Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын 25-нд нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Монголын сумо бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нь “Макүчи” зиндааны сумоч Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан гэх мэдээлэл Японы төдийгүй Монголын хэвлэл мэдээлэл, интернет орчинд цацагдаж, олны анхаарлыг татаж …
Tag Archives: спорт
November, 2017
-
24 November
А.Батцэцэг 23 хүртэлх насны ДАШТ-ий анхны медальтан боллоо
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байна. Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн. Эхний өдөр монголын дөрвөн бүсгүй зодоглосноос 58 кг-ын жинд 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, …
-
18 November
Харүмафүжи Д.Бямбадоржийг гүтгэсэн үү?
Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг толгой руу нь пивоны шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн гол шуугиан байлаа. Эл явдалд Японы болон дэлхийн томоохон хэвлэлүүд Харүмафүжи Д.Бямбадоржийг буруутгасаар өнөөдрийг хүрч байгаа. Харин өчигдрөөс эхэлж Японд энэ асуудалтай холбоотой шинэ шуугиан дэгдэж хэргийн буруутнаар Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката нарыг буруутгаж эхэлжээ. Тухай …
-
10 November
Н.Төгсцогт: Лас Вегаст очиж тулалдах л үлдлээ
Сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа энэ сарын 18-нд хийх гэж байна. Тэрбээр KING TUG хэмээх дэвжээний нэртэй тулалддаг бөгөөд мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ. Энэ удаад Филиппиний боксчин Хармонито Дела Торретэй учраа таарлаа. Түүний өрсөлдөгч болох 23 настай “Алх” …
-
8 November
П.Моломжамц Дэлхийн хошой аварга боллоо
2017 оны 11-р сарын 02-ны өдрөөс 11-р сарын 5-ны өдрийн хооронд ОХУлсын Мосвка хотноо WPC, WRPF холбоонуудаас зохион байгуулсан “ДЭЛХИЙН ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА” шалгаруулах XXXIV дэх удаагийн наадам амжилттай болж өндөрлөсөн байна. Тус наадамд ХХБанкны ажилтан, Монгол Улсын начин, Пауэрлифтингийн спортын Ази тивийн хошой аварга, Олон улсын хэмжээний мастер Пагваансүрэнгийн Моломжамц үнэмлэхүй амжилт үзүүлж, 2 Алт, 1 Мөнгөн медаль хүртэн “ДЭЛХИЙН ХОШОЙ …
-
7 November
Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг 2017 оны гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын 6-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Энэхүү наадам нь нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, …
-
6 November
Г.Угалзцэцэг: Бодибилдинг, фитнессээр хичээллэснээр хүн улам л залууждаг
Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г. Угалзцэцэгтэй ярилцлаа. -Юуны өмнө танд дэлхийн гурван удаагийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсонд баяр хүргэе? -За баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж байна. -Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдсан. Үүний дараагаар Олон улсын тэмцээн Хятад улсад болж охин тань …
-
2 November
“Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ын шигшээ тэмцээн болно
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ыг 2017 оны гуравдугаар сараас эхлэн спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн …
-
2 November
Д.Дагвадорж аваргын дүү сумод барилдана
Сумогийн их аварга Д.Дагвадоржийн том ах Д.Сугарын хүү сумо бөхөд барилдахаар болсон бололтой. Тодруулбал, Д.Дагвадорж аварга фэйсбүүк хуудасраа дамжуулан, “За дүү минь их сумогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнэ ээ. Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай! Ах нь долоон жил сумо бөх үзсэнгүй ээ! Одоо чамайг харна! Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин …
-
1 November
Цахилгааны хөнгөлөлтөд 130 мянга гаруй айл өрх хамрагдана
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан. Үүний дагуу өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, хоёр тарифт тоолууртай айл өрх ирэх …
-
1 November
Д.Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Г.Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв. Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 …
-
1 November
Д.Сумъяад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 сарын 25 ны 39 дугаар зарлигаар МУГТ Жудо бөхийн Дэлхийн Аварга Олимпийн Их наадмийн мөнгөн медальт Д. Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол Мөн Жудо бөхийн 2017 оны Дэлхийн Аваргын хүрэл медальт Г. Одбаяр Б . Мөнгөнчимэг нарт Монгол Улсын гавъяат тамирчин цол тус тус олгов. Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. …
-
1 November
Өнөөдөр Д.Сумъяад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол өнөөдөр 11.40 минутад Төрийн оронд болох гэж байна. Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилддаг. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл (2012, 2013), 2015 оны ДАШТ-ий хүрэл, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөнгөн …
October, 2017
-
28 October
Есдүгээр сарын шилдэг тамирчин Д.Батсүрэн шагналаа гардаж авлаа
Монголын үндэсний олимпийн хорооноос тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчаар Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин болсон билээ. Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн дэх анхны эрэгтэй …
-
28 October
MУГТ Г.Одбаяр алтан медаль хүртлээ
Жүдо бөхийн Их дуулга “Абу Даби-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-д МУГТ Г.Одбаяр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Мусо Могушковыг юүко, базари, иппон үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн эзэн болов. Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Италийн жүдоч Фабио Басилег цэвэр ялсан. Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Бельгийн Ван Тичелттэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл