Tag Archives: спорт

July, 2016

  • 28 July

    Олимпоос алт хүртсэн тамирчныг 111 сая төгрөгөөр шагнана

    Монголын Жүдо бөхийн холбоо өнөөдөр Бразилийн Рио Де Жанейро хотноо ирэх сарын 05-21-ний өдрүүдэд болох “Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргалаа. Жүдочдын эхний ээлж маргааш 11.00 цагт эх орноосоо мордох бөгөөд өнөөдөр сүүлийн бэлтгэлээ базаажээ. Тамирчдыг үдэх ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж, баг тамирчиддаа амжилт …

  • 27 July

    Улсын начин Ц.Чимэддорж:”Их монгол” Шаравжамц аваргын нэрэмжит барилдаанаас сумын заан цол хүртэж байсан

    Өнөө жилийн наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Цэндзэсэмийн Чимэддоржтой ярилцлаа. -Монгол Улсын начин цол хүртсэнд баяр хүргэе. Улсын наадамд хэд дэх жилдээ зодоглож байна вэ? -Энэ жилийн хүчит бөхийн барилдаан өрсөлдөөн ихтэй, чансаатай боллоо. Нийт 21 аймгийн 300 гаруй сумын бөхчүүд үндэснийхээ баяр наадамд зодоглолоо. Нэгийн даваанд жүдо бөхийн олон …

  • 25 July

    Риогийн Олимпын хотхоныг албан ёсоор нээлээ

    РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /KAZINFORM/. Риогийн Олимпын наадамд зориулсан Олимпын хотхоныг өчигдөр албан ёсоор нээлээ. Тус хотхон дэлхийн өнцөг булан бүрээс ирэх тамирчид болон албаны хүмүүсийг хүлээн авахад бэлэн болжээ. 47 настай, алдарт сагсан бөмбөгчин Жанет Аркейн, Рио-де-Жанейро хотын дарга Эдуардо Пэес болон Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Карлос Нузман нар хотхоныг албан ёсоор нээж тууз хайчилсан байна.  Жанет Аркейн бол уг хотхоны дарга юм. Олимпын хотхон нь 3604 өрөө бүхий …

  • 22 July

    ОУОХ-ын Удирдах зөвлөл Оросын тамирчдын асуудлаар ням гарагт хуралдана

    Оросын баг тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэхээр Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ удирдлага энэ ням гарагт хуралдана. ОУОХ өчигдөр мэдэгдэл хийхдээ “бид Спортын арбитрын шүүхийн /САШ/ шийдвэрт дүн шинжилгээ хийх ёстой” гэв. Оросын тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулахыг хориглосон шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо гаргасныг эсэргүүцэн ОХУ зарга мэдүүлсэн ч Спортын арбитрын шүүх /САШ/ уг шийдвэрийг дэмжжээ. …

  • 20 July

    Рио-2016 олимпийн тугчаар Б.Тэмүүлэн тодорлоо

    Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдыг  үдэн гаргах ёслол өнөөдөр  Чингисийн талбайд  11 цагаас болно. Манай улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг энэ удаагийн олимпид оролцуулна. Тодруулбал 40 тамирчин олимпийн эрхээ тулалдан байж авсан. Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Ингэснээр нийтдээ 42 тамирчин болж буй. Спортын төрлөөр тамирчдын эрх авсан тоог танилцуулья: 1.Жүдо …

  • 18 July

    “Алдар” спорт хорооны 11 тамирчин олимпод оролцох эрхтэй боллоо

    Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхон түүхэн 70 жилийнхээ ойг одтой, хийморьтой угтаж байна. Ирэх сард түүхт ойгоо тэмдэглэх “Алдар”-ынхан Рио-2016 олимпод 10 тамирчин долоон төрлөөр өрсөлдөх эрх авсан бол саяхан дахин нэг нэмэгдэж 11 тамирчин Бразил улсыг зориход бэлэн боллоо. Тухайлбал, марафоны төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Бямбажавт гаргасан амжилтынх дагуу Рио-2016 олимпод оролцох урилга ирүүлжээ. Ингэснээр Монгол Улсаас …

  • 18 July

    “Рио-2016” олимпид оролцох Монголын тамирчдыг энэ сарын 20-нд үднэ

    Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдыг  үдэн гаргах ёслол энэ сарын 20-нд Чингисийн талбайд болно. Манай улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг энэ удаагийн олимпид оролцуулна. Тодруулбал 40 тамирчин олимпийн эрхээ тулалдан байж авсан. Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Ингэснээр нийтдээ 42 тамирчин болж буй. Спортын төрлөөр тамирчдын эрх авсан тоог танилцуулья: 1.Жүдо …

  • 13 July

    Ч.Санжаадамба Улсын аварга болж, Р.Пүрэвдагва Улсын арслан боллоо

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 1024 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба 10 даван түрүүлж Улсын аварга боллоо. Ийнхүү олон жил цол ахина хэмээн наадамчин олон итгэж явсан Ч.Санжаадамба заан цолоо дөрөв баталсны эцэст Улсын аварга боллоо. Тэрбээр 10-ын даваанд нутгийн …

  • 11 July

    Португальчууд ялалт байгууллаа

    ЕАШТ Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ялалт байгууллаа. Тэд өнөө өглөө нутгийн эзэд болох Францын шигшээ багийг нэмэлт цагт Эдерийн хийсэн цорын ганц гоолын ачаар буулган авч түүхэндээ анх удаа Европын аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ. Тэмцээний найм дахь минутад Пойеттэй мөргөлдөж баруун гуяныхаа бүдүүн булчинд гэмтэл авсан Роналду хэсэг хазагнаж алхасан ч гэлээ тоглолтыг үргэжлүүлэх боломжгүй нь ойлгомжтой болж 25 …

  • 2 July

    МУГТ Ж.Нарантунгалаг өнөөдөр тулалдана

    Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, МУГТ Ж.Нарантунгалагийн ээлжит тулааны тов гарсан. Тэрээр URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппиний тамирчин Эрик Келлитэй БНХАУ-д өнөөдөр оройн 18:00 цагаас тулалдана. Э.Келли мэргэжлийн дэвжээнд 14 удаа тоглохдоо 12 ялж, хоёр ялагдсан амжилттай. UFC холбооны 70.3 кг-ын анхны аварга Ж.Пүлверийг 2012 онд ялсан нь карьерынх нь хамгийн том …

  • 1 July

    “Чингис хаан” гран-прид 13 орны жүдоч өрсөлдөнө

    Жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болох гэж байна. Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Азарбайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словани, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг …

June, 2016

  • 30 June

    М.Анхцэцэг түүхэн амжилтын эзэн боллоо

    Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцохдоо огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарсан билээ. Жин тус бүрт чансаагаараа тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар өрсөлддөг тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон анхны Монгол туйванч болсон нь тэр. Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгажээ. Ийнхүү “Рио-2016” …

  • 29 June

    А.Мөнх-Эрдэнэ, Б.Нэмэхбаяр нар Хөлөнбуйрт түрүүлжээ

    БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 11 бөх барилдсанаас 9 бөх нь медалийн төлөө өрсөлдөж 1 хүрэл, хошой алт, 3 мөнгөн медаль хүртжээ. 57 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Алтансүхийн Мөнх-Эрдэнэ алт,  ҮБТДС-ийн бөх Дамдингийн Балжинням мөнгө, …

  • 28 June

    “Чингис хаан гранпри” ирэх сарын 1-нд эхэлнэ

    Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн дөрөв дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон тус тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно. Өнөөдрийн байдлаар тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Харин манай …

  • 27 June

    Хөлөнбуйрын тэмцээнд манайхаас 17 бөх оролцож байна

    2016 оны зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод болох насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж байна. Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 58, 63, 69, 75 кг-ын жингийн ангилллаар болох тус тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ-ын бөхчүүд өрсөлдөнө. Тус тэмцээнд манай …