Tag Archives: улс төр

October, 2021

  • 12 October

    Хийн хоолойн төслийн ажил хуваарийн дагуу үргэлжилж байна

    Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныхантай уулзлаа. Хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа хэлсэн юм. Монголын газар нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж. …

  • 12 October

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тэрбээр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт, “Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, …

  • 11 October

    Д.Тогтохсүрэн: Бид хуулийн хугацаанд төсвөө батлах ёстой

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.10.11/ ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Бид хуулийн хугацаанд төсвөө батлах ёстой. 2022 оны төсөвт гурван зүйлийг чухалчилсан байна гэж бүлгийн гишүүд үзлээ. Тодруулбал, 2022 оны орлогыг шахах, хоёрдугаарт, төсвийн зарлагыг бууруулах, гуравдугаарт, хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжих зорилготой төсөв болсон гэж үзсэн”гэв. Сангийн сайд …

  • 11 October

    Ш.Адьшаа:Монголбанк санхүүгийн бүх үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хяналт тавих үүрэгтэй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.10.11/ өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар танилцуулга хийлээ. Тэрээр, өмнөх онд 5.6 хувиар буураад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн. Инфляцийн түвшин 8.9 хувьтай байгааг дуулгав. Мэдээлэлтэй холбоотой гишүүд дараах байр …

  • 11 October

    У.Хүрэлсүх:Хэн нэгний дарамт шахалтаар, хэн нэгэн эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй

    Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүнийг нууц санал хураалтаар сонгох юм. Мөн Нийт шүүгчийн чуулганы дэг, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн батална. Шүүгчид дотроосоо Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг  бие даан сонгосноор Үндсэн хуулийн …

  • 8 October

    С.Баяр:Хийж амжаагүй, хэлж чадаагүй, зүрхлээгүй зүйлдээ харамсдаг

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа. -Сайхан намаржиж байна уу. Тантай уулзалгүй нэлээд удсан байна. Та нар салхинд овоо явсан бололтой, борлож борогшсон харагдаж байна. Таныг энэ жил Хөвсгөл нутагтаа бүтэн зусч, намаржлаа гэж дуулсан… -Харамсалтай нь нутагтаа бүтэн зусах боломж надад байсангүй. Харин наадмын өмнөхөн нөгөө газраас гараад нутгаа зорьсон. Ирэн очин, намаржин шахуу Хөвсгөл нутгийнхаа хангай …

  • 6 October

    Манай улсаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн ажил амжилттай үргэлжилж байна

    Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн 2020 оны тавдугаар сараас 2021 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг Шадар сайдад уламжиллаа. Уг төсөл нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны …

  • 6 October

    Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татна

    Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татахаар шийдвэрлэлээ.Газрын тосны дайвар бүтээгдэхүүн импортлон дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжихээс илүүтэй өнөөгийн бодит нөхцөл байдалд Монгол Улсын чанар, стандартын шаардлагыг боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн …

  • 6 October

    Д.Ганбат: Иргэд, цагдаа нарын дунд зөрчил үүсгэснээс үүдэн гарсан гашуун түүхийг давтаж болохгүй

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ХЗДХЯ-ны гадна суулт хийж буй иргэдтэй очиж уулзав. Мөн үүсээд буй нөхцөл байдалтай танилцаж ХЗДХ-ийн сайдад иргэдийн шаардлагыг хүргүүлэх гэсэн боловч сайд Х.Нямбаатар эзгүй байв. УИХ-ын гишүүн, Д.Ганбат “Х.Нямбаатар сайд иргэдийг хүлээн авч уулз. Тэднийг жагсаал цуглаан хийлгэхгүй байх шалтгаанаа маш тодорхой тайлбарлах ёстой. Иргэдийн бухимдал дээд цэгтээ туллаа. Үндсэн хуульд …

  • 6 October

    ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.06/ хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар …

  • 6 October

    Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүгч Ц.Цогт танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн …

  • 6 October

    Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин, Т.Аубакир нар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль  болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2021.10.06/ өргөн барилаа. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 онд Сэлэнгэ аймагт “Алтан булаг“ чөлөөт бүсийг,  2004 онд Дорноговь аймгийн нутагт Замын-Үүд боомтыг …

  • 4 October

    Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нар өөрсдийн санаачилсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлж чадаагүйгээс иргэдийн, ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл бий …

  • 4 October

    Л.Оюун-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсөвт тусгасан

    “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.Тус чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ …

  • 4 October

    Тогтвортой хөгжлийн зорилго – дээд түвшний үндэсний анхдугаар чуулга уулзалт эхэллээ

    Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо санаачлан Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалтыг өнөөдөр /2021.10.04/Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү чуулга уулзалтын зорилго нь цар тахлаас үндсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл …