“Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Цагаан сарнай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Хүрэлээ “Гэгээн хайрын баярын өдөр” буюу 2 сарын 14-нд Аса цирк-т “Миний дурласан бүсгүй” уран бүтээлийн анхны бие даасан цомгийн баяр, тоглолтоо толилуулна. Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ нь анх МУСГЗ, хөгжмийн зохиолч “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?”, “NEW STARS” улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг 15 дуучны …
Tag Archives: урлаг
February, 2017
-
6 February
“Торгоны хээ”тоглолт болно
Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолт 2017 оны 02-р сарын 17-нд 19:00цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна. Тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно. Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. …
-
3 February
Хайрт минь чи дуугаа дуулаач
МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын үг, МУГБ, хөгжийн зохиолч Л.Галмандахын уран бүтээл “Хайрт минь чи дуугаа дуулаач” дууг дахин дуулсан байна. Тодруулбал, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар уран бүтээлч хүний хатуу шалгуураар хандаж хоёр ч удаа хөгжмийн найруулгыг нь өөрчилж эдүгээ эцэслэн дуулсан байна. Эхнийх нь ритмтэй, цолгиун байсан бол сүүлийнх нь аядуу намуун уянгын энгийн болсон нь зөв шийдэл болсон бөгөөд уг уран бүтээлийг …
January, 2017
-
30 January
Л.В.Бетховенийн алдарт V симфони 8 жилийн дараа улсын Филармонийн тайзнаа тоглогдлоо
2017 онд Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд удирдаач СТА Д.Нямдаш нь дэлхийн XX зууны шилдэг хөгжмийн бүтээлүүдээс үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Түүний анхны тоглолт болох “Сонгодог хөгжмийн концерт” тоглолтонд Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Щехеразада” …
-
27 January
Дуучин Ш.Хүрэлбаатарын “Миний дурласан бүсгүй” тоглолт болно
Гэгээн хайрын баярын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд дуучин Ш.Хүрэлбаатар буюу дуучин Хүрлээ цомгийнхоо баяраар “Миний дурласан бүсгүй” тоглолтоо хийх гэж байна. Түүний анхны бие даасан тоглолт Монголын үндэсний “Аса цирк”-т болох юм. Түүний “Миний хоёр жаргал”, “Белые рози” буюу “Цагаан сарнай”, “Энх өглөө”, “Шинэ жилээр”, “Чам руу” зэрэг дуунууд нь олны сайшаалд хүрсэн байдаг. Тэрээр 2016 оны шилдэг дуугаар …
-
25 January
“Увертюра” хамтлагийн “Монгол минь” тоглолтын хэвлэлийн хурал маргааш болно
Монгол поп “Увертюра” хамтлаг “Залуу малчдыг дэмжих аян”-ы хүрээнд “Монгол минь” тоглолтоо энэ сарын 31-ны өдөр тоглохоор товоо зарлаад байгаа билээ. Тэгвэл тоглолтын хэвлэлийн хурал маргааш 11:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ирсэн бүх сэтгүүлчдэд “Увертюра” хамтлагийн шинэ цомгийг бэлэг болгон өгөх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 90003311, 90003322 утаснаас авах боломжтой www.URLAG.mn
-
23 January
Х.Мөнгөнцэцэг “Гавьяатын энэтэй дуучин” гэдгээ батлалаа
Энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд нэгэн сүр дуулиантай тоглолт тун ч амжилттай болж өндөрлөсөн. Говь нутгаас гаралтай Х.Мөнгөнцэцэг гэх залуу дуучин бүсгүйг “Нийтийн дууны гүнж” гэсэн нэрийдлээр нь уншигчид маань аль хэдийнэ таних болсон биз ээ. Тэр ч ард түмний өгсөн энэ нэрний утга учрыг даацтайхан шиг батлан харууллаа. Түүний анхны бие даасан “Уулзахын хүслэн” тоглолт нь нийтийн дууны гэх хэвшмэл ойлголтыг халж, …
-
22 January
“Сайн аав” УСК үзэгчдийн хүлээлт, догдлол, баярын нулимсаар дүүрэн нээлтээ хийлээ
“Good dad” буюу “Сайн аав” Монголын уран сайхны кино өчигдөр үзэгчдийг байлдан дагуулж, баярын нулимс, хүлээлт, догдолсон сэтгэлээр дүүргэн бүх кино театруудаар нээлтээ хийлээ. Уг киног Улаанбаатар такси компанид жолооч хийж байсан Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн байна. “Сайн аав” уран сайхны кино “Простар” фильмийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин, найруулагч СТА С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин СТА Ш. Жавхлан …
-
17 January
Тэр бол сайн дуучин бас сайхан бүсгүй
Нийтийн дууны урлагт нэгэн содон чимэг болж өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж яваа Х.Мөнгөнцэцэгийг дуунд дуртай хэн бүхэн мэддэг болжээ. Түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болж, урлаг гэдэг энэ их айлын өндөр босго шалгуурыг давна гэдэг баргын аавын хүү, ээжийн охины хүчрэх зүйл биш. Х.Мөнгөнцэцэгийн хувьд айлын ууган охин бөгөөд машид сайн ижий аавын сургаалиар хүмүүжиж өдгөө олны сэтгэл зүрхэнд уянгалаг …
-
13 January
Дуучин бүсгүй тоглолтондоо зориулж 20кг туржээ
Дуучин бүсгүй тоглолтондоо зориулж 20кг жин хассан тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтлэсэн нь сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд шуугиан тариад байгаа. Тодруулбал нийтийн дууны урлагийн цөөн тооны гэр бүлийн хос уран бүтээлчдийн нэг болох дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар “Хайрын бэлэг” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж бэлтгэлдээ оржээ. Бэлтгэлийн явцад дуучин бүсгүй маань 20кг жин хасч чадсан бөгөөд тун …
-
11 January
Ховдын уянга” уран бүтээлийн тоглолт болно
Ховд нутгийн унаган хөвгүүд ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Гомбо-Очир, ДБЭТ-ын дуучин Б. Мөнхтөр, Н.Төмөрсүх болон Цагдаагийн сүлд чуулгын дуучин Ц.Бизьяа нар “Ховдын уянга” хамтарсан уран бүтээлийн тоглолт болох гэж байна. Уг тоглолтонд Ховд уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид оролцох юм. Тоглолт энэ сарын 30-ны 19.00 цагт Бөхийн өргөөнд болно.
-
11 January
“Монголын сайхан бичигтэн” тодорлоо
МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” Улсын уралдаан 20 дахь жилдээ шилдгүүдээ тодруулав. “Монголын сайхан бичигтэн” уралдааны тэгш ойн жилд долоон ангилалд 700 орчим уран бичигтэн өрсөлджээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Ганболд, СГЗ, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, “МОНЦАМЭ” агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, “Хүмүүн бичиг сонин”-ы …
-
6 January
Соёлын биет бус өв тээгчдийн судалгааг авч эхэллээ
“Соёлын биет бус өв” гэдэг нь тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил, дуу хөгжим, уламжлалт гар урлал, түүний ур хийц, технологи зэрэг соёлын орон зайг хэлнэ. Монгол улс Соёлын биет бус өвийг анхлан Утга …
December, 2016
-
30 December
“Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний өв, соёл, уламжлалаа сэргээх талаар анхааран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор өнгөрсөн жилээс өвлийн улиралд туулийг бүрэн эхээр нь хайлах зан үйлийг үйлдэж эхэлсэн юм. Өнөөдөр буюу аргын тооллын 12 дугаар сарын 30, билгийн тооллын өвлийн илүү дунд сарын шинийн 1-ний Улаан нохой өдөр Богд хааны ордон музейн …