Tag Archives: урлаг

February, 2017

  • 24 February

    CГЗ Д. Ухнаад Ардын жүжигчин цол хүртээлээ

    XVII жарны Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж олон эрхмийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагнал гардуулах ёслол өнөөдөр морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн ОХУ-ын Буриад улсын УГЗ, СУИС-ийн хүндэт профессор Данзанваанчигийн Ухнаа Ардын жүжигчин цол тэмдгээр шагнагдлаа.   Г.Нараа

  • 17 February

    “ЭХ УНДАРГА” ардын урлагийн их наадам өнөөдөр эхэлнэ

    Энэ жил буюу 6 дахь удаагийн тоглолтоо хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн “ЭХ УНДАРГА” хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадам болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна.    “ЭХ УНДАРГА” ардын урлагийн их наадмын үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчлан түүчээлж яваа “Домог”, …

  • 10 February

    Заавал үзэх жүжиг: “Мял богдын намтар”

    Монгол улсын хүүхэлдэйн театр. Алдарт “Мял богдын намтар” жүжгээ Тахиа жилийн босгон дээр 2-р сарын 15-аас эхлэн 18 цагт тоглох гэж байна. Ахмад настан, өвөө эмээ нар маань энэхүү түүхэн хүний намтрыг бүгд л мэддэг бүр бишрэн шүтдэг. Тиймээс бид энэ удаагийн тоглолтоо азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэн толилуулах гэж байна. Тасалбарыг 5000 төгрөг болголоо. Төвдийн цаст нэгэн гацаанд баян худалдаачин …

  • 9 February

    Ахмадуудад зориулсан “Мял Богдын намтар” жүжиг энэ сарын 15-наас тоглогдоно

    “Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан  бодит хүн юм. Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу …

  • 8 February

    Дуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт Валентинаар болно

    “Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Цагаан сарнай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Хүрэлээ “Гэгээн хайрын баярын өдөр” буюу 2 сарын 14-нд Аса цирк-т “Миний дурласан бүсгүй” уран бүтээлийн анхны бие даасан цомгийн баяр, тоглолтоо толилуулна. Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ нь анх МУСГЗ, хөгжмийн зохиолч “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?”, “NEW STARS” улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг 15 дуучны …

  • 6 February

    “Торгоны хээ”тоглолт болно

    Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолт 2017 оны 02-р сарын 17-нд 19:00цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна. Тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно. Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. …

  • 3 February

    Хайрт минь чи дуугаа дуулаач

    МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын үг, МУГБ, хөгжийн зохиолч Л.Галмандахын уран бүтээл “Хайрт минь чи дуугаа дуулаач” дууг дахин дуулсан байна. Тодруулбал, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар уран бүтээлч хүний хатуу шалгуураар хандаж хоёр ч удаа хөгжмийн найруулгыг нь өөрчилж эдүгээ эцэслэн дуулсан байна. Эхнийх нь ритмтэй, цолгиун байсан бол сүүлийнх нь аядуу намуун уянгын энгийн болсон нь зөв шийдэл болсон бөгөөд уг уран бүтээлийг …

January, 2017

  • 30 January

    Л.В.Бетховенийн алдарт V симфони 8 жилийн дараа улсын Филармонийн тайзнаа тоглогдлоо

     2017 онд Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд удирдаач СТА Д.Нямдаш нь дэлхийн XX зууны шилдэг хөгжмийн бүтээлүүдээс үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Түүний анхны тоглолт болох “Сонгодог хөгжмийн концерт” тоглолтонд Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Щехеразада” …

  • 27 January

    Дуучин Ш.Хүрэлбаатарын “Миний дурласан бүсгүй” тоглолт болно

    Гэгээн хайрын баярын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд дуучин Ш.Хүрэлбаатар буюу дуучин Хүрлээ цомгийнхоо баяраар “Миний дурласан бүсгүй” тоглолтоо хийх гэж байна. Түүний анхны бие даасан тоглолт Монголын үндэсний “Аса цирк”-т  болох юм. Түүний “Миний хоёр жаргал”, “Белые рози” буюу “Цагаан сарнай”, “Энх өглөө”, “Шинэ жилээр”, “Чам руу” зэрэг дуунууд нь олны сайшаалд хүрсэн байдаг. Тэрээр 2016 оны шилдэг дуугаар …

  • 25 January

    “Увертюра” хамтлагийн “Монгол минь” тоглолтын хэвлэлийн хурал маргааш болно

    Монгол поп “Увертюра” хамтлаг “Залуу малчдыг дэмжих аян”-ы хүрээнд “Монгол минь” тоглолтоо энэ сарын 31-ны өдөр тоглохоор товоо зарлаад байгаа билээ.    Тэгвэл тоглолтын хэвлэлийн хурал маргааш 11:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ирсэн бүх сэтгүүлчдэд “Увертюра” хамтлагийн шинэ цомгийг бэлэг болгон өгөх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 90003311, 90003322 утаснаас авах боломжтой www.URLAG.mn

  • 23 January

    Х.Мөнгөнцэцэг “Гавьяатын энэтэй дуучин” гэдгээ батлалаа

    Энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд нэгэн сүр дуулиантай тоглолт тун ч амжилттай болж өндөрлөсөн. Говь нутгаас гаралтай Х.Мөнгөнцэцэг гэх залуу дуучин бүсгүйг “Нийтийн дууны гүнж” гэсэн нэрийдлээр нь уншигчид маань аль хэдийнэ таних болсон биз ээ. Тэр ч ард түмний өгсөн энэ нэрний утга учрыг даацтайхан шиг батлан харууллаа. Түүний анхны бие даасан “Уулзахын хүслэн” тоглолт нь нийтийн дууны гэх хэвшмэл ойлголтыг халж, …

  • 22 January

    “Сайн аав” УСК үзэгчдийн хүлээлт, догдлол, баярын нулимсаар дүүрэн нээлтээ хийлээ

    “Good dad” буюу “Сайн аав” Монголын уран сайхны кино өчигдөр үзэгчдийг байлдан дагуулж, баярын нулимс, хүлээлт, догдолсон сэтгэлээр дүүргэн бүх кино театруудаар нээлтээ хийлээ. Уг киног  Улаанбаатар такси компанид  жолооч хийж байсан Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн байна.   “Сайн аав” уран сайхны кино “Простар” фильмийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин, найруулагч СТА С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин СТА Ш. Жавхлан …

  • 17 January

    Тэр бол сайн дуучин бас сайхан бүсгүй

    Нийтийн дууны урлагт нэгэн содон чимэг болж өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж яваа Х.Мөнгөнцэцэгийг дуунд дуртай хэн бүхэн мэддэг болжээ. Түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болж, урлаг гэдэг энэ их айлын өндөр босго шалгуурыг давна гэдэг баргын аавын хүү, ээжийн охины хүчрэх зүйл биш. Х.Мөнгөнцэцэгийн хувьд айлын ууган охин бөгөөд машид сайн ижий аавын сургаалиар хүмүүжиж өдгөө олны сэтгэл зүрхэнд уянгалаг …

  • 13 January

    Дуучин бүсгүй тоглолтондоо зориулж 20кг туржээ

     Дуучин бүсгүй тоглолтондоо зориулж 20кг жин хассан тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтлэсэн нь сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд шуугиан тариад байгаа. Тодруулбал нийтийн дууны урлагийн цөөн тооны гэр бүлийн хос уран бүтээлчдийн нэг болох дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар “Хайрын бэлэг” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж бэлтгэлдээ оржээ.    Бэлтгэлийн явцад дуучин бүсгүй маань 20кг жин хасч чадсан бөгөөд тун …