Tag Archives: спорт

December, 2017

  • 26 December

    Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 50 мянган ам.доллар хүртэнэ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрөгч долоо хоногт жин тус бүрийн шинэчилсэн чансааг гаргасан. 2017 онд хамгийн олон оноо цуглуулсан тэргүүн 14 жүдочдод 50 мянган ам.долларыг олгодог. Тэгвэл энэхүү мөнгөн шагналыг манай жүдочдоос М.Уранцэцэг\48 кг\, Д.Сумъяа \57 кг\ нар хүртэх юм. Тэд хоёр жил дараалан жиндээ тэргүүлж, энэхүү шагналыг хүртэж байна. Мөн Д.Сумъяа чансааны оноогоо 7132-д хүргэж, рекорд амжилтын эзэн …

  • 26 December

    Серена Уиллиамс эргэн ирэв

    Шинэ охиноо өлгийдөж аваад ердөө дөрөвхөн сар болж байгаа талбайн теннисний домогт тамирчдын нэг Серена Уиллиамс ирэх долоо хоногт Абу Даби хотноо явагдах тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр найман долоо хоногтой бие давхар байхдаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм. Серена өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээсээ хойш талбайд гараагүй бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард охин Алексис Олимпиа Оханианыг төрүүлсэн …

  • 25 December

    “Пёончан 2018” Өвлийн Олимп эхлэхэд 46 хоног үлдлээ

    Ирэх оны 2-р сарын 9-ний өдөр Өмнөд Солонгосын Пёончан хотноо эхлэх “Пёончан 2018” Өвлийн Олимпийн тасалбарын 60 хувь нь зарагдсан талаар өчигдөр Олимпийг зохион байгуулах хорооноос зарлажээ. Тодруулбал 1.07 сая тасалбараас 655,500-г дотоодын болон гадаадын үзэгчид аль хэдийн худалдаж авсан байна. Пара Олимпийн хувьд 37 хувь буюу 220,000 тасалбараас 81,000 ширхэгийг зарсан ажээ. 2014 онд ОХУ-ын Сочи хотод болсон Өвлийн Олимпод үзэгчдэд …

  • 22 December

    Бид мартсан Бөртэ чонууд

    Монгол Үндэсний Олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно 2017 наадам болж өндөрлөлөө. Энэ жил амжилттай, одтой байсан тамирчид маань Бөртэ чонын эзэн болж, баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж харагдав. Д.Сумьяа мундаг байсан. Д.Отгондалайгийн амжилттай ч маргах юм алга. Тэгээд ч спортын сэтгүүлчдийн саналыг үндэслэж, Бөртэ чонын эзэнг тодруулдаг учраас энэ жил хамгийн одтой хиймортой байсан нь л цомын эзэн болох …

  • 20 December

    Дэлхийн аварга П.Орхонд гурван өрөө байрны түлхүүр гардуулжээ

    Гавьяат тамирчин П.Орхонд Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс “Алтан соёмбо” шагнал болон “Sunshine vilage” хотхонд байрлах 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүр гардуулсан байна. Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчин П.Орхон Францын Парис хотноо чөлөөт бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. Түүний гаргасан өндөр амжилтыг Монголын төр засаг үнэлж …

  • 19 December

    М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй

    Монгол улсад Хүндийн өргөлтийн спорт үүсэж хөгжөөд нэгэн жаран улиран одсон байна. Монголын хүндийн өргөлтийн холбооны тамирчид хоёрдахь жаран буюу эхний жилээ л түүхэн амжилт үзүүлж Дэлхийн аваргаас Анхны хүрэл медалийн болзол ханган удаах 60 жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг билэгдсэн түүхэн он боллоо. АНУ-ын Анахэйм хотноо зохион байгуулагдсан хүндийн өргөлтийн ДАШТ-д шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, тамирчин М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан …

  • 19 December

    Коби Брайантын 8, 24 номерыг мөнхөллөө

    Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог байсан, сагсан бөмбөгийн од Коби Брайант өнөөдөр талбайгаа үдэж, түүний 8, 24 хоёр номерыг мөнхлөх ёслол болсон. Ёслол Лос-Анжелесын Staples Center-т болсон аж. Түүний ёслолд баг хамт олон нь, дасгалжуулагч, эхнэр хүүхэд, шүтэн бишрэгчид нь гээд олон хүн оролцсон юм. Өдгөө 39 настай Коби ёслолын үеэр “Би өнөөдрийг хүртэл өглөө эрт …

  • 19 December

    Японд морин уралдаан хөгжиж байна

    Морин уралдааны спорт Араб, Хойд Америк болон Европт хамгийн их хөгжсөн билээ. Тэгвэл сүүлийн үед Япон улс энэ салбарт хүч түрэн орж ирэх болжээ. Японы Морин Уралдааны холбооноос “2016 онд манай улс 50,000 орчим уралдааны морьтой болсон ба зургаан сая гаруй хүнийг татаж чадсан” хэмээн мэдээлсэн. 2015 онд бооцооны сан өсч 22.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Морин уралдааны дасгалжуулагч Мицу …

  • 18 December

    Д.Сумъяа “World Masters” 4 удаа түрүүлсэн анхны жудоч боллоо

    Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээн өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэллээ. 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 46 орны 212 жүдоч өрсөлдөх бөгөөд жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх урилгаар оролцдогоороо онцлогтой. Тус тэмцээнд манай улсаас есөн жүдоч уригдсан. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болоход манай жүдочид хоёр алт, …

  • 11 December

    Х.Хатанбаатар:Оюуны спортын 46 дахь тэмцээндээ амжилттай оролцож 760 медаль хүртлээ

    Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдсон 100 мянган долларын шагналын сантай  оюун ухааны олон улсын тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спортын тэмцээнд өрсөлдсөн юм. Тус тэмцээнд  шалгарсан 320 тамирчидтай  насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын  амжилт Гиннесийн номонд бичигдэхээр болжээ. Энэ тухай Монголын Оюун Ухааны …

  • 11 December

    О.Гүндэгмаа Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    Япон улсад буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 10 дахь удаагийн тэмцээнд 27 орны нийт 407 тамирчин өрсөлдөж байгаа бол манайхаас 28 буудагч цэц сорьж байгаа. Өчигдөр тэмцээний хийн гар бууны 25 метрийн дасгалд “Бээжин -2008” олимпийн наадмын мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн юм.

  • 11 December

    Зовлого зовохоос зорилго мохохгүй

    Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр албан ёсоор зодог тайлсан ч түүнтэй холбоотой бусдыг гэмтээсэн хэрэг одоо болтол намжаагүй. Түүнийг хэвлэлүүд янз бүрээр бичиж байгааг ч өнөөдрийн өндөрлөгт хэрхэн хүрснийг тодруулсангүй. Харүмафүжи 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. Уугуул нутаг нь Говь-Алтай аймгийн Чандмань сум. “Исэгахама” дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70, гадаадын тав, Монголын гурав …

  • 8 December

    Манай залуус тэргүүлж хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ өнөөдөр Ираны нийслэл Тегеранд эхэллээ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Монголын залуучуудын шигшээ баг “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтсан. Тэгвэл манай залуучуудын “Хийморь” клуб өнөөдөр урамтай сайхан барилдаж, Унгарыг 6:4-өөр, …

  • 7 December

    Манай тамирчид Гиннесийн номонд бичигдэхүйц амжилтыг үзүүллээ

    Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдох 100 мянган долларын шагналын сантай тэмцээнд сантай тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид оролцож байна. Манай баг тамирчдаас дэлхийн чансааны ОУ-ын их мастерууд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спортын тэмцээнд өрсөлдөж байна. Тус тэмцээнд Хятадын мянган тамирчдаас шалгарсан 320 тамирчидтай өрсөлдөж одоогийн байдлаар манай тамирчид гурван дээд амжилтыг шинэчилж, …

  • 5 December

    ОУ-ын их мастерууд 100 мянган долларын төлөө өрсөлдөнө

    Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдох 100 мянган долларын шагналын сантай тэмцээнд сантай тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид оролцох болжээ. Тус тэмцээнд Хятадын  мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдөх аж. Манай баг тамирчдаас дэлхийн чансааны ОУ-ын их мастерууд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спртын тэмцээнд өрсөлдөхөөр боллоо. Тамирчиддаа амжилт хүсье.