Tag Archives: улс төр

May, 2019

  • 29 May

    Ч.Улаан: Нийслэлд 50.6 мянган тонн мах шаардлагатай

      УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаарх ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны мэдээллийг сонсов. ХХААХҮЯ-наас махны хомсдол, үнийн савалгааг арилгахаар ажиллаж байгаа бөгөөд энэ онд гурил, хүнсний ногооны хангамж тогтвортой байхыг мэдээлэлдээ танилцуулсан. Мэдээлэлд, манай улсын хүн амын энэ оны хүнсний хэрэгцээнд нийт 117.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 50.6 …

  • 29 May

    Ерөнхийлөгч элчин сайд нарыг хүлээн авч уулзжээ

    Европын холбоо болон түүний гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /05.28/ хүлээн авч уулзав. Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалт 11 дэх удаагийнх бөгөөд өнөөдөр, маргааш Улаанбаатар хотод болж өндөрлөнө. Уулзалт нь Европын …

  • 28 May

    Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ноён К.Бойког Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Мөн Монгол, Польшийн уламжлалт, найрсаг …

  • 28 May

    МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдахгүй

    МАН-ын Бага хурал өнөөдөр /2019.05.28/ 15.00 цагт зарлагдсан байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир нь Үндсэн хуулийн Цэц өчигдөр хуралдаж, УИХ-аас нөхөн сонгууль товлон зарласан тогтоол болон сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан билээ. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцэх шаардлагатай. Тиймээс Цэцийн …

  • 28 May

    Г.Занданшатар: “Шинэ тосгон” Орос, Монголын найрамдлын бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал, Т.Л.Музычук, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Р.Ракшаев нарын зэрэг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан маргааш Улаанбаатар хотноо болох …

  • 27 May

    Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНК-ын чуулганыг 20 жилийн дараа даргалж байна

    Өнөөдөр буюу 5-р сарын 27-нд эхэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус чуулганы даргын үүрэгт ажлаа АНДЭЗНК-ын 74 дүгээр чуулганы даргын үүрэг гүйцэтгэгч БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салёмсай Коммаситаас хүлээн авлаа. Тэрээр даргын үүрэгт ажлаа хүлээн авахдаа Монгол Улсад 20 жилийн дараа ирж буй …

  • 27 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОУ-ын Парламентын Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/ болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг …

  • 27 May

    У.Хүрэлсүх: Яармагийн дэнжийг хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх спортын томоохон цогцолбор болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Монгол -Кувейтын судалгааны төвд ажилласныхаа дараа “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцав. Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” …

  • 27 May

    АН-ын зөвлөл УИХ тарах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжжээ

    УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганд хэлсэн УИХ өөрөө тарах ёстой гэсэн санаачилгыг дэмжиж, мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Үндсэн хууль болон Их хурлын үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа …

  • 27 May

    ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган эхэллээ

    Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр (2019.05.27) Төрийн ордноо эхэллээ. Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулганыг Монгол Улсын Их Хурлын …

  • 25 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүнбаян өртөөний өргөтгөл хийх хэсэгт ажиллав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр Дорноговь аймаг дахь Улаанбаатар төмөр замын Зүүнбаян өртөөний өргөтөл хийх хэсэгт очиж, ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Төрийн тэргүүнийг Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангийн цэргийн хүрээ угтав. Зүүнбаян өртөө нь 1984 онд баригдсан бөгөөд галт тэрэг хүлээн авах, явуулах 850-1,100 метр урттай 3 замтай, 8 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна. “Улаанбаатар төмөр …

  • 25 May

    Хэнтийн нөхөн сонгуульд АН-аас Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ

    Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнөөдөр /2019.05.24/ хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатрыг дэвшүүлэхээр болжээ. Намын хорооноос гарсан эл шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсчээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах …

  • 24 May

    УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 71.8 хувийн саналаар хүлээж авсангүй

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 42 минутад эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй 15 зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалт явуулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд …

  • 24 May

    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан  хоригийг Улсын Их Хурал хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцсэн.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.    …

  • 24 May

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг даргална

    Тайланд улсын нийслэл Бангкок хотноо энэ сарын 27-31-нд болох НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ажиллана. Энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа орлого, ажлын байр, боловсролын тэгш бус хуваарилалтыг бууруулах асуудлыг хэлэлцэнэ. Чуулганд Науру Улсын …