Tag Archives: танин мэдэхүй

January, 2015

  • 23 January

    Заяаны ханьтайгаа учирснаа хэрхэн мэдэх вэ?

    Заяаны хань буюу Англиар twin flame гэгдэх сүнсний нөгөө хэсэгтэй учирсан эсэхээ хэрхэн мэдэх аргуудыг танилцуулья. Сүнсний холбоосын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  ихэр сүнс, хос дөл, дотно сүнснүүдийн талаар нийтлэлийг уншаарай. Дэлхий ертөнц энергийн түвшинд өөрчлөгдөж буйтай холбогдуулан заяаны учралууд олноор тохиох болжээ. Олон олон хос дөл буюу нэг сүнсний эрэгтэй, эмэгтэй хоёр тал нэгэн зэрэг төрж, бие биентэйгээ …

  • 22 January

    Нуугдсан файлыг хялбар аргаар хэрхэн харж болох вэ?

    Таньд хааяа нуугдсан фолдер юмуу файлаа хайж олох амаргүй үе тулгардаг уу? Тэгвэл таньд 3 төрлийн үйлдлийн систем дээр нуугдсан файл олох аргыг хүргэж байна. Дараах зааврын дагуу хийгээрэй. 1. Хэрэв та Windows XP хэрэглэдэг бол: 1. Зүүн доод булан дахь Start товчийг дарна 2. Control Panel цэсийг дарснаар тус цонх нээгдэнэ. 3. Дараах 2 аргын аль нэгийг сонгон Folder options цонхыг нээснээр та нуугдсан файлаа харах болно. …

  • 16 January

    PR менежмент гэж юу вэ?

    Пи Ар нь (Public Relations) буюу “Олон нийтийн харилцаа” хэмээх англи үгнээс гаралтай нэр томъёо болно. PR-ыг эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн байгууллагын баримт бичигт янз бүрээр тодорхойлсэн байдаг. Их Британийн Олон нийтийн харилцааны институтын (IPR) баримт бичигт “PR бол байгууллага болон олон нийтийн хооронд харилцан ойлголцол, сайн харилцаа тогтоох, түүнийг дэмжихэд чиглэгдсэн тодорхой төлөвлөгөөний дагуу тасралтгүй үргэлжлэх хүчин чармайлт мөн” …

  • 13 January

    Сэтгэлийн нүд сургамжит өгүүллэг

    Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд …

  • 13 January

    Кентаврууд амьдарч байсан ул мөр олджээ

    Эртний үлгэр домогт гардаг Кентаврууд хэмээн хүн цээжтэй морин бөгстэй амьтад ын тухай их яригддаг билээ. Гэтэл энэхүү гаж гэмээр хөгжилтэй амьтад МЭӨ 1-р мянганы үед амьдарч байсан тухай сонирхолтой баримт саяхан олдсон ажээ. Баруун Сахарын Эль-Аюм гэх газрын орчимд хийсэн археологийн судалгааны олдвор бүх эргэлзээнд цэг тавьсан байна. Эндээс арав гаруй кентаврын араг яс олдсоны зарим нь маш сайн хадгалагдсан …

  • 13 January

    Японд цалинтай амралтаа заавал эдлэхийг хуульчилна

    Японы парламентад ажил дээрээ олон цагаар саатаж, цалинтай амралтаасаа татгалздаг хүмүүсийн амьдралыг зохицуулах хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Японы хуулиар ажилтан жилдээ 10-20 хоног цалинтай амралт эдлэх эрхтэй боловч олон хүн амралтаа эдлэх хүсэлт гаргадаггүй гэнэ. Түүнчлэн дэндүү олон цагаар ажилласнаас туйлдаж ядрах нь үхлийн нэг шалтгаан болдог тул үүнийг илэрхийлдэг “karoshi” хэмээх ойлголт бий болжээ. Хуулийн төсөлд өгүүлснээр ажил олгогчид …

  • 12 January

    “Мисс & Мистер” сонирхогчдын тэмцээн бүртгэлээ авч эхэллээ

    Нийгмийн хариуцлагаа ухамсарлан  бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа клуб бол “Голден жим”. Үргэлж шинийг илэрхийлж, үйлчүүлэгчиддээ шинэлэг бүхнийг мэдрүүлдэг тус клуб нь дөрвөн салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.  Үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж, олон уралдааныг зарлан ялагчдад авто машин бэлэглэдэг. Тэгвэл энэ удаад тус клубын хамт олон  “Сонирхогчдын Мисс Мистер” тэмцээнийг зарласан билээ. Энэхүү тэмцээний бүртгэл …

  • 12 January

    Автобусны чиглэл, цагийн хуваарыг гар утсаараа харах боломжтой болно

    Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд нийтийн тээврийг энэ оноос “ухаалаг” буюу цахим системд шилжүүлэх ажлыг хийж байгаа билээ. Уг ажлын хүрээнд нийтийн тээврийн том оврын автобуснуудад GPS суулгах, цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхээр бол сон байна. Ингэснээр иргэд автобусанд суухдаа тасалбар түгээгчтэй харилцах бус картаар тооцоогоо хийх, гар утсаараа автобусны хуваарь, чиглэлийг харах зэрэг олон давуу тал …

  • 9 January

    Нэгдүгээр сар “Гарааны сар” уриатайгаар эхэллээ

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон юм. 2015 онд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр сарыг “Гарааны сар”, хоёрдугаар сарыг “Хайрын сар”, гуравдугаар сарыг “Спортлог сар”, дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар”, тавдугаар сарыг “Ногоон сар”, зургаадугаар сарыг “Хүүхдийн сар”, долдугаар сарыг “Өв соёлын сар”, наймдугаар …

  • 9 January

    Чингис хааны бунхныг олоход ойрхон байна

    Их Монгол Улсын удирдагч 1227 онд 72 насандаа гэнэтийн өвчний улмаас таалал төгссөний дараа түүнийг хаана оршуулсан нь өнөө болтол тодорхойгүй байгаа билээ. Харин  сайн дурын археологичдийн тусламжтайгаар Монголын анхны эзэн хааны бунхныг олоход тун ойрхон байна гэж эрдэмтэд үзэж байна. Чингис хааныг оршуулсан байх магадлалтай газар нутгийн хиймэл дагуулын 84 мянган зураг дотроос 10 мянга гаруй сайн дурынхан археологийн …

  • 9 January

    “Монголын зохиолчдын эвлэл”-ийн байгууллага өнөөдөр 86 нас хүрч байна

    1929 оны 1 дүгээр сарын 9-ны энэ өдөр нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх зэрэг төлөөлөгчид өнөөгийн “Монголын зохиолчдын эвлэл”-ийг санаачлан үүсгэн байгуулж байсан билээ. Тэрбээр өнөөдөр 86 нас хүрч байгаа энэ түүхт өдөр Улсын Филорманы их танхимд “Алтан өд-2014” наадмыг нэр төртэйгээр зохион байгуулж байна. Тус наадам яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын …

  • 8 January

    “Юмхнаар юм хийх арга” (фото)

    Гарын доорх материал ашиглан өөрсдийн цэцэрлэгт хүрээлэнгээ өвөрмөцөөр хэрхэн чимэглэж болохыг та бүхэнд сонирхуулъя.

  • 8 January

    Бохины ашиг тус болон хор хөнөөл

    Бид бодохдоо бохийг Америкийн орчин үеийн нээлт гэж үздэг. Зарим талаараа энэ нь үнэн л дээ. Олон мянган жилийн туршид хүмүүс резин болон модны давирхайг зажилсаар иржээ. Жишээ нь Мексикт индианчууд удаан хугацаанд зажилагддаг Sapodilla модны давирхайг хэрэглэдэг байсан байна. 1850 онд Америк, Мексик улсын хооронд Texas мужийг булаалдах дайн болжээ. Antonia Lopez de Santa Ana гэдэг генерал Мексикийн армийг …

  • 7 January

    2014 онд гэмт хэргийн нөхцөл байдал, тоо баримт

    Улсын хэмжээнд 27318 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 7,7 хувиар өссөн байна. Харин захиргааны зөрчил 681222 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 12,4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.  Захиргааны зөрчлийн улмаас 621628 иргэн, 50 албан тушаалтан, 1561 байгууллага, аж ахуй нэгжид нийт 5,3 тэр бум төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.  Мөн цагдаагийн байгууллагад 2014 онд 455265 гомдол, мэдээлэл, …

  • 5 January

    2014 онд 221 амьтныг шинээр нээжээ

    Эрдэмтэд 2014 онд амьтны 221 шинэ төрөл зүйлийг шинээр нээжээ. Калифорнийн их сургуулийн байгалийн шинжлэх ухааны тэнхимээс энэ талаар мэдээлсэн байна. Шинжлэх ухаанд шинэ амьтан нээгдэх нь ердийн үзэгдэл ч сүүн тэжээлтэн амьтан шинээр нээгдсэн нь яриангүй онцлох үйл явдал юм. Шинээр нээгдсэн амьтдын дийлэнх буюу 110 зүйл нь шоргоолжны төрөлд хамарч байгаа бол 28 нь загас, 25 нь загас …