УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.27/ хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг …
Tag Archives: хууль эрхзүй
January, 2015
-
26 January
Хууль хяналтын байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн болжээ
Дархан-Уул аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан “ЭБШХуулийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хангах нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн 2015 оны 01 сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан байна. Зөвлөгөөнд аймгийн Иргэдийн хурлын дарга, Засаг даргын тамгын газрын дарга, Давж заалдах шатны 9 дүгээр шүүх, сум дундын 7 дугаар шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, 9-р тойргийн Тахарын алба, Монголын өмгөөлөгчдийн холбооны …
-
20 January
Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран хуралдаж Монгол хэлний тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанаар эхлээд Монгол хэлний тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлахад, төслийн 6.3 дахь хэсэгт “Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр …
-
18 January
Хөдөлмөрийн гэрээг ямар шалтгаанаар цуцалдаг вэ?
Дараах үндэслэлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Үүнд: -Хөдөлмөрийн хуулинд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; – Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; – Ажилтан 60 нас хүрч өндөр насны …
-
12 January
Нийслэлийн Прокурорын газраас судалгаа хийжээ
Нийслэлийн Прокурорын газраас 2014 оны Нийслэлийн эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн онцлог, өсөлт бууралт болон хийсэн ажлын ололт амжилт, дутагдалтай талуудыг дүгнэсэн байна. 2014 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 62.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байх ба Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг өмнөх оноос 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн байна. …
-
11 January
Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөл хуралдлаа
Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 10-ний өдөр болж, УЕПГ-ын 2014 оны төлөвлөгөөний биелэлт, 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл, Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын прокурорын газрын ажлыг шалгасан тухай дүн зэрэг асуудлыг хэлэлцлээ. Улсын Ерөнхий Прокурорын газраас жил, улиралын төлөвлөгөөнд 138 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 121 ажил бүрэн биелэгдэж, төлөвлөгөөнд тусгасан 17 асуудлыг …
-
8 January
Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг нь түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх талаар уулзалт боллоо
УЕПГ-ын МШАТХХ хэлтсээс хийсэн судалгаагаар 2014 онд улсын хэмжээнд түдгэлзүүлсэн хэргийн тоо өссөн байна. Иймд түдгэлзүүлсэн хэргийн тоог бууруулах, сэргээн шалгуулж шийдвэрлүүлэх талаар УЕПГ- ын МШАТХХ хэлтэс нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, тэдгээрийн орлогч нарыг оролцуулж 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр уулзалт ярилцлага зохион байгуулж хийжээ. Энэ уулзалтаар улсын хэмжээнд байгаа түдгэлзүүлсэн хэргийн дийлэнх хувь нь буюу 82 хувь …
-
8 January
Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяанд байнгын болон түр горимоор ажиллаж байсан 26 боомтын захиргааг байгуулсан юм. Төсөв хэмнэх, төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор зарим нэгжийг татан буулгах, нэгтгэх талаар УИХ-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газар өмнөх хуралдаанаараа Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын чиг үүргийг гаалийн байгууллагад хариуцуулахаар шийдвэрлэсэн. Бүтэц, …
-
6 January
Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлд санал авч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлэх, тусгах ажиллагааг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт оролцохыг хүссэн иргэд www.president.mn, www.cityhall.gov.mn, www.mongolforum.mn сайтуудад холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. Иргэдийн оролцооны тухай хуулийн төслийг ЭНД дарж татаж авна уу
-
6 January
Тамхины цэг байгуулахаар хууль эрхзүйн орчин бүрдэв
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2015.01.06-ны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах цэгийг тодорхойлж, байгуулах тухай/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслийн холбогдох хэсэг, …
-
2 January
Шуудангийн илгээмжээс гаалийн татвар авахгүй
Энэ оны эхний өдрөөс эхлэн гадаад улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлсийн үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж буй …