Tag Archives: урлаг

April, 2018

  • 10 April

    Дуучин П.Идэржавхлан нэг насны хайруудыг магтан дуулсан тоглолтоо хийнэ

    Арван дөрвөн жилийн тэртээ 2004 онд СУИС-ийн дуулаачийн ангид элсэн орсноор уран бүтээлчийн замналаа эхэлж, 2008 онд “Ижий энтэй эгч” хэмээх дуугаа гаргасан нь тухайн үедээ хит болон эгшиглэж олон түмэнд танигдсан дуучин МУСТА П.Идэржавхлан нэг насны хайруудыг магтан дуулсан “Энэ насны хайр” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо  энэ сарын 20-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ. Дуучин П.Идэржавхлангийн хувьд “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй”, “Андын Сэтгэл”  зэрэг …

  • 9 April

    УДЭТ-ын тайзнаа “Аладдины шидэт дэнлүү” үлгэрийн жүжиг амилна

    Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа ОХУ-ын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгийг энэ сарын 09,10-нд толиулуулах  гэж байна. Уг  тоглолтын  талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Чита хотын Драмын театрын уран бүтээлчид  бяцхан үзэгчиддээ зориулсан “Аладдины шидэт дэнлүү” үлгэрийн жүжиг, 12 наснаас дээш сурагчдад зориулсан “Оросын гайхамшиг” жүжгүүдийг  орос хэл дээр  орчуулаггүй тоглогдоно. Ингэснээр  уг хэлийг сонирхон судалж буй оюутан …

  • 8 April

    Ц.Энхжин “TED Mongolia”-д

    Ц.Энхжин TED Mongolia-д интерьер дизайн, хүрээлэн буй орчин хүний далд ухамсарт үлдэн, ирээдүйн гаргах шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар өөрийн бодит жишээ болон сонирхолтой асуултуудын тусламжтайгаар ярих болно. Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр төгсөж, Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистраа хамгаалсан залуу бүсгүй тэрбээр одоогоор өөрийн үүсгэн байгуулсан Eden Design компанидаа …

  • 6 April

    Дуучин С. Гантоогийн анхны бие даасан уран бүтээл тун удахгүй сонсогчдын хүртээл болно

    “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан залуу дуучин С.Гантогоо анхны бие даасан “Над шиг мэдэр” нэртэй шинэ уран бүтээлээ өнөө орой 18:00 цагт сонсогч фэнүүддээ хүртээл болгохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн оны 12-р сард “Монгол Контент” ХХК болон хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай “Монгол Мюзик” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Монгол Контент” ХХК дуучин С.Гантогоогийн дуу бичлэг, тоглолт, менежмент …

  • 6 April

    “Чоно” хамтлаг тоглолтын товоо зарлалаа

    Монголын рок, альтернатив урсгалд өөрийн орон зайг хэдийнээ бий болгож, олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр хорь орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа “Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо “ЧОНО 2018”  нэртэйгээр 04 дүгээр сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр болжээ.    “Чоно” хамтлагийн хувьд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Залуу нас”, “Хайлж, урсаж байна”, “Энэ дурлал юм уу”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн …

  • 3 April

    “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тоглогдоно

    Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тавьсан “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тоглох гэж байна. Энэхүү жүжгийг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Дүрүүдэд:  МУГЖ Ж.Оюундарь МУГЖ Л.Дэмидбаатар АЖ С.Сарантуяа СТА Б.Одончимэг СТА Б.Отгонбат СТА Н.Баярмаа СТА Ц.Цэрэнболд СТА …

March, 2018

  • 31 March

    Инээдмийн баяраар “Чөлөөт хос” мюзикл жүжгийг үзээрэй

    Нобелийн шагналт, Италийн нэрт зохиолч Дарио Фогийн зохиол найруулагч Д.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос”  мюзкл инээдмийн жүжгийг  Инээдмийн баярын өдөрт зориулан  Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 4 сарын 1-нд 18:00 цагт ганцхан удаа тоглогдох гэж байна. Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ …

  • 18 March

    Эр цэргийн баяраар “Дон Кихот” балетыг тоглоно

    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон цэрэг эрсийн баярыг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд хөгжмийн зохиолч Л.Минкусийн нэгэн хайрын түүхийг өгүүлсэн “Дон Кихот” балетыг тоглож байна. Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетийн хөгжим бичсэнээс утга санаа, үйл явдлыг илэрхийлэх байдлаараа, бүжигчдийн ур чадварыг сорьдогоороо “Дон Кихот” онцгой хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. Анх 1971 онд манай УДБЭТ-т Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин …

  • 12 March

    “Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бодол” дууныхаа 40-н жилд зориулжээ

    Монголын ард түмэнд тэр дундаа монгол эрчүүдийн дунд 40-н жилийн турш хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн Бодол” дуундаа хүндэтгэл үзүүлж, “Хурд” хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болжээ. “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийн хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлснээс хойш хэдийнээ 40-н жил болжээ. Монголын рок попын урлагт 25-н жилийн турш сонсогчдыг …

  • 6 March

    “Хурд” хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүсгүйчүүддээ зориулжээ

      Монголын рок попын урлагт байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бүтэн 25-н жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үеийн үед хит дуунуудыг төрүүлж, сонсогч фенүүдээ бэлэг барьсаар яваа уран бүтээлчид гарын таван хуруунд багтан гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Үнэхээр тэдгээр цөөхөн хэдэн уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй алдарт “Хурд” хамтлаг юм.    “Хурд” хамтлаг тэртээх 1993 онд анхлан байгуулагдсан цагаасаа …

  • 2 March

    Ц.Алдармаа: Буянхишиг гэдэг торгууд эмэгтэй дүрд тоглосон

    Өнөөдөр бидний амьдарч байгаа эх орон, газар нутгийг маань бүрэн бүтэн үлдээхийн тулд өвөг дээдэс минь юуг даван туулсныг энэ цагийн залуус заавал мэдэх учиртай билээ. Тиймээс тусгаар тогтнол, эх орон, газар шороо гэж ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг марталгүй, үргэлж санаж явах ёстой хэмээн  “Жийж” продакшн болон “Фантастик” продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй төслийн  дараагийн уран бүтээл болох “Маш нууц-2” буюу “Байтаг богд” уран сайхны …

  • 2 March

    С.Сарантуяа: Өнөөгийн залуучуудын эх орноо хайрлах сэтгэлийг сэрээж, хөглөж өгөхийг хүссэн

    Энэ удаагийн “Тэмдэглэл” булангийн маань зочноор МУАЖ С. Сарантуяа уригдлаа. Тэрбээр урлагийн салбарт олон жил сэтгэл зүрхээ зориулан ажиллаж яваа нэгэн билээ. Харин өдгөө тэр л сэтгэл зүрхээрээ хойч үедээ мартаж болохгүй түүхүүдийг уран бүтээлээрээ сэргээж үзэгч түмэндээ хүргэж байна. -Сайн байна уу? Миний урилгыг хүлээн авсанд их талархаж байна… Сайн байцгаана уу? Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. -Хоёулаа яриагаа …

  • 2 March

    “Хурд” хамтлагийн “Бүсгүй” тоглолтын бэлтгэл үргэлжилсээр…

    Монголын рок попын урлагт 25 жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн “Хурд”хамтлаг тун удахгүй болох эмэгтэйчүүдийн баяраар бүх сайхан бүсгүйчүүддээ “Бүсгүй”тоглолтоороо бэлэг барих гэж буй тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тоглолтын бэлтгэл ажил эд өрнөж байгаа бөгөөд энэ удаагийн “Бүсгүй” тоглолт “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсны 25 жилийн ойн анхны тоглолт гэдгээрээ онцлог юм. Тоглолтонд “Хурд” хамтлагийн үе үеийн шилдэг хит дуунууд эгшиглэх бөгөөд хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүд маань уран …

  • 1 March

    Хүүхэд багачуудад зориулсан “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дуу мэндэлжээ

    Монголын уламжлалт 3000 гаруй тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт тоглоом наадгайгаас сэдэвлэн “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дүрийг бүтээжээ.    Уламжлалт тоглоом наадгайн 15 нэр төрлөөс шагайн наадгай, хөлөгт наадгай эрийн гурван наадгай, оньсон наадгай, өрж эвлүүлэх наадгай, ээдрээ тайлах наадгай зэрэг 6 төрлийг нь онцолж, Шагайдай, Монголдой, Хөлөгдэй, Оньсхон, Уранхан, Өрлөгхөн гэсэн дүрүүдийг бүтээсэн бөгөөд эдгээр дүрүүдээр дамжуулан орчин цагийн хүүхэд багачуудад …

February, 2018

  • 26 February

    Гавьяат жүжигчин Л. Лувсан гуайн тав дахь үе “Би эндээс явахгүй” жүжигт дүр бүтээж байна

    Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид  төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний зохиол болох тэртээх 62 жилийн өмнө тайзнаа тоглогдож байсан “Би эндээс явахгүй” уянгын драмын …