Tag Archives: улс төр

August, 2022

  • 30 August

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг сонгохыг дэмжив

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан …

  • 30 August

    Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг сонгохыг дэмжив

      Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.  Байнгын хорооны дарга Н.Учрал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны …

  • 30 August

    Фото:Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө

    Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа болов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай Захирамжийг уншиж танилцуулав. Танилцуулгад, миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод тодорхой дөрвөн зорилтыг дэвшүүлж байсан. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулах зорилтын төлөө ажиллалаа. Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр …

  • 30 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ гишүүдээ томиллоо

    Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэвгийн Амарбаясгалан –       1981 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн.–       41 настай–       Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсрол:–       1998 онд Говь-Алтай …

  • 30 August

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын гишүүдийг сонгохдоо парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д Засгийн газрын шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулахтай холбогдуулан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилох нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн бүрэлдэхүүнийг сонгохдоо, …

  • 29 August

    Ө.Батбаяр:Улаанбаатар хот бол аялал жуулчлалын томоохон үүд хаалга

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Хотын дарга “Хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Мөн соёл, урлагийн арга хэмжээ буюу салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарах …

  • 29 August

    “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “10 аймгийн төвийн дулааны станц” барих төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин энэ оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, дээд түвшинд тохиролцсон Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалын мөрөөр хэрэгжүүлж буй бодит ажлуудыг хэлэлцэн хамтын ажиллагааг …

  • 29 August

    УИХ-ын дарга Г.Занданшатарт БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин бараалхав

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.08.29/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.   Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэмсэг ноён Пак Жин-ийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байна гээд манай улсад тавтай зочлохыг хүсэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсыг сайн мэддэг, элэгсэг дотно ханддаг ноён Пак Жин сайдын …

  • 29 August

    Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлд онцгой анхаарч хамтарсан Ажлын хэсэг гаргахаар тохиролцлоо

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, …

  • 29 August

    “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсоор айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалын мөрөөр бодит ажлууд хийж байгааг сайшааж, Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бататгахад Гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй …

  • 29 August

    У.Хүрэлсүх: Эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн ивээл дор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн  байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм. Чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх …

  • 29 August

    БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин албан ёсны айлчлал хийж байна

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …

  • 26 August

    Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгалаа

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.08.26/ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгах тухай захирамж гаргалаа. Дээрх захирамжаар 2022 оны 08 дугаар сарын 22-ноос …

  • 26 August

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

     Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.08.26/ нэгдсэн хуралдаан 15 цаг 11 минутад гишүүдийн 51.3 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Засгиин газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.  Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар …

  • 25 August

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа

     Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.08.25)  нэгдсэн хуралдаан 14 цаг 15 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа.      Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.-т “нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав …