанбаатар зодог тайлжээ
Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өчигдөр зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр уг шийдвэрээ 2015 оны Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа гаргажээ. Х.Цагаанбаатар нь олон тэмцээнд оролцож Монгол түмнээ баярлуулж байсан манай шилдэг жүдочдын нэг. Хэдийгээр зодог тайлсан ч өнөөдрөөс эхлэн дасгалжуулагчийн албанд томилогдож Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэхээр болсон …
-
21 September
М-Ти-Эс группийнхан зангарагтай загнав
“Монголынхоо төрийн дууллыг ялалтын индэр дээрээс олон удаа эгшиглүүлээрэй” хэмээн ерөөгөөд М-Ти-Эс группын Ерөнхий захирал П.Бат-Эрдэнэ Дэлхийн аваргын хос медальтан С.Цэрэнчимэдэд будаг нь үнэртсэн цоо шинэ, спорт загварын автомашин бэлэглэлээ. Монгол улсын Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд М-Ти-Эс группийн тамирчин болоод нэлээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэрээр “Миний бие ийнхүү спортын өндөр амжилт гаргасан нь өөрийн хүчин чармайлтаас гадна биднийг олон талаас …
-
21 September
Монголын хүүхдийн спортын V их наадам амжилттай болж өндөрлөлөө
Монголын хүүхдийн спортын V их наадам бүтэн найман өдрийн турш амжилттай зохион байгууллагдаж, өнөөдөр өндөрлөлөө. Тус наадмын нээлт есдүгээр сарын 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр хаалтын арга хэмжээ Чингисийн талбайд боллоо. Хаалтын арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд, Наадмыг зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатар, БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн …
-
18 September
Шагналд авсан алтан гулдмайгаа ивээн тэтгэгчдээ өгчээ
Дэлхийн аварга хүртсэн тамирчдаа Монголын чөлөөт бөхийн холбооноос алтан гулдмайгаар шагнасан. Тухайлбал, С.Батцэцэгт нэг кг алтан гулдмай, мөнгөн медалийн эзэн Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр алтан гулдмайг бэлэглэсэн юм. Тэгвэл Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат шагналд авсан 500гр алтан гулдмайгаа өөрийг нь үргэлж дэмжиж ирсэн ивээн тэтгэгчдээ бэлэглэсэн байна. Эх сурвалж: news.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл