Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон юм. Энэ дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхаарууллаа. Иймд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн …
Tag Archives: уул уурхай
March, 2017
-
24 March
Урд хөрш рүү нүүрс тээвэрлэх, төмөр замын шинэ чиглэл нээгдлээ
Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг эхлүүлээд байсан юм. Тяньжин нь манай урд хилээс хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт юм. УБТЗ-ын ажилчид 20 хоногийн хугацаанд дээрх өртөөний терминалын эхний хэсгийг барьж дуусгажээ. Ингэснээр өдөрт 100-150 вагон ачих нүүрс боломжтой болж, урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор …
-
21 March
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төрийн өмчит компани байгуулахаар тогтов
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, үүнд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг юм. Иймд Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд …
-
16 March
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилов
Засгийн Газрын ээлжит хуралдаанаар Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов. Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны …
-
16 March
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэх юм. Тусгай хамгаалалтад авсан газрын хилийг …
-
16 March
Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг сайд Ц.Дашдоржид даалгав. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй …
February, 2017
-
15 February
Ерөө голын мөсийг хуулж, хууль бусаар алт олборлож байсныг илрүүлэв
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвд олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Сэлэнгэ аймагт Ерөө гол дээр алт угааж байна” гэсэн мэдээлэл твиттер хэрэглэгч иргэнээс ирүүлсэн юм. Уг мэдээллийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгуулахад Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах Ерөө голын мөсийг техник ашиглан хуулж, цөмлөн ашигт малтмал олборлож байсан нь тогтоогджээ. Тодруулбал, Бугант тосгоны харьяат иргэн Ш.Б, Б.Ө нар эксковатор ашиглан …
-
14 February
Л.Наранбаатар: “Эрдэнэс Тавантолгой”-н бүх менежмент, тээвэрлэлт, борлуулалт Хятадын гарт орсон
Уул уурхайн томоохон ордуудаа хөдөлгөснөөр эдийн засгийн хүндрэлээс гарна гэдгийг эрх баригчид тодотгож байгаа билээ. Харин иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” компанийн хуримтлагдсан алдагдал 453 тэрбум төгрөгт хүрч, 822 тэрбум төгрөгийн өр үүссэн байна. “Эрдэнэс тавантолгой”-н өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашдаа хэрхэн явах талаарх судалгааг Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар хийж, Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар энэ …
-
6 February
Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан УУХҮЯ-аас мэдээлэл хийлээ
Шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн. (Brent маркийн тосны үнэ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 46.38 ам.доллар/баррельбайснаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 56.92 ам.доллар/баррель болж, 10.54 ам.доллар/баррель буюу 22.7 хувиар өссөн.) …
-
1 February
Эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эздийг ил тод болгоно
“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөл”-ийн 15 дугаар хуралдаан Төрийн ордны Нутгийн Удирдлагын танхимд боллоо. Хуралдаанаар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага / ОҮИТБС/-ын 2015 оны нэгтгэл тайлан, 2016 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны ажлын төлөвлөгөө, Эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эздийг ил тод болгох 2020 он хүртэлх замын зургийг батлах асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн 51 улс …
January, 2017
-
30 January
Гар аргаар олборлолт хийж байгаад осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газарт нутгийн иргэд гар аргаар олборолт хийж байх үед ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэсэн, дотор нь байсан хоёр иргэн гарч ирээгүй тухай дуудлага энэ сарын 13-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Цагдаа, Шүүхийн шинжилгээний …
-
27 January
Эрдэнэтийн 49 хувийг Төрийн эзэмшилд авахаас татгалзсан гишүүдийг “эх орноосоо урвагч” гэж зарлая
2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Баянсэлэнгэ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадны компанид худалджээ” гэх мэдээллийг анх хийж, тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж байлаа. Үүний дараа буюу яг сонгуулийн санал хураахын өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэтийн 49 хувь зарагдсан нь үнэн. Гэхдээ гадны компани биш. Монголын Худалдаа Хөгжлийн банк худалдаж авсан” гэх тайлбарыг хийж байв. Энэ мэдэгдлээс хойш …
-
26 January
УИХ-ын дарга “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар байр сууриа илэрхийллээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд /2017.01.25/ Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийв. Төрөөс бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Уг уулзалтад Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид …
-
26 January
Гацууртын ордыг ашиглах талаар хэлэлцээр хийнэ
Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголия” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болов. Орд ашиглах гэрээний хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, Хөрөнгө …
-
24 January
Таван толгойн 49 хувийг зарахын цаана юу нуугдана вэ
“Хөдөө тал маань малаар дүүрэн Хөрсөн дороо эрдэнээр арвин …” хэмээн яруу найрагчдын маань шүлэглэн магтсан эх орны баялаг маань хааш урсахаар болж байна вэ. Өвөг дээдсийн холч мэргэн ухаанаар дамжин үр хойч бидэнд өвлөгдөн ирсэн байгалийн баялагаа өнөө цагт бид гадныханд “найр тавин” өгөх нь юуны учир вэ. 7.0 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй гэх Таван толгойн орд Монголчууд бидэнд …