“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохиогддог Унадаг дугуйн парад өнөөдөр болно. Энэхүү парад нь унадаг дугуй унахыг олон нийтэд уриалах зорилготой бөгөөд өнөөдөр 16.00 цагт Чингисийн талбайд нээлтээ хийх бөгөөд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл үргэлжлэх юм байна. Парадад оролцох хүмүүс хамгаалалтын малгай өмссөн байх, унадаг дугуйн урд хойд тормос бүрэн ажиллаж байх, 13–аас …
Tag Archives: спорт
June, 2016
-
3 June
Б.Есүй: РИО 2016 зуны олимпод эх орноо төлөөлөн оролцоно
РИО 2016 олимпын их наадмын усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй нэг нэг тамирчин оролцох эрхээ авчээ. Б.Есүй нь Орхон аймгийн Орос 4-р 10 жилийн 10б ангид сурдаг ба 2000 оны 07 сарын 21-нд төрсөн энэ жил дөнгөж 16 нас хүрч яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм. Тэрээр усан спортоор хичээллээд 10 жил болж байгаа бөгөөд азийн наадам, …
-
3 June
Месси “хөлбөмбөгийн ертөнцөөс арчигдах” уу
Лионель Месси татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдон, өнөөдөр Барселона хотноо түүнийг шүүх хурал дээр өөрөө очиж мэдүүлэг өгч байна. Учир нь Месси оффшор бүсэд 4,1 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн мэдээлсэнтэй холбоотой юм. Түүнийг шүүхийн байрны өмнө ирэхэд хэсэг фанатууд дургүйцлээ илэрхийлэн хараан хашгирчээ. “Месси новш минь чи тэр Панамдаа очиж тогло” гэж хэсэг фанатууд хашгирч байсан гэнэ. Сар гаруйн өмнө мэдээлсэн Мессигийн …
May, 2016
-
30 May
“Лондон-2012” олимпт оролцсон тамирчдаас 23 нь сэргээш хэрэглэсэн байжээ
2012 оны Лондоны олимпт оролцсон тамирчид дундаас зургаан орны, таван спортын төрлийн 23 тамирчин сэргээшийн шинжилгээнд уналаа гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдэв. ОУОХ 2008 оны Бээжингийн олимпт оролцсон тамирчдаас 454-ыг, 2012 оны Лондоны олимпт оролцсон тамирчдаас 265-ыг сонгон авч сэргээшийн шинжилгээнд дахин оруулсан байна. “Рио-2016” олимпын наадмыг шударга явуулахаар зорилгоор шинжлэх ухааны хамгийн орчин үеийн арга, техникийг ашиглан …
-
28 May
С.Ням-Очир, Г.Одбаяр тэргүүтэй 7 бөх барилдана
Мексикийн Гуадалахара хотноо жүдо бөхийн “World masters”тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдаанууд болох учиртай. Манайхаас эдгээр жингүүдэд 7 бөх барилдах юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир болон Г.Одбаяр гэсэн шилдгүүд барилдаж байгаа. Олимпийн наадамд оролцохоор болсон Г.Одбаяр А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Мексекийн Аяала Самуэльтай барилдана. Хэрвээ ялбал …
-
25 May
БНСУ, Монгол хоёр хөмбөмбөгийн спортыг хамтран хөгжүүлнэ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ болон Монголын талууд хөлбөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, спортын энэ төрлөөр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо гэж БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо мэдэгдэв. БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Чун Монг-Гуй Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн А.Ганбаатар нартай Сөүл хотноо уулзаж, хоёр орны хөлбөмбөгийн спортын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. “Би хөлбөмбөгт дуртай. Одоохондоо Монголын хөлбөмбөгийн хөгжил эхлэл шатандаа байгаа хэдий ч манай улс хэзээ нэгэн цагт …
-
19 May
Криштиан Роналдог Европын багууд сонирхож эхэллээ
Криштиан Роналдо Мадридын “Реал” клуб-тэй хийсэн гэрээгээ дуусгаад Парисын “Сен Жермен” клубт тоглохоор болсныг “The Мirror” сонинд бичжээ. Эх сурвалжид мэдээлснээр Францын тал Португалийн супер одыг багтаа авахаар түүний агент Жорже Мендештэй аман тохиролцоонд хүрчээ. Хэрвээ Роналдо француудын урилгыг хүлээн авбал талуудын тохиролцоо амжилттай хэрэгжих юм. “Реал” клубтэй байгуулсан Криштиан Роналдогийн гэрээ 2018 онд дуусах учраас Европын багууд түүнийг багтаа …
-
19 May
Хөлбөмбөгийн “Моцарт” Монголд
Италийн цуут хөлбөмбөгч АНДРЕА ПИРЛО-той илүү ойрсон танилцаж, арга барилаас нь суралцаж, дотоод ертөнцөд нь нэвтрэх боломж бүрдлээ. Дэлхий даяар хүндлэгдсэн алдарт эрхэм бээр өөрийн амьдрал, карьерын өмнө нь ил болгож байгаагүй олон уншууртай түүхүүдийг уг номоороо дэлгэснээс гадна хувийн үзэл бодол, философио ч тусгажээ. «Дэлхийн аварга», «Аваргуудын лиг»-ийн хошой аварга, «Сери А»-гийн зургаан түрүүтэй, чөлөөт цохилтын мастер Пирлог бид мэдэхээс …
-
16 May
“МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД”-ийн Олд Траффорд цэнгэлдэхийг тэсрэх бөмбөг тавьсан хэмээн хаажээ
Английн Манчестер хот дахь Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд тэсрэх төхөөрөмжтэй “маш адилхан” сэжигтэй илгээмж илэрсэн учир хөл бөмбөгийн тоглолтыг хүчингүй болгож, мянга мянган фанатуудыг нь нүүлгэн шилжүүлсэн гэж цагдаагийнхан мэдээллээ хэмээн Reuters дамжуулав. Английн аварга шалгаруулах тэмцээний энэ улирлын сүүлчийн тоглолтоо “Манчестер Юнайтед”, “Борнмут” багтай хийх байсныг цуцалсан байна. Эхэндээ хэдэн мянган хүн тоглолтыг үзэхээр гудамжинд 45 минут хүлээжээ. Дараа …
-
14 May
Эмэгтэй хүн анх удаа ФИФА-гийн ЕНБДарга болов
ФИФА-гийн их хурал тус байгууллагын шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг зярлажээ.Фатма Самура гэдэг эмэгтэй Олон улсын хөлбөмбөгийн холбооны шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх болно. ФИФА-гийн жил тутмын 66 дугаар их хурал Мехико хотод болж байгаа юм. Энэ үеэр тус байгууллагын гишүүд ерөнхий нарийн бичгийн даргаа сонгожээ. Их хурлын шийдвэр дуулиан тарьсан бөгөөд Нигери улс дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн байнгын төлөөлөгч Фатма Самураг …
-
14 May
Боксын шигшээ багийн эмэгтэй тамирчид Риогийн эрхийн төлөө ДАШТ-д оролцоно
Монголын боксын шигшээ багийн эмэгтэй тамирчид тун удахгүй ДАШТ-д оролцохоор Казахстан улсыг зорих гэж байна. Энэ сарын 19-нд эхлэх тус тэмцээнээс медаль хүртсэн тамирчид Риогийн олимпод оролцох эрх авах ба манай улсаас найман тамирчин оролцоно. Хамгийн гол буюу олимпын жинд манай улсаас 51 кг- М.Нандинцэцэг 60 кг- О.Сувд-Эрдэнэ 75 кг- Э.Эрдэнэтуяа нар оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Мөн эрэгтэй баг тамирчид олимпын …
-
13 May
Спортыг улам сонирхолтой болгодог хөгжилтэй агшнууд /фото/
Спортын уралдаан тэмцээнүүд ерөнхийдөө ихээхэн сонирхолтой байдаг билээ. Хэрэв тэднийг бүр илүүтэй их гярхай ажиглаад байх юм бол хэзээ ч олж дарж чадахааргүй сонирхолтой агшныг гэрэл зургийн дуранд буулгаж болох аж. Ингээд спортыг улам сонирхолтой, хөгжилтэй болгодог зарим ховор агшнуудаас сонирхуулья. Бүсгүйчүүд спортын ямар ч төрлийг “энхрийхэн” болгож чаддаг билээ Заримдаа эрчүүдэд ч гэсэн уярмаар агшин байнаа бас Юу ч тохиолдож болно… …
-
12 May
Олимпийн бус жингүүдийн ДАШТ-ийг зохион байгуулна
Дэлхийн бөхийн холбооноос өчигдөр гаргасан нэгэн чухал шийдвэр бол Олимпийн бус жингүүдийн Дэлхийн АШТ-ийг 12-р сарын 10-11-нд Унгарын Будапешт хотноо зохион байгуулахаар боллоо. Тус тэмцээнд эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг, 60 кг, чөлөөт бөхийн эрэгтэй 61 кг, 70 кг, сонгомол бөхийн 71 кг, 80 кг-ийн жинд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх юм эх сурвалж: shuud.mn
-
6 May
Монголын мистер Л. Баянхүү Италийг зорив
Монголын мистер Л. Баянхүү Италийн Сардини хотод 2016 оны тавдугаар сарын 6-8 нд зохиогдох “Mr.Olympia” титмийн 1976, 1981 оны эзэн домогт Frank Columbu -гийн “COLUMBU EXPO & CHAMPIONSHIPS 2016” тэмцээнд оролцохоор морджээ. “Mr.Olympia” титмийн эзэн Ф.Коломбо нь манай гаригийн хамгийн хүчтэй тамирчдын нэг бөгөөд түүний далавч мэт агуу нуруу, тэсрэм цээж бол гайхамшиг юм. Дэлхийн хэмжээний тайзнаа Монгол бодибилдингийг харуулаарай!
-
4 May
Улсын аварга шалгаруулах 25 дахь тэмцээн 28,29-нд болно
Улсын аварга шалгаруулах 25 дахь тэмцээн энэ сарын 28,29нд болно. Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулагддаг Бодибилдинг Фитнессийн УАШТэмцээн энэ сарын 28,29-нд УБ паласын РОЯАЛ танхимд болно. Энэхүү тэмцээнээр тив дэлхийн олон улсын чанартай тэмцээнд оролцох эрхийн төлөө тамирчид нийт 8 ангилалын 17 төрлөөр өрсөлдөх юм байна. МБФХолбооны 25 дахь удаагийн УАШТэмцээнийг Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл