Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар “И-Монголиа” систем хөгжүүлэхэд эстонийн тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ чиглэлээр улам идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ …
Tag Archives: улс төр
September, 2021
-
23 September
У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн …
-
23 September
У.Хүрэлсүх:Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы даргаар гишүүн улсуудын дэмжлэгийг …
-
23 September
ГХЯ:БНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ. БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, эдгээр уулзалтуудыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд …
-
22 September
Ерөнхий сайд шатахууны асуудлаар БНХАУ, ОХУ-ын Элчин сайд нартай уулзана
Засгийн газрын өнөөдрийн /2021.09.22/ ээлжит хуралдаанаар шатахууны асуудлыг авч, хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан 12:30 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл өгөхөөр болсон байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өмнөд болон хойд хөрш орны Элчин сайд нартай уулзахаар болжээ. Тодруулбал, тэрбээр БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович нартай шатахууны асуудлаар уулзахаар тохиролцсон …
-
22 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзаж, харилцаа хамтын ажиллагаа болон ойрын хугацаанд хийх ажлын талаар ярилцлаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь цар тахалтай тэмцэх, үр дагаврыг нь арилгах чиглэлээр хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Ирэх дөрвөн жилд ядуурлыг бууруулах, сайн засаглал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, …
-
22 September
Польш Улс Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээх болсныг тус улсын ерөнхийлөгч мэдэгдлээ
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлт 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан авч дурсгалын зураг авахуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудагийн хүсэлтээр уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. …
-
21 September
Шадар сайд С.Амарсайхан Истанбул дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов. Ташрамд дурдахад чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах …
-
21 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн …
-
20 September
ШХАБ-ын ээлжит хуралдаанд Монгол улс ажиглагч статустайгаар оролцов
Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2021 оны 9 сарын 16-18-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. …
-
18 September
Б.Найдалаа Э.Батшугарыг халз мэтгэлцээнд дуудлаа
УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрог Сонгино хайрхан дүүрэгт Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Б.Найдалаагийн сонгуулийн штабаас өнөөдөр /2021.09.18/ МАН-аас нэр дэвшигч Э.Батшугарт хандан халз мэтгэлцээний урилга хүргүүллээ. Мэтгэлцээний урилгад дурдсанаар “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн итгэлийг хэрхэн дааж явах, ард түмний төлөө юуг хийж чадах, юуг эс үйлдэх, юутай тэмцэх, юунд гар бие оролцох тухайгаа илэн далангуй илэрхийлж, …
-
18 September
УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг өнөөдөр олгов. Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ, Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР, Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ, Ард түмний олонхийн засаглал намаас …
-
18 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн …
-
17 September
Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой 9 дүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлж байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг …
-
17 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл