Tag Archives: спорт

October, 2015

  • 6 October

    О.Хадбаатарыг Монголын Шатрын Холбооны Дэд ерөнхийлөгчөөр томиллоо

    Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Ц. Сайнбаярын тушаалаар Очирбатын Хадбаатарыг Монголын Шатрын Холбооны Дэд ерөнхийлөгчөөр томиллоo. О.Хадбаатар нь Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр 7 жил ажиллаж байгаа бөгөөд Монголын шатрын холбооны баруун бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах юм. О. Хадбаатар нь Хөвсгөл аймгийн прокурорын газар ажилладаг хурандаа, шатрын “спортын мастер” цолтой, Хөвсгөл аймагт Дэлхийн Шатрын Холбооны “CIS”-зөвлөлийн “Шатрын хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа …

  • 5 October

    Цэргийн олимпоос мөнгөн медаль хүртлээ

    БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгдэх Цэргийн их наадмын 6 дах удаагийн тоглолт “Нөхөрлөл, эв нэгдэл” уриан дор энэ сарын 2-нд  нээлтээ хийлээ.Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 7045 тамирчин цэргүүд 24 спортын төрлөөр 10 хоногийн хугацаанд өрсөлдөж байна. Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Баг Гин Хэ болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга болон бусад оролцогч орнуудын …

September, 2015

  • 28 September

    Месси тоглолтон дээрээс шууд эмнэлэгт хүргэгджээ

    “Барселона” багийн довтлогч Месси “Лас Пальмас” багтай хийсэн тоглолтонд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хөлбөмбөгчний зүүн өвдөгний шөрмөс тасарсан гэнэ. Энэ тухай «Барселона» багийн албан ёсны Twitter-т мэдээлсэн байна. Энэхүү гэмтлээс болж Месси найман долоо хоног талбайд гарч чадахгүй гэнэ. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигийн тоглолтуудаас гадна Испаний лигийн тоглолтуудад ч багтаа тусалж чадахгүй болоод байна. Аргентин залуу бямба гариг буюу энэ …

  • 28 September

    “Sync”-ийн Оргил Таеквондогийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

    MN25-р суваг телевизээс зохион байгуулсан “Миний гэр” реалити шоунаас төрөн гарсан “Sync” хамтлагийнхан сүүлийн үед фэнүүдээ багагүй хүлээлгэж байгаа ч тус хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил спортын олз омог дүүрэн явна. Тэрбээр энэ сарын эхээр Болгар улсад болсон Олон Улсын Таеквондогийн насанд хүрэгчдийн 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртжээ. Оргилын хувьд 18 жил энэ спортоор хичээллэж …

  • 25 September

    Х.Цагаанбаатар зодог тайлжээ

    Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өчигдөр зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгджээ.  Тэрбээр уг шийдвэрээ  2015 оны Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа гаргажээ. Х.Цагаанбаатар нь олон тэмцээнд оролцож Монгол түмнээ баярлуулж байсан манай шилдэг жүдочдын нэг.  Хэдийгээр зодог тайлсан ч өнөөдрөөс эхлэн дасгалжуулагчийн албанд томилогдож Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэхээр болсон …

  • 21 September

    М-Ти-Эс группийнхан зангарагтай загнав

    “Монголынхоо төрийн дууллыг ялалтын индэр дээрээс олон удаа эгшиглүүлээрэй” хэмээн ерөөгөөд М-Ти-Эс группын Ерөнхий захирал П.Бат-Эрдэнэ Дэлхийн аваргын хос медальтан С.Цэрэнчимэдэд будаг нь үнэртсэн цоо шинэ, спорт загварын автомашин бэлэглэлээ. Монгол улсын Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд М-Ти-Эс группийн тамирчин болоод нэлээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэрээр “Миний бие ийнхүү спортын өндөр амжилт гаргасан нь өөрийн хүчин чармайлтаас гадна биднийг олон талаас …

  • 21 September

    Монголын хүүхдийн спортын V их наадам амжилттай болж өндөрлөлөө

    Монголын хүүхдийн спортын V их наадам бүтэн найман өдрийн турш амжилттай зохион байгууллагдаж, өнөөдөр өндөрлөлөө. Тус наадмын нээлт есдүгээр сарын 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр хаалтын арга хэмжээ Чингисийн талбайд боллоо. Хаалтын арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд, Наадмыг зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатар, БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн …

  • 18 September

    Шагналд авсан алтан гулдмайгаа ивээн тэтгэгчдээ өгчээ

    Дэлхийн аварга хүртсэн тамирчдаа Монголын чөлөөт бөхийн холбооноос алтан гулдмайгаар шагнасан. Тухайлбал, С.Батцэцэгт нэг кг алтан гулдмай, мөнгөн медалийн эзэн Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр алтан гулдмайг бэлэглэсэн юм. Тэгвэл Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат шагналд авсан 500гр алтан гулдмайгаа өөрийг нь үргэлж дэмжиж ирсэн ивээн тэтгэгчдээ бэлэглэсэн байна. Эх сурвалж: news.mn

  • 18 September

    Монголын Хүүхдийн спортын V их наадмын Зохион байгуулах хорооны дарга сум харваж цэц мэргэнээ сорив

    Монголын Хүүхдийн спортын V их наадам амжилттай үргэлжилсээр байна. Энэ сарын 14-16 ны өдрүүдэд явагдсан Байт харвааны тэмцээн Цэцэрлэгт хүрээлэнд болсон юм. Тус тэмцээний хаалтын ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд, Монголын Хүүхдийн спортын V их наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Т.Болдбаатар оролцож шилдгүүдэд шагналыг гардуулсан бөгөөд тэрбээр энэ үеэр сум харван, цэц мэргэнээ сорьсон юм. Хүүхдийн спортын V их …

  • 17 September

    Таван хот 2024 оны олимпын эрхийн төлөө өрсөлдөж байна

    ЖЕНЕВ. /Xinhua/. Унгарын Будапешт, Германы Гамбург, АНУ-ын Лос-Анжелес, Францын Парис болон Италийн Ром 2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байна гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдлээ. Энэ таван “алдартай хот” зуны олимпыг зохион байгуулах эрхийг авахаар өрсөлдөж байна гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлэв. 2024 оны олимпыг зохион байгуулах хотыг ОУОХ-ны гишүүд 2017 онд Перуд …

  • 17 September

    Д.Загдсүрэн АОЗ-ийн Гүйцэтгэх хороонд сонгогдлоо

    Монголын үндэсний олимпийн хорооны (МҮОХ)  ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх хороонд сонгогдлоо. Туркменистаны нийслэл Ашгабат хотноо өндөрлөсөн Азийн олимпийн зөвлөл /Olympic Council of Asia, OCA/-ийн XXXIV ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгч оролцлоо. Уг хурлаас 2015-2019 онд OCA-ийн Удирдах бүрэлдэхүүнийг сонгоход МҮОХ-ны ерөнхийлөгч Дэмчигжавын Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Мэдээлэл, статистикийн байнгын хорооны даргаар сонгогдов. МҮОХ нь анх 1974 оноос Азийн …

  • 12 September

    Батболдын Номин мөнгөн медаль хүртлээ

    Монголын чөлөөт бөхийн түүхэндээ энэ өдөр анх удаа хоёр тамирчин финалд шалгарсан. МУГТ С.Цэрэнчимэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа финалдсан бол тэрээр мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл ОУХМ Батболдын Номин эрэгтэйчүүдийн 61кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр 2014 оны Ташкентийн дэлхийн аварга, Европ тивийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтай барилдаж оноогоор цэвэр яллаа. Баг тамирчдаа удирдаж явсан эрэгтэй үндэсний …

  • 12 September

    Мэргэжлийн сүмогийн Аки башё маргааш эхэлнэ

    Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын тэмцээн буюу Аки башё маргаашнаас Токио хотын “Кокугикан” ордонд эхлэх гэж байна. Барилдаан энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсын 10 бөх хүч үзэхээр болоод байна.  Аки башёд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлан гарч барилдах ажээ. Харин гадаад орны бөхчүүдээс …

  • 11 September

    Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо

    ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн А зааланд өнөөдөр өглөө 10 цагаас Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, ОУМХ-ны Ерөнхийлөгч Кай Холм, МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МССХМ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Бат, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Мавган нарын зочид төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн ажиллагааг МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар нээж үг хэлсэн бол ЭМС-ын …

  • 11 September

    Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо

    Өнөөдөр ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн А зааланд өнөөдөр өглөө 10 цагаас Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, ОУМХ-ны Ерөнхийлөгч Кай Холм, МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МССХМ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Бат, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Мавган нарын зочид төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн ажиллагааг МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар нээж үг хэлсэн бол …