Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдан гарах бусад хуулиуд баталлаа. Хууль батлагдсанаар тагнуулын байгууллагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчим, хүний …
Tag Archives: хууль эрхзүй
July, 2015
-
9 July
Согтуугаар машин барьвал 2-3 жилээр эрхийг нь хасна
Монгол Улсын Их Хурлын чуулганы 07 сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээс эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулахаар 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын …
-
7 July
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2015-07-07/-ийн хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” …
-
7 July
Гэр бүл хүүхдээ мартаад “амиа хаацайлсан” Парламент
Монголын төрт ёсны их баяр цэнгэл наадам тун удахгүй болох гэж буй, иргэд олон нийтийн анхаарал сарнисан энэ цаг үед хууль тогтоох дээд байгууллага болох Монгол Улсын их хурал хэд хэдэн амин чухал хуулийг батлахаар “улайрч” байна. УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар болсон. …
-
3 July
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.07.03/ өргөн барилаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар …
-
3 July
Удаан “дуншсан” хүүхэд харах үйлчилгээний талаар хууль батлагдлаа
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2015.07.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл мэдээллийн эхэнд хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрээр энэхүү хуулийн гол зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хүүхэд харах үйлчилгээ гэж 2-6 насны хүүхдийг эрүүл …
-
3 July
Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравданд илэрсэн зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймгийн төв болон зарим сумдад ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажилласан юм. Ийнхүү ажиллах явцад аймаг, сумдын Засаг дарга хууль тогтоомжоор олгогдоогүй эрх эдэлсэн зөрчил дутагдал …
June, 2015
-
26 June
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26/ нэгдсэн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулав. Хуулийн төслийн нэрийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” гэж өөрчлөх, хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төлөвлөх төслийг дэмжээгүй иргэдтэй үргэлжлүүлэн тохиролцох, төсөлд хамрагдах асуудлаар хэлэлцээр хийх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч болон …
-
25 June
Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасжээ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилан УИХ-д өргөн барьж хэлэлцэх асуудлын жагсаалтанд оржээ. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга …
-
24 June
Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг хар тамхины хууль бус хэрэглээ, тээвэрлэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1987 онд гаргаснаар гишүүн орнууд эдүгээ 28 дахь жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн тухайд 2 өдөр тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Хууль зүйн яам, Эрүүл мэнд спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий …
-
24 June
Улсын Их Хурал шүүхийн шинэтгэлийн бодлогыг дэмжлээ
Шүүх байгуулах тухай хуулийг Цэц Үндсэн хууль зөрчсөн гэснээр цөөн хүн шүүхийг хуучин тогтолцоонд нь буцаан оруулах гэж хичээсэн. Харин шүүгчид бараг бүгдээрээ шинэ тогтолцоогоо хамгаалсан. Нийгэм шинэ тогтоцоог дэмжсэн. Ийм нэг эгзэгтэй цаг мөч монголын шүүхэд байлаа. Олон хүн шүүхийн шинэтгэл урагшлах нь уу, ухрах нь уу гэж харж байлаа. Гэвч ухарсангүй, урагшиллаа. Монгол улсын төрийн тэргүүн тууштай байлаа. …
-
24 June
Монгол цэргүүд олон улсын марш тактикийн тэмцээнээс цом хүртлээ
ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие …
-
23 June
Мөнгөнд дургүй Х.Тэмүүжингийн “тендергүй ялагч”-дад мөнгө тараасан хэрэг илчлэгдэв
“Шуналтай хүнээс бүү ай. Би шуналгүй гэж хашгирдаг хүнээс ай” гэж онч үг бий. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой хууль бусаар хөрөнгө зарцуулсан тухай баримт дуулиан тариад байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны 77 дугаар тушаал гарч Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014-2015 онд баригдах барилга, байгууламжийн зураг төсөв, …
-
18 June
УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийв
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд өнөөдөр /2015.06.18/ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Мягмар гарагийн /2015.06.16/ хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Нийгэмд …
-
15 June
Хуульзүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2015.06.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн …