Улсын Их Хурлын чуулганы /2015.06.12. Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 20 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас “Оюу толгой” төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар …
Tag Archives: хууль эрхзүй
June, 2015
-
13 June
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж УИХ-ын дарга З.Энхболдод дахин өргөн барив. Уг хуулийн төслийг анх 2014 оны 10 дугаар сарын 13-нд УИХ-д өргөн барьж анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2015 оны 6 дугаар сарын 11-ний буюу өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийсэн боловч өмнө өргөн барьснаас хойш холбогдох хэд хэдэн …
-
12 June
Захиргааны ерөнхий хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
-
12 June
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.11/ үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан. УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжихажлын хүрээнд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах …
-
9 June
Монголбанкны удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Монголбанкны удирдах албан тушаалтнуудын 2011-2014 онуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа. Мэдүүлгийн хяналт шалгалтаар албан тушаалтнуудын дийлэнх нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргах …
-
5 June
Хууль зүйн сайд Д.Дорлигжав Францын Улсын Шүүхийн Үндэсний сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хууль зүйн сайд Д. Дорлигжав өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Франц Улсын Шүүхийн Үндэсний сургуулийн захирал Игзавье Ронсен, тус сургуулийн орлогч захирал, гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нарыг хууль зүйн яаманд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид 6 дугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын үеэр …
-
5 June
Галт зэвсгийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Галт зэвсгийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр /2015.06.05/ өргөн барилаа. 2013 оны байдлаар нийт Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 мянган галт зэвсэг бүртгэлтэй байна. Дээрх галт зэвсгийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 …
May, 2015
-
29 May
Монгол Улсыг тамхины хяналтын тухай хуулийг сайн биелүүлж байна гэж үнэлжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тавдугаар сарын 31-нийг “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” болгон зарласан байна. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэнд, спортын яамны Халдварт бус өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Энхзаяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Ч.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Н.Амарсанаа болон …
-
29 May
С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.БаярцогтЗасгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаар Төсвийн тогтворжуулалтын санг байгуулж, 2011 оны 2 дугаар сараас эхлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу жил бүр хуримтлал …
-
28 May
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.28.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм. Мөн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг …
-
28 May
Газар барьцаалсан гэрээний үүрэг хангагдаагүй бол үр маргах журмаар шийдвэрлэдэг болно
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.28.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын цэцийн 2015 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, …
-
28 May
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэв
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн нээлттэй хэлэлцүүлгийг тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар удирдан явуулсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав. Нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлтэс, албадын …
-
27 May
Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулав. Ажлын хэсэг Монгол Улсын …
-
25 May
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.05.25/ өргөн барилаа. Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль нь 1999 оны 05 дугаар сарын 28-нд УИХ-аар батлагдсанаас хойш 16 жилийн хугацаанд гал түймрийн …
-
25 May
З.Энхболд: 11000 хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.22.Баасан гараг/ үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариу болонЭдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг тус тус сонсов. Асуулгын …