Tag Archives: улс төр

September, 2019

  • 16 September

    Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд Төв талбай дээр төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм. 2019 оны 09 дүгээр сарын …

  • 14 September

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Куба улсын Элчин сайд Раул Дэлгадог хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон олон талт хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар ярилцав. Мөн хоёр тал Монгол, Куба улсууд олон жилийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг сайшаан тэмдэглэж, 2020 онд тохиох …

  • 14 September

    Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа

    УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал ирүүлсэн. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тав, УИХ-ын байнгын хороодоос 47, УИХ дахь МАН-ын бүлгээс 14, УИХ дахь АН-ын зөвлөлөөс 23, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нараас 15 санал ирүүлсэн. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн таван саналын гурвыг нь, …

  • 13 September

    Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан МАН-ын удирдлагаас мэндчилгээ илгээлээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон билээ. Мөн энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд улс төрийн намууд өнөөдөр (2019.09.13) “Монгол Улс – Ардчиллын замаар 30 жил:, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулав. …

  • 13 September

    “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол практикийн бага хурал болж байна

    Олон улсын ардчиллын өдөр /2019.09.13-15/ тохиож байна. Ардчилсан намын санаачилгаар энэ сарын 13-15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж буй билээ. Ойн өдрийг тохиолдуулан  “Ардчиллын замаар 30 жил – Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол практикийн бага хурал, Сүхбаатарын талбайд “Ардчиллын түүх боть-I” номын нээлт, фүүд фестиваль, ховор автомашины үзэсгэлэн, “Big Laser show”, рок поп, хип хоп уран бүтээлчдийн тоглолт болох юм. Ойн …

  • 13 September

    Г.Занданшатар: Цэгцлэх цаг ирж цэгцрэх хөдөлгөөн эрчээ авч байна

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. 1990 оны бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр байнгын ажиллагаатай анхны парламент- Улсын Бага Хурал байгуулагдаж, есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан …

  • 13 September

    УИХ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ

    УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 2019 оны гуравдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Улс орны эдийн засаг санхүүгийн асуудалд нэн чухал “Эрдэнэт” үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан” хэмээн тайлбарлаж …

  • 13 September

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар таван хуулийг хэлэлцэн баталлаа

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.12/ чуулганы өнөөдрийн хуралдаан 64 хувийн ирцтэй эхэлж, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад …

  • 12 September

    Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намыг улсын бүртгэлд бүртгэлээ

    Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл буюу ШИНЭ намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүхээр хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. Ийнхүү ШИНЭ нам нь албан …

  • 12 September

    Д.Тогтохсүрэн:Ард нийтийн санал асуулгыг 17 тэрбумаар явуулах боломжтой

    УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа билээ.Үүнтэй холбогдуулан ирэх аравдугаар сарын 30, 31-нд ард нийтийн санал асуулгыг явуулахаар тогтоод байна. Санал асуулгын зардалд нийт 29 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гаргасан юм. Ард нийтийн санал асуулга явуулахтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Төсөв хэт өндөр гэдэгт санал нэг байна. Бүлгийн зүгээс 29 тэрбум төгрөгийг …

  • 12 September

    Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

    Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.11) нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж,  Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.  Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх …

  • 11 September

    Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах …

  • 11 September

    Прасанна Ди Силваг “Найрамдал” медалиар шагналаа

    Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Прасанна Ди Силваг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг ЕТГ-ын дарга З.Энхболд гардуулсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцов. Прасанна Ди Силва нь төрийн болон Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт нийтдээ17 жил ажилласан бөгөөд Монгол, Австрали, Армен, Лаос зэрэг улсуудад Олон улсын байгууллагын удирдах албан тушаалыг …

  • 10 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл …

  • 10 September

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг томилолтын хугацаа нь дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглээд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож …