Tag Archives: уул уурхай

January, 2017

  • 19 January

    “Эрдэнэс Монгол” зам арчлалтын зардлаа нэмсэн нь тээвэрлэгчдэд дарамт болж байна

    Монгол улсын эдийн засаг  байгалийн баялаг дээр тогтож байна гээд хэлчихэд нэг их  буруудахгүй болов уу. Эрдэнэт, Оюу толгой, Таван толгойн баялгийг гадагш гарган түүгээр олох ашгаар улс орны төсвийн орлогийн ихэнхи эх үүсвэрийг бүрдүүлж байна гэж хэлж болох юм. Гэвч байгаа баялагтаа хэн эзэн нь байх, хэрхэн үнэлэх, яаж зөөвөрлөх гээд олон анхаарал татсан асуултууд бидний өмнө байсаар байна. …

  • 19 January

    “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой …

  • 18 January

    Бүс нутгийг хөгжүүлэх ложистикийн төв 2018-2019 онд ашиглалтанд орно

    Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байна. Энэхүү төсөл хэрэгжиж ложистикийн төв баригдсанаар Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн Газар энэхүү төслийг санхүүжүүлэх зорилгоор АХБ-тай санхүүжилтийн гэрээ байгуулсан бөгөөд тус төслийн нийт төсөвт өртгийн 60 гаруй хувь буюу 45 сая …

  • 12 January

    “Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг үүрэг болголоо

    Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан  үйлчилгээг шинээр бий болгох ажлын хүрээнд зохион байгуулах “Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-д Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо. “Чингис хаан” төслөөр 1200 зураг бүхий мультмедиа болон бусад  хэлбэрээр “Монголын нууц товчоо”-гоор Монгол Улсыг сурталчлах юм.  Төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэнгийн байгууламжууд байгуулж, 2017 оны …

  • 9 January

    ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн танилцуулах өдөрлөг боллоо

    Энэ сарын 07-ны бямба гаригт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн танилцуулах өдөрлөг болж өнгөрлөө. Уул уурхайнаврах ангийн үйл ажиллагаатай танилцах өдөрлөгт Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч Ц.Нарандалай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа В.Батболд, Уул уурхайн аврах ангийн захирагч, хурандаа Д.Ариундалай, …

  • 5 January

    “Морь унасан толгойгүй хүн”-ээр удирдуулсан “Эрдэнэс монгол” компани

      Өргөн уудам газар нутагт амьдардаг монголчууд бид өнөөдөр  өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялагаа ашиглан амин зуулгаа явуулж байна гээд хэдчихэд нэг их хилсдэхгүй болжээ. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Монгол, Их бага Таван толгой уул уурхайн хэдэн компаниуд дээр монголын эдийн засаг явж байгаагэж хэлж болмоор. Энэ дундаас “Эрдэнэс Монгол” гэх төрийн өмчит компани бий. Монгол Улсын иргэд тус …

December, 2016

  • 29 December

    З.Энхболд: Энэ Засгийн газар “Тавантолгой”-г хамгийн муу хувилбараар явуулах гэж байна

    Ардчилсан намын дарга З.Энхболд “Тавантолгой”-н асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр шинэ жилийг далимдуулан Засгийн газар “Тавантолгой”-г гэндүүлж зарах гээд байгаа учраас мэдээлэл хийж байна гэсэн юм. Мөн “Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс “Тавантолгой”-н орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар “Тавантолгой”-г явуулахаар шийдэх гэж байна. Энэ …

  • 27 December

    Хөөт-бичигт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хамтарч боловсруулахаар боллоо

    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатанд барихаар төлөвлөсөн Чойбалсан-Хөөт, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Ар И Си” компани өөрийн зардлаар боловсруулахаар болжээ. Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК-тай  санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Энэ сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам …

  • 26 December

    Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар зарахыг зөвшөөрөхгүй

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”,  Японы “Сумитома” гэх гурвалсан нэгдэлтэй хэлэлцээ хийж эхэлж байгаа.  Тэгвэл энэ талаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьсан байна. Тэрбээр асуулгадаа: 1. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн өнөөгийн нөхцөл байдал, тус компанийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Монгол Улсын эдийн …

  • 21 December

    Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж ОҮИТБС-ын нэгтгэл тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг баталдаг. Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар, -Монгол Улсын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайлан – Монголын ОҮИТБС-ын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөгөөний төсөл, цахим тайлагналын журам, нээлттэй мэдээллийн бодлогын тухай -Эрдэс баялгийн салбарт үйл …

  • 17 December

    БНХАУ-ын иргэн  Монголын төрийн  өндөр албан тушаалтнуудын нэрийг ашиглан нутаг нэгтнээ залилсан уу

    Монгол улсын иргэдийг Хятадын иргэд залилсан тухай, мөн хятадын иргэдийг  монголчууд залилсан талаарх мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус гарч байсан бол энэ удаад Монгол улсын газар нутаг дээр хятадын иргэн нутаг нэгтнээ залилсан тухай мэдээллийг өгүүлэх гэж байна. Нийслэл хотын “Чайна таун” гэж хэлэгдэх 100 айлд төрж өсөн, Монголд дунд сургууль төгссөн ч өдгөө Монгол улсад байнгын орчин суух хаягтай,  бизнесийн бүхий л үйл ажиллагаа нь манай …

  • 16 December

    Орон нутгийн гэрээнд оролцоо хамгаас чухал

    Ард түмэн – Байгалийн баялаг Манай улсын эдийн засгийн нэлээд хэсэг нь уул уурхай болон олборлох үйлдвэрлэлээс хамаарах болж, эрдэс баялгийг эрж хайх, олборлож ашиглах үйл ажиллагаа эрчимтэй өрнөж буй өнөө цагт түүнийг хэрхэн нийтэд тустайгаар, үр өгөөжтэй, ирээдүй хойчийн өмнө хүлээх хариуцлагаа сайтар ухамсарласан түвшинд зохицуулж, зохион байгуулах вэ гэдэг нь нэн чухал болж байна. Монгол улсын үндсэн хуулинд …

  • 15 December

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын зээлээр барина

    Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгалаа. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон. Үйлдвэрийн нийт …

  • 14 December

    Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлосны улмаас гарсан гэмт хэргийг судалжээ

    Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс бие махбодид нь хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэрэг тэдгээрийн шийдвэрлэлтийн байдал, цаашид энэ төрлийн хэргийг таслан зогсоох, бууруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор сүүлийн 5 жилийн байдлаарх судалгааг хийжээ. 2012-2016 оны байдлаар Налайх дүүргийн …