Өнөөдөр байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд энэ жил НҮБ-аас “Байгалийн амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг таслан зогсоох цаг нь болжээ” уриатайгаар тэмдэглэж байна. БОНХАЖЯ-наас эл өдрийг “АНХААРАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ” уриан дор МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Степ форвард хөтөлбөр, Лондонгийн амьтан …
Tag Archives: танин мэдэхүй
March, 2015
-
2 March
Эмэгтэй хүн бүрийн заавал унших номнууд
“Ном бол халаасанд багтдаг цэцэрлэгт хүрээлэн юм” гэсэн Хятад хэлц бий. Сайхан хөгжим, сайхан ном, сайхан уран зураг гурваас илүү хүний сэтгэлзүйд гайхалтай нөлөөлж чадах зүйл гэж үгүй гэлцдэг. Энэхүү жагсаалтад сонгодог зохиол, хүний хөгжил, түүх, танин мэдэхүйн сэдэвтэй зэрэг төрөл жанрын номнуудыг багтаасан байгаа. Дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой номнуудад тооцогддог сонгодог бүтээлүүдийг юун түрүүнд нэрлэх …
February, 2015
-
27 February
Төгрөг, Доллар, Алтны хадгаламжийн аль нь ашигтай вэ? Эсвэл Хувьцаа юу?
Хүмүүс мөнгөө аль болох хурдан өсгөхийг хичээдэг. Энэ талаараа бидэнд ирүүлдэг асуултуудыг нэгтгэн бид тус бүрд нь хариулт өгч байна. 1.Мөнгөө өсгөх ямар ямар хувилбарууд байдаг вэ? Мөнгөө яаж өсгөх вэ, Мөнгөө өсгөх арга зам Хүмүүс мөнгөө өсгөх доорх нийтлэг хэлбэрүүд байна. Банкинд мөнгөө хадгалуулах Хувьцаа худалдан авах Хувиараа бизнес эрхлэх Үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэлбэрүүдээр өсгөж байна. Банкинд …
-
21 February
Өмнөговийн охидоос Амазончуудын ДНК илэрснийг “баталжээ”
Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингисийн супер ген байсан. Монголчуудын эзэлж байсан улс орны эрчүүдийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, удмаа дагадаг хүчирхэг амьдрах чадвартай ген монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингисийн ген гэж нэрлэдэг юм байна. Энэ сенсаци намжиж амжаагүй байхад …
-
13 February
Г.Пүрэвбат: Согтохоороо омогтой болдог хүн урьд төрөлдөө асур явжээ
Г. Пүрэвбат: Орчлон хорвоо тэр аяараа амьд зүйлсийн хэлхээ юм шүү -Ямар үед сүнс төрлөө олохгүй уддаг вэ? -Сүнс төрлөө олохгүй удах нь маш муу. Зарим хүн үхсэнээ мэддэггүй, огт итгэдэггүй. Өөрийгөө мөнх хэмээн баримталсан аймшигтай атгаг буюу үнэмшилд эзлэгдээд үхлийн тухай ямар ч бэлтгэл ойлголт байхгүй, зуурдад хэдэн мянган жилээр гацдаг тохиолдол бий. Энэ бол аймшиг. Орчлонд бясалгалаараа гацдаг тохиолдол …
-
11 February
Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, түүний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран гүйцэтгэж буй Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болсныг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Монгол хэлний цахим их тайлбар толь бүтээх ажлын явцын талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд …
-
9 February
Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
02 сарын 10 хэмээх энэ өдөр Монголын утга зохиолын сор болсон 2 гайхалтай уран бүтээлч мэндэлж байжээ. Эдүгээ бидний дунд байхгүй ч хийж бүтээсэн зүйл, туурвисан уран бүтээлүүдээрээ ард түмний сэтгэлд үлдсэн Монгол улсын төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойном /1936-1979/, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч Очирбатын Дашбалбар /1957-1999/ агсан хоёр энэ өдөр мэндэлжээ. Энэхүү монголын …
-
9 February
Монголд визгүй зорчих 42 орон
Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор манай Засгийн газрын зүгээс гадаадын нэлээдгүй улсыг визээс чөлөөлж иргэд нь ямар нэг чирэгдэлгүйгээр шууд зорин ирэх боломжоор хангадаг. Энэ жилийн хувьд гадаадын 42 орны иргэд аялал жуулчлалын шугамаар Монгол Улсад визгүй зорчих эрхтэй юм байна. 1 Австри- Бүгд Найрамдах Австри Улс /Republic of Austria/ 2 Андорра-Андоррагийн Хант Улс Â /Principality of …
-
8 February
Өнөөдөр олон улсын “пиццаны баяр”-ын өдөр тохиож байна
Өнөөдөр олон улсын “пиццаны баяр”-ын өдөр тохиож байна. Бид өдгөө пиццаг амтархан идэх дуртай хоолны цэсэндээ хэдийнээ оруулсан. Тэгвэл уншигч та бүхэндээ пицца үүссэн түүхээс хүргье Пицца нь бусад хоол хүнс шиг анхнаасаа тийм ч алдартай байгаагүй байна. Пиццаг анх зохиосон байж болох улс орнуудыг маш олноор нэрлэдэг ч гэлээ нэрнээс нь авч үзвэл анх Италид үүссэн гэж ихэнх хүмүүс …
-
8 February
Оюутнуудад тустай топ сайтууд
www.slideshare.net – Хэн нэгэн найзынхаа өмнө нь бэлдэж байсан бие даалт, хичээлийн лекц зэргийг та энэхүү сайтаас чөлөөтэй үзэж, мөн өөрийнхөө бэлтгэсэн даалгавар, бие даалтын ажлаа ч байршуулах боломжтой. www.prezi.com – Энгийн нэгэн Microsoft Office Power Point ашигладаг уйтгартай хэв маягаа эвдэн сонирхолтой байдлаар персэнтайшнээ бэлдээрэй www.studymode.com Долоо хоногт л 10 эсээ бичих шаардлагатай тулгардаг оюутнуудын хувьд зарим ишлэл, санааг …
-
7 February
Эмэгтэйн хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий
Бэр болоход үл зохих нас гэж байдаг ажээ. Энэ талаар бурханч лам Г.Пүрэвбат ийн ярьжээ. Хулгана жилтэй эмэгтэй 17, 18, 26, 27, үхэр жилтэй эмэгтэй 14, 16, 18, бар жилтэй эмэгтэй 17, 22, 26, 30 насандаа айлд бэр болж очих хэрэггүй. Эдгээр заасан насанд гэрлэвэл аж амьдрал, ажил үйлс, ирээдүй хойчид нь сайнгүй төдийгүй элдэв саад бэрхшээл, гай тотгор, ихтэй …
-
4 February
Танд ямар цэцэг ээлтэй вэ?
Анхилам үнэртэй, гоёмсог цэцгүүд хүний нүдийг баясгадаг төдийгүй, үнэр нь биед нэвтэрч, сэтгэлд тааламжтай нөлөө үзүүлдэг. Цэцэгс бие организмын маань хэрэгцээг биднээс ч илүү мэдэрдэг байна. Эртний энэтхэгчүүд хүний биеийн амьд эрчим сансрынхтай тохироогүйгээс хүн өвчилдөг гэж үздэг байжээ. Зурхайчдын томъёолсноор зурхайн орд болгонд сайн нөлөө үзүүлдэг “ивээл” ургамлууд байдаг аж. Та ивээл ургамлаа мэдээд авчихвал ургамлын эрч хүч танд ч …
-
2 February
Ажил үйлс бүтээх, эд мөнгө даллаж, эрүүл энх байлгах бурхдын зүрхэн тарниуд
1. Аливаа цаг доор уншиж явах тарни “Лама ла жавсу чио, Санжай ла жавсу чио, Чойла жавсу чио, Гэндүн ла жавсу чио” Өглөө болгон, ер нь санаанд орсон үедээ байнга уншиж байвал цаглашгүй их тустай. 2. Мөргөлийн тарни “Ум намо Манзу шри еэ. Намо Сү шри еэ. Намо Уддам шри еэ суухаа” Уг тарнийг нэг мөргөхдөө нэг уншин, гурав мөргөн …
-
1 February
Хамгийн аюултай гоо сайхны бүтээгдэхүүний орц
Нүүр, бие арчлах гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсанд аюултай бодисуудыг агуулсан байдаг. Хэрэглэгч өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүний заавар дээр байгаа бодисын нэрийг анхааралтай унш. Хортой бодис байна уу? Натрийн лаурилсульфат Хоруу чанар: шампунь, саванд байдаг энэ бодис арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, цочрол өгдөг нь тогтоогдсон. Эерэг нөлөө: лаурилсульфатгүйгээр шампунь хөөсөрч, үсийг өөх, тосноос цэвэрлэж чадахгүй. Үнэртэй бодис Хоруу чанар: шампунь, гель, лостон, …
January, 2015
-
30 January
Мэнгэ болон биеийн тэмдэг ямар учиртай вэ?
Мэнгэ болон биеийн тэмдэг ямар учиртай вэ? Хүний арьсан дээрх мэнгэ, сэвх зэрэг тэмдэг ямар учиртай болохыг нь судалдаг эрдэм ухааны салбарыг морфоскопи гэдэг. Мэнгэ гэдэг бол хүний амьдралд чухал нөлөөтэй тэмдэг юм. Ганц нүгэл үйлдэх төдийд л хүн арьсан дээрээ нэг тэмдэг буюу “тамга”-тай болох бөгөөд гэмээ чин сэтгэлээр цагаатгахаас нааш арилдаггүй гэж үздэг. Хүний биеийг долоон гараг жолооддог …