Tag Archives: хууль эрхзүй

May, 2015

  • 14 May

    Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.14.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулсан юм. …

  • 14 May

    Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт орууллаа

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 10-ны өргөн мэдүүлсэн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. …

  • 14 May

    МАН ард түмнээсээ асуух тогтоолын төслөө өргөн мэдүүлэв

    УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүний санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.            МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын сонгуулийг явуулахдаа намын жагсаалт, листээр биш хүнийг сонгодог болгохын тулд 2016 оны сонгуулийн тогтолцоог ард нийтээсээ асуух  тогтоолын төсөл боловсруулаад байсан юм. …

  • 14 May

    Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, С.Бямбацогт нар нэр бүхий 26 гишүүний санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  өргөн барилаа. Хууль санаачлагчид 2011 онд батлагдсан Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар тогтолцоогоор 48, пропорционал тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор зохион …

  • 14 May

    Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний төслийг зөвшилцөв

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн мэдээллийг хаалттай горимоор сонссон юм. Дараа нь Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулга хийсэн юм. Уг тогтоолын …

  • 12 May

    Д.Дорлигжав сайд Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээнэ

    Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногоос эхэлж бужигнаад эхэллээ. Гэхдээ энэхүү бужигнаан нэг хэсэгтээ зогсохгүйгээр барахгүй зарим нэг газрын чиг үүргийг нь өөрчилж хуучин байсан ганц нэг албыг ч дахин сэргээхээр болсон байна. Тодруулбал, өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 04-ний өдөр Хууль зүйн дотоод хэргийн сайд Д.Дорлигжав цагдаагийн байгууллагад зарим нэг томилгоог хийсэн. Тухайлбал,Зохион байгуулалттай тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, …

  • 8 May

    Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.08. Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгах байсан ч уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг гишүүн, “Ажлын хэсгээс гаргасан саналууд олонхийн дэмжлэг …

  • 7 May

    Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг хэлэлцэв

    Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулганаар энэ оны 5 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд Женев хотноо хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлээр ахлуулсан Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, УЕПГ, ЦЕГ, Жендерийн үндэсний албаны төлөөлөгчид …

  • 6 May

    Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.05/хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа. Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг уян …

  • 6 May

    Хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулна

     Хууль саxиулаxын их сургуулиас санаачлан сэтгэл судлалын салбарын практикт тулгамдаж буй асуудал, түүнийг хэлэлцэx, практикт ашиглаx мэдээллээр мэдлэгийн санг нь нэмэx, харилцан санал солилцоx зорилго бүxий сургалт, зөвлөгөөнийг тус  салбарын сэтгэл судлаачдад зориулан 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зоxион байгуулна. Сургалт, зөвлөгөөнд сэтгэл судлалын салбарын судлаач, эрдэмтэд багш нар сүүлийн үеийн шинэ мэдээлэл бүxий сонирхолтой илтгэлүүдийг оролцогчдод танилцуулаxын зэрэгцээ хууль …

April, 2015

  • 30 April

    “Үндсэн хууль тайлбарлах онол аргазүй” эрдэм шинжилгээний хурал боллоо

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2015.04.30/ Төрийн ордонд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн тайлбар нь нэг талаас иргэний үндсэн эрх, үндсэн хуулийн суурь бүтэц, байгуулалтыг баталгаажуулахаас гадна хууль зүйн …

  • 30 April

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Д.Дорлигжав Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.04.30/ өргөн барилаа. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч нийгэм, …

  • 29 April

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдад ажиллажээ

    Өвөрхангай аймгийн прокурор, цагдаа, хуулийн хэлтсийн бүрэлдхүүнтэй ажлын хэсгийг аймгийн прокурор Ц.Ариунболд ахлан 2015 оны 04 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд  аймгийн зүүн бүсийн Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт гэсэн 4 суманд  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамж төлөвлөгөө гарган ажилласан ба тус бүр өөр өөрсдийн хариуцсан ажил үүргийн хүрээнд иргэдэд мэдээлэл, сургалт зохион байгуулжээ. Аймгийн прокурорын газраас 2014 онд хийж гүйцэтгэсэн …

  • 25 April

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.24/ үдээс хойшх нэгдсэн хуралдааны эхэнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараагийн асуудал нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон …

  • 24 April

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

    Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь 2008 онд батлагдаж энэ чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, үйл ажиллагааг зохион байгуулах …