Tag Archives: спорт

May, 2017

  • 31 May

    “Мазаалай цом-2017” бартаат замын тэмцээн амралтын өдрүүдэд болно гэв

    Дэлхийд нэн ховордоод буй мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Мазаалай цом-2017” тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах “Мазаалай цом-2017” бартаат замын тэмцээн 2017 оны зургадугаар сарын 3, 4-ны 09:00 цагт Морингийн даваанд зохион байгуулагдах юм. Тус тэмцээн: • Сонирхогчийн ангилал буюу ТR1 • Мэргэжлийн ангилал буюу …

  • 30 May

    МУГТ М.Уранцэцэг Ази тивийн хошой аврага боллоо

     Энэ сарын 26-28 өдрүүдэд Хонг-Конг улсад зохион байгуулагдсан Жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Цагдаагийн Ерөнхий газрын  “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин  цагдаагийн дэслэгч М.Уранцэцэг  эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд алтан медаль хүртэж, Ази тивийн хошой аварга боллоо.

  • 29 May

    Б.Жанчивдорж жудо бөхийн Ази тивийн АШТ-нээс хүрэл медаль хүртлээ

    Энэ сарын 26-28 өдрүүдэд Хонг-Конг улсад зохион байгуулагдсан Жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ, Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Жанчивдорж-100 кг-ийн жинд барилдаж хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнээс Монгол улсын Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид нийт 1 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль авч багийн нийлбэр дүнгээр …

  • 27 May

    БХЯ-наас хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэгт 6 сая төгрөгийн хандив гардуулав

    Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч “Би эх орныхоо төлөө штанг өргөдөг” хэмээн гадны улсын саналыг хүлээж аваагүй тамирчин бол “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэг. Түүний дүү 16 настай М.Номин-Эрдэнэ өнгөрөгч оны 9 дүгээр сарын 22-ны өдөр их хэмжээгээр түлэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан олон нийтийн санаачлагаар “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аяныг 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл …

  • 24 May

    Спортод ээлтэй “Алтан Дорнод Монгол” АНУ-д оффистой боллоо

    “Алтан Дорнод Монгол” группын захирал Т.Ариунболд спортод элэгтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүнийг залуу үеийн тамирчиддаа санаа сэтгэл тавин, захыг нь мушгин суудаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Тус компаний дэргэдэх Алтан Дорнодын Дайчид клуб нь сагсан бөмбөг, бөх, боксын төрлийн тамирчдыг илүүтэй дэмжиж, хамтран ажилладаг. Үүний нэгээхэн тод жишээ бол Архангай Алтан Дорнодын Дайчид” баг билээ. Тус баг нь Үндэсний супер лиг 2016 оны аварга болсон чансаа өндөртэй баг. Мөн …

  • 24 May

    Herbalife ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ амьдралыг ямагт дэмжинэ

    Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” боллоо. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхтэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, Монголчууд төдийгүй олон улсын гүйлтийн тамирчид оролцдог уг тэмцээн 20 мянга гаруй хүнийг хамарсан нийтийн биеийн тамир, спортын томоохон наадмыг Herbalife компани гурав дахь …

  • 24 May

    Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдлоо

    “Дэлхийн Бадминтоны Холбоо зөвлөлийн 7 гишүүнийг шинээр томилов“ Дэлхийн Бадминтоны Холбоо нь Австралийн Gold Coast-д болсон ээлжит хуралдаанаар зөвлөлийн 7 гишүүнийг шинээр, мөн 11 гишүүнийг улируулан дахин сонгов. “Имарт” болон “Скайтел” компанийн ТУЗ-ын дарга, Монголын үндэсний олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч, “Монголд та хэрэгтэй” ТББ үүсгэн байгуулагч Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Маркетинг хариуцсан Дэд даргаар сонгогдлоо. Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн бүхэлдэхүүнд шинээр орж буй …

  • 16 May

    “УЛААНБААТАР МАРАФОН – 2017” энэ сарын 20-нд болно

    “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 25 мянга гаруй иргэдийг хамруулсан арга хэмжээний нэг болоод байна. …

  • 10 May

    Д. Отгонхүү Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

    Рэд Фокс Эльбрус-2017 (Red fox Elbrus Race-2017) тэмцээний өндөр уулын гүйлтийн классик ангилалд Монгол улсын тамирчин тэргүүн байр эзэллээ. Эльбрус оргилыг (3780-5642м) эзлэх өндөр уулын гүйлтийн (skyrunning) олон улсын энэхүү тэмцээнд нийт 12 орны 350 тамирчин оролцсоноос Монголоос UB hiking club-ийн гишүүн Д. Отгонхүү оролцож тэргүүн байрын эзэн боллоо. Ийнхүү тэрээр анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Д. Отгонхүү уг …

  • 2 May

    “Дөл” тэмцээний шилдгүүд тодорлоо

    Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох зорилгоор 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтад …

April, 2017

  • 29 April

    Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

    Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Цэргийн насны болон өсвөр насны иргэдийн дунд эх оронч үзэл, хүмүүжил олгох” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2000 гаруй ахлах ангийн сурагчид оролцжээ. Үүнээс хоёрдугаар шатанд …

  • 27 April

    Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний 2-р шатны шалгаруулалт болно

    Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний талаар НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ. Тус тэмцээний зорилго нь Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршино. Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн …

  • 24 April

    “Дуулиан 2020” заалны хөл бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөлбөмбөгийн холбоо, “Их Талын Дуулиан ТББ” болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар хамтран Нийслэлийн аварга шалгаруулах “ДУУЛИАН-2020” заалны хөлбөмбөгийн 11 дэх удаагийн тэмцээний Финалын тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, нийтийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, …

  • 18 April

    “Ирээдүйн Мистер 2017” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

    Ирээдүйн мистер-2017 тэмцээн 2017 оны 4-р сарын 15-ны бямба гарагт 15:00-21:00 цагийн хооронд Corporate Convention center-т амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд нийт 45 клубын 142 тамирчин 10 ангилалд хуваагдан өрсөлдөж Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд боллоо. 1. Бодибилдингийн 65кг жингийн ангилалд: 1-р байр Алтан медаль – Н.Хүрэлбат /голдс жим/ 2-р байр Мөнгөн медаль – Б.Цэрэнбат /Алдар спорт хороо, …

  • 14 April

    “Ирээдүйн Мистер 2017” хотын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно

    “Ирээдүйн Мистер 2017”- 21 дэх удаагийн бодибилдингийн хотын аварга шалгаруулах тэмцээн “Корпорейт Конвейшн центр” төвд 2017 оны 04-р сарын 15-ны Бямба гарагт 15:00 цагт болно. Тус тэмцээнийг 29 жилийн түүхтэй Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо: Эв нэгдэл Спорт-Олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэн сурталчлах. Бодибилдинг Фитнессийн спортоор сонирхон хичээллэгч шинэ залуу үеэ дэмжих, тэднийг ирээдүйн нэр алдартай тамирчин болох үүд хаалгыг нээж өгөх. …