Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга …
Tag Archives: улс төр
January, 2021
-
20 January
АН:УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. Тус бүлгээс УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаа юм.
-
20 January
УИХ дахь эмэгтэй гишүүд Шадар сайдад шаардлага хүргүүллээ
Нийслэлийн Өргөө Амаржих газарт амаржсан эх ковид-19-ийн халдвар авсан болох нь баталгаажиж, өчигдөр эх нярай хоёрыг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулахдаа амаржсан эхийг гэрийн халаад, углааштай нь гадагш гаргаж түргэний машинд суулгаж авч явсан үйлдэл олны шүүмжлэлийг хүлээгээд байна. Тэгвэл өнөөдөр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад УИХ дахь эмэгтэй …
-
20 January
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.01.20/ боллоо. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд 50,7 сая ам.долларын …
-
20 January
Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. Боловсрол, шинжлэх ухааны …
-
19 January
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. …
-
18 January
Х.Баттулга:Оюу толгойн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна
Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ. Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний …
-
18 January
УОК-ын төлөвлөгөөт нислэгүүд хуваарь тодорхой бус байгаа нь иргэдийг улам ихээр бухимдуулж байна
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр /2021.01.18/ Төрийн ордон мэдээлэл хийлээ. Тэрбээр гадаадад гацсан, эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийн эрхийг хамгаалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан шаардлага хүргүүлжээ. ҮАБЗ-Д ХҮРГҮҮЛСЭН АЛБАН ШААРДЛАГА Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас гадаадын олон оронд манай улсын цөөнгүй иргэд хүнд нөхцөлд амьдарч байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их бэрхшээлтэй тулгарч буй нь БНСУ-аас эх …
-
15 January
Б.Энхбаяр:Шүүхийн хуулийн шинэчлэлийг шударга ёсны хувьсгал гэж үзэж байгаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.15) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Шүүхийн тухай хууль бол Үндсэн хуулийн нэг том салаа мөчир, хуулийн засаглал, шударга ёсны суурь юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш …
-
15 January
Д.Амарбаясгалан:МАН шударга ёсны засаглал тогтоох амлалтаа биелүүлж, шүүхийн тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг баталлаа. Уг хуулийг баталсантай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрээр, “Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо шударга ёсны засаглал бий болгох амлалтыг ард түмэндээ өгсөн билээ. Тэгвэл энэ амлалтаа биелүүлэх, Монгол улсад шударга ёсыг бий болгох, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах Шүүхийн тухай хуулиа …
-
13 January
Ч.Ундрам: Монгол Улс анх удаа Музейн тухай хуультай болно
Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Музейн тухай хуулийн талаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа. -Музейн үйл ажиллагааг зохицуулах бие даасан хуулийн төслийг анх удаа УИХ-аар хэлэлцэх гэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад хэдэн музей, ямар нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна вэ? -Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын …
-
13 January
Г.Занданшатар: Үндсэн хуулийн хүндэт харуул байх эрхэм журамт үүргээ нэр төртэй биелүүлсээр ирснийг талархан тэмдэглэж байна
Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ ойн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ойн өдрийн …
-
13 January
Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгын алдаа, буруу бодлогыг ардчилсан орны иргэний хувиар хэлж болохгүй гэж үү
АН-ын ҮБХ-ны гишүүн, Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдсөн. Сонгуулиас хойш нэг хэсэг нам жим байлаа. Ер нь өнгөрсөн сонгууль ямар өнгө, аяс дүр зурагтай болж өнгөрөв. Энэ талаар яриагаа эхлэх үү? -Юуны өмнө намайг дэмжсэн Хонгор нутгийнхандаа баярлаж байна. Миний нэр дэвшсэн тойрог Баянхонгор аймагт хүчтэй өрсөлдөөн болсон. Би …
-
12 January
Б.Баасандорж: Шүүхийн хууль батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх улам бүр баталгаажина
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой ярилцлаа. –УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай хуулийн төсөл олны анхаарлыг ихээхэн татаж байна. Хууль санаачлагч буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд энэ хуулийн төслийг боловсруулах болсон хэрэгцээ шаардлага нь юу байсан талаар ярилцлагаа эхэлье? -УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан …
-
12 January
Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 53.3 хувийн …